x

Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шинэчлэлтийн талаар мэдээллээ

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, дүн оноог үнэлэх үнэлгээний талаар өнөөдөр мэдээлэл өгөв.

Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат ярихдаа, “2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусаж, Элсэлтийн шалгалт эхэлж байна. 5, 9, 12 дугаар ангийнхан улсын, бусад ангийнхан анги дэвших шалгалт өгсөн. Энэ хугацаанд олон нийтийн сүлжээгээр улсын шалгалтын сэдэв задарсан гэх яриа гарлаа. 2018 оны Боловсролын сайдын тушаалын дагуу БҮТ-өөс ямар журмын дагуу, хэрхэн шалгалтыг зохион байгуулах вэ гэдэг улсын шалгалтын блюпринтийг боловсруулдаг. Тэгэхээр энэ нь ташаа ойлголт. Сургууль бүр өөр сэдвээр шалгалтаа авах тул өөр сургууль түүнийг нь ашиглах боломжгүй. Иймд анги дэвших болон улсын шалгалтад сэдэв задарна гэсэн ойлголт огт байхгүй. Гүйцэтгэлийн үнэлгээг тав дахь жилдээ зохион байгууллаа. Үүний үр дүнд ажлын байран дээрээ хэн сайн ажилласан нь нэмэлт цалингаар үнэлүүлдэг. Ерөнхий сайдын “Чөлөөлье” аяны хүрээнд багш нарыг хэрхэн дарамтгүй энэ үнэлгээгээр үнэлж болох вэ гэдэг санал авсан. Улмаар байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хөндлөнгийн БҮТ-өөс, харин багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургуульд суурилсан байдлаар авлаа. Өмнө нь нэг багшийг сургуулийн захирал, хамт олон, суралцагч, эцэг эх гэх мэт олон хүн үнэлдэг байсан. Энэ хавар 1016 цэцэрлэгийн 7355 багш, 136 мянган хүүхдийг гүйцэтгэлийн үнэлгээнд хамруулсан. Түүнчлэн 711 сургуулийн 30106 багш, 870 мянган суралцагчийг хамрууллаа” гэв.

Элсэлтийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол “Энэ жилээс орж ирсэн хамгийн чухал өөрчлөлт нь тусгай хэрэгцээт шалгуулагчид тусгайлсан шинэ шалгалтын төвд шалгалтаа өгнө. Шаардлагатай бүх орчныг бүрдүүлсэн. Тусгай хэрэгцээт 56 хүүхэд Элсэлтийн шагнал өгөхөөр бүртгүүлсэн. Иймд 29 дүгээр тусгай дунд сургуульд чиглэл чиглэлээр нь шалгалт авах байрыг бэлтгэсэн. Түүнчлэн утасны сүлжээ унагаах технологи туршина. Шалгуулагчдын утсыг хурааж авахгүй. Зориулалтын уутанд хийгээд шалгалтын дараа авч явах боломжтой. Шалгалт өгч байгаа хүүхдүүдийн бичиг баримтыг үндэслэн автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжийг хангана” хэмээн ярилаа.

Энэ онд Элсэлтийн шалгалтад 49014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлийн шалгалт зургаадугаар сарын 25-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ. Энэ оны хувьд математикийн шалгалтад хамгийн их буюу 35271 шалгуулагч бүртгүүлсэн бол түүх, газар зүйн, орос хэлний хичээлд хамгийн бага шалгуулагч бүртүүлжээ. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ суудлын хуваарь, бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ зайлшгүй авчрах шаардлагатай. Нийт 55 хяналтын төвд 3500 орчим багш хяналтаар ажиллана. Шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг анхаарууллаа. Цагаасаа хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Сүүлийн шалгалтаас хойш 24 цагийн дотор шалгалтын дүнг их сургуулиудад автоматаар хүргэх аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2 цаг 8 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2 цаг 13 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2 цаг 22 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2 цаг 29 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 4 цаг 8 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 4 цаг 11 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 4 цаг 14 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 4 цаг 19 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 4 цаг 27 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 4 цаг 32 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 4 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 5 цаг 0 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 18 цаг 45 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 18 цаг 51 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ
Top