x

Завхан аймагт ноолуурын үнэ 205 мянган төгрөгт хүрчээ

Завхан аймагт ноолуурын үнэ 205 мянган төгрөгт хүрч, улсын хэмжээнд дээгүүр үзүүлэлттэй аймгуудын дөрөвдүгээрт бичигдэж байна.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар ноолуурын үнэ аймгуудаар харьцангуй өндөр түвшинд тогтвортой байна.

Завхан аймгийн хувьд салбарын өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад ноолуурын үнэ өссөн дүнтэй байна. Тодруулбал, 2025 оны ноолуурын улиралд түүхий ноолуурын дундаж үнэ нэг килограмм нь ойролцоогоор 185 мянган төгрөгт хүрч, зарим бүс нутагт 150-190 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байжээ. Харин энэ жилийн хувьд үнэ өмнөх оныхоос дунджаар 15-20 мянган төгрөгөөр өссөн нь зах зээлийн нөхцөл харьцангуй сайжирч буйг илтгэж байна.

Тус аймаг нь мал аж ахуйн салбарт, тэр дундаа ноолуурын чиглэлийн ямаан сүргийн тоогоороо дээгүүр байр суурь эзэлдэг. Судалгааны дүнгээс харахад тус аймгийн нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байна.

Түүхэн үзүүлэлтээс авч үзвэл, 1968 онд ямаан сүргийн тоо 236.2 мянгад хүрч буурсан бөгөөд тухайн үед нийт мал сүргийн 15.9 хувийг эзэлж байжээ. Харин 1990-ээд оноос хойш ямаан сүргийн өсөлт эрчимжиж, 2019 онд 1.418.6 мянгад хүрсэн байна. Үүнээс хойш 2023 он хүртэл тодорхой хэмжээнд буурсан хэдий ч сүүлийн хоёр жилд дахин өсөх хандлага ажиглагдаж байгаа талаар Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

“Завхан-Буурал” үүлдрийн ямааг өсгөн үржүүлэх бодлого баримтлахаар төлөвлөж буй юм. Энэхүү үүлдэр нь ноолуурын гарц сайтай, ширхэг урт, нарийн микронтой, жин ихтэй, сүүний гарц арвин зэрэг ашиг шим хувьд давуу талтай бөгөөд орон нутгийн онцгой брэндэд тооцогддог. Мөн орон нутгийн удирдлагын зүгээс бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр онцоллоо.

Одоогийн байдлаар говийн бүсийн сумдад ямаа самнах ажил ид өрнөж байгаа бол зүүн болон хойд бүсийн сумдад самнаж эхлээгүй байна. Жил бүр Завхан аймгийн ноолуур өндөр чанартай, микрон нарийн атлаа зах зээлд харьцангуй хямд үнээр борлуулагддаг талаар малчид шүүмжлэлтэй ханддаг байсан бол энэ жил ноолуурын үнэ өсөж, тогтвортой байгаа нь салбарын хувьд эерэг үзүүлэлт болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top