x

"Брайтон" клуб эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт зориулсан Европ дахь анхны цэнгэлдэх хүрээлэнг барина

“Брайтон энд Хоув Альбион" хөл бөмбөгийн клуб эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт зориулсан Европ дахь анхны цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөөгөө танилцууллаа.

Ойролцоогоор 100 сая ам.долларын өртгөөр босох уг цэнгэлдэх хүрээлэн нь эмэгтэйчүүдийн багийн байнгын хөл бөмбөгийн талбай нь болох юм. Энэхүү байгууламж “Брайтон” клубийн эмэгтэй хөлбөмбөгчид, ажилтнууд болон хөгжөөн дэмжигчдийн хэрэгцээ шаардлагад тусгайлан нийцүүлсэн дэд бүтэцтэй байх ажээ.

Уг цэнгэлдэх хүрээлэнг Английн Премьер лигт өрсөлддөг эрэгтэйчүүдийн багийн цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд барихаар төлөвлөжээ. Анхны багтаамж нь 10 мянган үзэгчийн суудалтай байх бөгөөд үндсэн цэнгэлдэх хүрээлэнтэйгээ явган гүүрээр холбогдох гэнэ.

Зөвшөөрөл авах ажил хэдийн эхэлсэн бөгөөд тус клуб 2030/31 оны улирал эхлэхэд цэнгэлдэх хүрээлэнгээ албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Энэ бол Европт анхны, харин дэлхийд гурав дахь ийм төрлийн төсөл юм. Анхны ийм цэнгэлдэх хүрээлэнг АНУ-д байгуулсан бөгөөд эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн “Канзас-Сити Каррент” клуб хэдийнэ хоёр улирлын турш “Си-Пи-Кей-Си Стэдиум” цэнгэлдэхэд тоглолтуудаа хийж байна. Үүнээс гадна, Америкийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн лигийн “Денвер Саммит” баг өөрийн гэсэн талбайг 2028 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top