x

Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран "Хуульчийн про боно-2026", "Өмгөөлөгч танд тусалъя" өдөрлөгийг нэгтгэн 2026 онц 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.

Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж үзэв 9 мин Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл дутуу байдагтай холбоотой “давхар татвар” болж, үнэ өсөх нөлөө үзүүлдэг 17 мин Улаан буудайн элит үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй худалдаж байна 1 цаг 12 мин Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр ахиж, 85 дугаарт жагсав 1 цаг 20 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Австралийн Элчин сайдтай уулзлаа 1 цаг 21 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 27 мин Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд 40 шинэ техник хүлээж авлаа 1 цаг 29 мин Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно 1 цаг 30 мин Уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 51 мин Нийтийн тээвэрт буухдаа карт уншуулах шаардлагагүй боллоо 3 цаг 52 мин Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ 3 цаг 52 мин Канад улс Ираны хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ 3 цаг 54 мин Солонго-1 хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр шинэ зам барина 3 цаг 57 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 4 цаг 0 мин Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн явцтай танилцлаа 6 цаг 16 мин В.Путин, Д.Трамп нар утсаар ярьж, Украины асуудлаар хэлэлцжээ 6 цаг 17 мин "Брайтон" клуб эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт зориулсан Европ дахь анхны цэнгэлдэх хүрээлэнг барина 6 цаг 17 мин Хятадад Майн баярын өдрүүдээр 158 сая хүн галт тэргээр зорчино 6 цаг 17 мин Завхан аймагт ноолуурын үнэ 205 мянган төгрөгт хүрчээ 6 цаг 18 мин Ховд аймагт 40 оюутанд 80 сая төгрөгийн тэтгэлэг олголоо 6 цаг 19 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав... Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны ца... Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 2... Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ р...
Top