x

Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байна

"Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн үеэр “Монголын эмнэсти интернэшнл” ТББ-ын кампанит ажил хариуцсан захирал Я.Цэцэнзаяатай ярилцлаа.

-Манай улсад хүний эрх ямар хэмжээнд хангагдаж байна гэж дүгнэсэн бэ. Ямар эрхүүд зөрчигдөж байна вэ?

-Дэлхийн хүний эрхийн төлөв байдал нь дэлхийн улс орнуудад хийдэг хараат бус, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлан юм. 2025 онд 144 улсын хүний эрхийн төлөв байдлын тайлан гаргасан. Үүнд Монгол Улс орсон. Монгол Улсад эдийн засаг, нийгэм соёлын эрх, иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд хэд хэдэн бүлэг эрхүүдийн асуудлыг баримттайгаар гаргаж, олон улсад дэлгэж байна. Өнөөдөр (уржигдар) дэлхийн 144 улсад энэ тайлангийн нээлт зэрэг болж байгаа гэсэн үг. Монгол Улсын хувьд эдийн засаг, нийгэм соёлын эрхэд нэн түрүүнд тулгамдаж байгаа зүйл бол дахин төлөвлөлтийн явцад хүний эрх зөрчигдөж буй асуудал байна. Улмаар хүмүүс амьжиргаагаа алдаж, эргээд зөрчигдсөн эрхээ сэргээх үндэсний үр дүнтэй механизм байхгүй талаар хөндлөө.

2025 онд газар чөлөөлөлтийг хийхдээ нөлөөлөлд өртсөн иргэдтэй хангалттай зөвшилцөж, мэдээлэл өгч гэрээ хийлгүйгээр хашааг нь буулгаж, албадан нүүлгэж барилгын ажил эхлүүлсэн кейс Монгол Улсад боллоо. Түүнчлэн гэрээ хийж, зөвшилцөөгүй байж амьдарч байсан орон байрыг эхнээс нь нураасан тохиолдол гарлаа. Нүүхээс өөр аргагүй байдалд оруулна гэдэг бол албадан нүүлгэлт юм. Албадан нүүлгэлтийг Олон улсын хүний эрх, эрх зүйн хэмжээнд хүний эрхийн хамгийн бүдүүлэг үйлдэл гэж үздэг. Энэ утгаараа Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хорооноос албадан нүүлгэлтийг хэзээ ч зөвшөөрдөггүй зөвлөмж бий. Монгол Улс Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын фактад нэгдэн орсны хувьд гаргасан зөвлөмжүүдийг нь хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх ёстой. Гэвч төр дахин төлөвлөлтөд эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрхийг хангалттай хамгаалж чадсангүй. Мөн хоёр дахь асуудал нь говийн бүсийн нөлөөлөлд өртөж байгаа малчин иргэдийн асуудал юм.

Тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хөндөгдөж байна. Уул уурхайн олборлолт, үйл ажиллагаатай холбоотойгоор тоосжилт, ундны усны асуудал, ашиглаж буй химийн хортой бодисын хадгалалт, хамгаалалт, хөндлөнгийн хяналт дутмаг байгаагийн улмаас малчин иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа.

-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухайд ямар дүгнэлт гарсан бэ?

-Энэхүү хэлэлцүүлгээр иргэдийн үзэл бодлоо шударгаар илэрхийлэх эрхийг шударгаар хөндлөө. Дэлхийн улс орнуудад дарангуйллын хэв шинжтэй үйлдэл практикт маш их дэлгэрч байна. Улмаар үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж байгаа олон нийт, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агентлагууд, иргэний нийгмийн дуу хойлойг хаах, боомилох, сүрдүүлэх, айлгах үйлдлүүдийг хийж байна. Монгол Улсад ч яг энэ асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй, шүүхийн процесс эхлээгүй байхад дур зоргын баривчилгаа хийсэн тохиолдол бий. Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг шууд яллаж байгаа мэдэгдлүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийж байгаа нь асуудал юм. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байгаагийн илрэл юм.

Нөгөөтэйгүүр жагсах эрхийн асуудал яригдлаа. Дэлхийн улс оронд дарангуйллын хэв шинж түгээмэл дэлгэрч байгаа өнөөгийн нөхцөлд үүнийг эсэргүүцсэн олон төрлийн жагсаал хөдөлгөөнүүд өрнөж байна. Үүний ихэнх нь шинэ үеийн төлөөллүүд. Энэ талаар Монгол Улсын одоогийн хууль тогтоомж хүний эрхийн хэм хэмжээнд бүрэн нийцсэн үү гэвэл үгүй. Тийм учраас хууль тогтоомжийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.

Мөн жендерт суурилсан хүчирхийллийн асуудал Монголд анхаарал хандуулахуйц хүний эрхийн асуудал болсон гэдгийг хөндлөө. 144 улс орон өөр өөрийн тулгамдаж байгаа асуудлаа нэгтгээд, олон улсад хэлэлцэж байна. Манай улсын хувьд салбарын судлаачид, шийдвэр гаргагчид, парламентын гишүүд, ХЭҮК-ын төлөөлөгч нарыг урин энэхүү хэлэлцүүлгийг хийлээ.

Г.Нарантуяа: Эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээгүй нөхцөлд хиймэл оюуныг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь хүний эрхэд эрсдэл дагуулж болзошгүй

Мөн хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа.

-Таны хувьд технологийн хөгжил хүний эрхэд хэрхэн нөлөөлж болох талаар хөндсөн. Энэ талаар тодруулахгүй юу?

-"Эмнэсти интернэншнл"-ийн хүний эрхийн дэлхийн тайланд танилцуулсан арга хэмжээний нэг хэсэг нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотой технологийн хөгжил хүний эрхийн хэрэгжилтэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар байлаа. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун буюу шинэ төрлийн цахим технологиуд геополитикийн арга хэрэгсэл болж байгаа өнөө үед хүний эрхэд ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг талаар хэлэлцүүлэг боллоо. Мэдээж цахим технологийн эрин үед хиймэл оюун хүн төрөлхтөнд тулгамдсан маш олон асуудлыг шийдэж байгаа.

Гэхдээ энэ хүчтэй зэвсэг ямар гарт байгаагаас хамаарч хүний эрхийг зөрчих маш ноцтой хэрэгсэл болох боломжтой. Тухайлбал, хүнийг чагнах, мөрдөх, ялгаварлан гадуурхах нөхцөлийг үүсгэх боломжтой. Үүнийг дэлхийн олон улс оронд болсон кейс харуулж байна. Одоо бол хиймэл оюуны боловсруулалтгүйгээр ажилладаг салбар гэж байхгүй боллоо. Хүний нөөцөөс эхлээд банк санхүү, даатгал, хууль сахиулах ажиллагаа гэх мэт бүх салбарт ашиглаж байна. Энэ бүгд маш нарийн хяналттай байхгүй бол тэр технологийг ашиглаж байгаа байгууллагууд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүйгээр хүний эрхэд яаж нөлөө үзүүлэх вэ гэдгийг урьдчилж тооцохгүй бол аюултай.

-Тэгвэл хувь хүний ямар мэдээллийг онцгойлон анхаарах шаардлагатай вэ?

-Өнөөдөр энгийн мэт харагдах өгөгдлүүд хүртэл хүний хувийн мэдээлэлд тооцогдох болсон. Тухайлбал, өглөө хэдэн цагт боссон, гэрээсээ хэзээ гарсан, нийтийн тээврийн хэрэгслээр явсан уу гэх мэт мэдээлэлд смарт технологийг ашиглаад "Энэ хүн хэн бэ" гэдгийг тогтоох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, нууцгүй ертөнцөд амьдарч байна. Намайг юу бодож байгааг, миний үзэл бодол, улс төрийн итгэл үнэмшил юу байгааг, бүр ямар эдийн засгийн сонголт хийхийг хүртэл цахим технологийн тусламжтайгаар тааж мэдэх боломжтой. Ийм нөхцөлд чөлөөт үзэл бодол байхгүй болно. Энэ нь хүнийг өөрийн дотоод итгэл, эрх чөлөөг байхгүй болгодог. Ийм эрсдэлүүд байдаг учраас хүний эрхийн эрсдэлийн талаар ярилаа. Хиймэл оюун геополитикийн зэвсэг болох боломжтой талаар ч ярилаа.

Монгол Улсын хувьд хиймэл оюуны хамгаалалт бараг байхгүй, эхлэл шатандаа байгаа. Хүний хувийн мэдээллийг хамгаалах 23 дугаар зүйлд хиймэл оюуны үнэлгээ хийх заалтаас өөр дорвитой хэрэгжсэн зохицуулалт байхгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулиуд тодорхой суурь нөхцөл байдлыг чиглүүлж байгаа ч хиймэл оюуны хэрэглээг хүний эрхийн үүднээс иж бүрэн зохицуулахад хүрэлцэхгүй байна. Ялангуяа ямар төрлийн хиймэл оюуны систем нь хүний эрхэд өндөр эрсдэл учруулах боломжтой вэ гэдгийг тодорхойлох, тийм системийг хязгаарлах, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх, хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, хариуцлагын механизмыг тодорхой болгох шаардлага тулгарч байна. Түүнчлэн хиймэл оюуны шийдвэр, тооцооллын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх, нөхөн төлүүлэх, гомдол гаргах үр дүнтэй эрх зүйн боломж бүрдсэн байх ёстой. Ийм эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээгүй нөхцөлд хиймэл оюуныг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь хүний эрхэд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 6 цаг 43 мин Багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаа чухал 6 цаг 46 мин “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдлээ 6 цаг 53 мин Монголын шигшээ Умард Мараны Арлуудын багийг 7:0-ээр хожлоо 7 цаг 10 мин Нийслэлийн бүх авто машин маргааш замын хөдөлгөөнд оролцох боломжтой 7 цаг 51 мин М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын дотоод тохироо, толхилцоо шийднэ 9 цаг 18 мин 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов 10 цаг 23 мин Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ 11 цаг 44 мин G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ 11 цаг 52 мин АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө 12 цаг 1 мин АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө 12 цаг 3 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 6 мин Ч.Номин: "Ногоон дата төв" төслийн хүрээнд 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ 12 цаг 19 мин Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа 13 цаг 35 мин Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ 13 цаг 48 мин Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна 13 цаг 52 мин Гал түймэр унтраах тархалтын сургалт зохион байгууллаа 15 цаг 0 мин Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 15 цаг 5 мин Жуковын “Махны машин” 15 цаг 11 мин Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ 15 цаг 30 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси...
Top