Хятад улсад Тавдугаар сарын 1-ний баярыг тохиолдуулсан амралтын өдрүүдийн аялалын оргил үе 4 дүгээр сарын 29-нээс тавдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд давхардсан тоогоор 158 сая хүн галт тэргээр зорчиж төлөвтэй байгаа бөгөөд өдөр бүр 12 мянган зорчигч тээврийн галт тэрэг тэдэнд үйлчилнэ гэж “Хятадын төмөр зам” төрийн өмчит корпорац мэдээлжээ. Хамгийн их ачаалалтай өдөр бол тавдугаар сарын 1 бөгөөд энэ өдөр 24 сая зорчигчийг тээвэрлэх юм. Энэ нь баярын нэг өдөрт тээвэрлэсэн зорчигчдын тоогоор дээд амжилт юм.
Зорчилтын тоо эрс нэмэгдсэн нь аялж жуулчлах, төрөл төрөгсөдтэйгээ уулзах, амрах эрэлт хэрэгцээ өндөр байгаатай холбоотой.
Лхагва гаргийн 8:00 цагийн байдлаар Майн баярын өдрүүдэд зорчих 83.02 сая ширхэг тасалбар зарагдаад байна.
Мэдээлэлд дурдсанаар, төмөр замын байгууллагууд зорчигч тээврийн урсгалыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлчилгээний хүрээг өргөжүүлж байгаа ажээ.



