x

ЖДҮ зээлийг барьж авсан хуульчдын бүлэгт талархах, бас сэрэмжлэх шалтгаан

Намрын чуулган өндөрлөх дөхөж, улс төр “унтах” цаг ойртойж байна. УИХ-ын гишүүдийн хувьд УИХ-ын даргаа огцруулж аваад хаврын “их унталтаа” хийх хүсэлтэй байгаа бололтой. Өнгөрөгч Баасан гаригийн нэгдсэн чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах төсөл) хуулийн төслийг баталсны дараа МАН-ын бүлгийн гишүүдийн өгсөн ярианаас үзвэл цагаан сарын өмнө чуулганаа хаагаад, нэг нэг “Сайн малчин” өвөртөлж аваад тойрог руугаа гарах гэж яарч буй бололтой юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хуралдах хугацааг сунгах талаар саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн нь нааштай хэрэг. УИХ-ын 40 гишүүний гарын үсэг зурсан шаардлагаас болж УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног (үндсэндээ хоёр сар шахам) саатсаны улмаас хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой өчнөөн асуудал хуримтлагдаад байгаа. Дээр нь Засгийн газрын хоёр сайдыг томилолгүй хоёр сар болж байна.

Ерөнхий сайд өөрөө “албан тушаалаас нь чөлөөллөө” гэж хэлсэн авч орных нь хүнийг томилоогүйгээс Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нар сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэсээр, тушаал шийдвэр гаргаж, гадаад дотоодод Засгийн газрыг төлөөлөн аялсаар, ажилласаар байгаа. Хориод жилийн өмнө Ц.Элбэгдоржийн Засгийн газар зургаан сар гаруй үүрэг гүйцэтгэгчээр (Томилогдоод гурван сар бололгүй танхимаараа огцорч, Сайдын үүрэг гүйцэтгэгч нэртэй зургаан сар, нийт 11 сар эрх барсан байдаг юм) ажилласан нэг түүх бий. У.Хүрэлсүх сайд тэр жишиг рүү л явуулах гээд байх шиг. Ингэхэд огцорсон сайд нарын гаргасан шийдвэр хууль ёсны байж чадах уу? Ядаж үүрэг гүйцэтгэгчээр ч томилоогүй шүү дээ.

Ерөнхий сайд маань “60 тэрбумыг дарчихаад дараа нь ЖДҮ-тэй тэмцэнэ” гэж амласан. Гэвч хараад байхад тийм сонирхол байхгүй бололтой. Хэрэв тийм байсан бол ядаж ЖДҮ-тэй холбогдсон хоёр дахь сайдынхаа асуудлыг яаравчлах ёстой биз дээ. ЖДҮХС-гийн зээлээр эхнэрийнхээ нэр дээр хувьдаа хүүхдийн эмнэлэг байгуулчихсан нэг сайд энэ Засгийн газарт алба хаасаар л байна. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцэхээ бүр байг гэхэд.

Гэвч “МАНАН-ын эсрэг тэмцэл”-ийн маапаан дунд мартагдахаа шахаад байсан ЖДҮ-гийн асуудлыг манай хуульчдын бүлэг дахин сөхөж тавьлаа. Өчигдөр “Монгол Ньюс” компанийн мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлаар ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар Засгийн газрыг шүүхэд өгснөө зарлав. Захиргааны шүүх дээр ЖДҮХС-тай холбоотой хоёр ч маргаан үүсгээд явж байгаа юм байна. Нэгдүгээрт, ЖДҮХС-гаас зээл санхүүжүүлэх тухай ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалаас ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий найман компанид (“Газар буудай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Монгол шаазан” ХХК, “Ред стар клуб” ХХК, “Тээвэр ачлал” ХХК, “Хүннү” ХХК, “Цэн стайл” ХХК, “Эпато Анарваан” ХХК)-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах (цаад эзэд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорсайхан, Г.Солтан, Н.Оюундарь, Б.Батзориг (сайд асан), Н.Учрал, Я.Содбаатар, БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар). Энэ нэхэмжлэлийг нь шүүх хүлээж аваад энэ сарын 16-нд захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Хоёрдугаарт хууль зөрчиж олгосон зээлийг буцаан төлүүлж, ЖДҮХС-гаас зээл авахаар хүсэлт гаргаж, төслийн шаардлага хангасан бусад компаниудад олгуулахаар хуульчдийн ажиллаж байгаа юм байна.“Зээл болохоос хулгай биш шүү дээ”, “Жижиг хулгай шүү дээ, том хулгайгаа яах юм” гэж хашгираад яваа “жижхэн” бодолтой гаруудад хэлэхэд хулгай нь бол хулгай л юм билээ.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр тов тодорхой хэлсэн нэг зүйл бий. ЖДҮХС-гаас зээл авсан 136 аж ахуйн нэгжийн 124 нь УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд байна аа гэж. Тэдгээр нөхдөд зээл олгохын тулд ХХАААҮ-ийн сайдын гаргасан гурван тушаал байдаг юм байна. Б.Сэргэлэн сайдын үед нэг нь, Б.Батзориг сайдын үед хоёр тушаал гарсан.

ЖДҮХС-гийн зээлийн журамд нь “Зээлийн хүсэлт гаргаж, төсөл нь шалгарсан боловч тухайн жилийн санхүүжилтэд багтаагүй төслийг дараа жилийн батлагдсан төсвөөс эхний ээлжинд санхүүжүүлнэ” гэж байсан юм байна. Б.Сэргэлэн сайд болонгуутаа тэр заалтыг хүчингүй болгосон. Б.Батзориг нь болохоор “ЖДҮХС-гийн зээлийг зөвхөн банкаар дамжуулна” гэснийг “банкаар болон сангаас шууд санхүүжүүлнэ” гэж өөрчилсөн. Энэ бүх журмын өөрчлөлтүүд нь бүгд Захиргааны ерөнхий хуулийн шаардлагыг зөрчсөн. Ингээд хулгайгаа хийсэн байдаг юм.

Одоо захиргааны хэргийн шүүхэд өгчихөөд байгаа найман компанийн зээлийг хүчингүй болгох асуудал бол АТГ-аас шалгаад “гэмт хэрэг байна аа” гээд тогтоочихсон хэсэг нь. Тавхан хоногийн дотор хагас дутуу материал бүрдүүлээд хуваагаад авчихсан зээл. “Энэ 124 компанийн зээлийн материал бол төслийн шаардлага хангаагүй шалтгаанаар хасагдсан бусад 1000 шахам компанитай яг адил хагас дутуу бүрдэлтэй юм байна. Дээр нь зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Тийм учраас гэмт хэргийн чанартай гэж үзэж байна, баримтаар тогтоосон” гэж хэлсэн.

Цаана нь дахиад 100 гаруй компанийн асуудал байгаа учраас өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-г шалгуулахаар УИХ-ын Түр хороо байгуулья гэж тогтоолын төсөл оруулж ирээд бараагүй. “Ганц ЖДҮХС биш Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж үүнээс том сангууд байгаа шүү” гэж ярьсаар байгаад унагачих нь лээ.  

Нэгэнт ЖДҮХС-гийн зээлийн зарцуулалтыг ил болгох, хууль зөрчиж зээл авсан, үүгээрээ жижиг дунд бизнес эрхлэгчдийг хохироосон УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудал ингээд улс төрийн хувьд дэмжлэг авч чадахгүй байгаа учраас энэ асуудлыг зориглож барьж авсан залуу хуульчдийн бүлэгт талархахаас аргагүй.

Мөн дээр нь нэмж хэлэхэд Одоо УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгаа (эхний хэлэлцүүлгийг нь хийчихсэн) Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан төсөл батлагдвал шүүхийн шатанд яваа захиргааны бүх маргаан хүчингүй болно. Үүн дотор Засгийн газрыг хариуцагчаар татсан ЖДҮ зээлийн маргаан ч гэсэн хэрэгсэхгүй болоод өнгөрнө. Тийм болохоор тайвшрах болоогүй, сэрэмжтэй байхад илүүдэхгүй болов уу.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top