x

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн ажлын албанаас өнгөрсөн гуравдугаар сард “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Мөн дөрөвдүгээр сард “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авахаар УИХ-ын нээлттэй сайт болох D parliament.mn-д байршуулаад байна.

Уг хуулийн төслүүд нь хүний эрүүл мэндийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхдээ нэгдмэл, тасралтгүй, хүн-төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогц загварт шилжих, “бүртгэлтэй эм” гэх давхар зөвшөөрлийн тогтолцооны улмаас иргэд амин чухал эмийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа эрх зүйн орчныг өөрчлөх, сайжруулах зорилгыг агуулсан юм.

Тухайлбал, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд “Манай улс эрүүл мэндийн бодлогыг тодорхойлохдоо бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьдог боловч ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн загварын хүн-төвтэй байдлыг хэмжсэн хэмжүүр, системчилсэн үнэлгээ, хангалттай нотолгоо, судалгаа байхгүй байна.

Тэгвэл хүн-төвтэй агуулгыг өөрчлөөд иргэн-төвтэй байдлын хүрээнд авч үзсэн судалгаа байгаа эсэхийг харвал: “...нийт хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг цогцоор нь үнэлж байгаагүй, эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үр дүнтэй тодорхойлдог тогтолцоо бүрдээгүй байгаа нь “иргэн-төвтэй” эрүүл мэндийн бодлого байхгүй, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх менежментийн өөрчлөлт хийх шаардлагатай, эрүүл мэндийн тогтолцооны загвараа улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёл, уламжлалын нөхцөл байдалтай уялдуулан, тогтолцооны оролцогч талуудын өргөн хүрээний зөвшилцөл хийх замаар тогтолцоогоо дахин инженерчилж, “иргэн-төвтэй” болох шаардлагатай байна” гэж Монгол Улсын Засгийн газрын “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны 419 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн “Эрүүл мэндийн салбар дахь процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний тайлан” -нд дүгнэсэн талаар дурдсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” хэмээн тодорхойлсон хүний суурь эрхийг хэрэгжүүлэхийн тулд хүний эрүүл мэндийн бодлогыг нэгдмэл, тасралтгүй, хүн-төвтэй байх зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх гарцаагүй шаардлагатай болохыг харуулж байгаа юм.

Харин “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд “МУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлд “Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уналт таталтын эсрэг эмийг эмчийн жороор өдөр тутамдаа хэрэглэх ёстой хэдий ч эмийн чанар, нөөц, татан авалт, бүртгэл болон орон нутагт шууд түгээдэггүй зэрэг шалтгаанаар эмээ тогтмол ууж чадахгүй байх нөхцөл үүсдэг билээ.

Санал асуулгаар байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зайлшгүй шаардлагатай эм, тарианы хүртээмжтэй байдлыг тандаж үзэхэд нийт оролцогчдын 82.7 хувь нь хүртээмжгүй, 17.3 хувь нь хүртээмжтэй гэж дүгнэсэн нь анхаарал татсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолын хоёрдугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг хүүхдэд (0-19 нас хүртэлх) Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлттэй олгосугай” гэж заасан.

Монгол Улсын эмийн бүртгэлд 2024 оны байдлаар олон улсын нэрээр 23, худалдааны нэрээр 46 уналт таталтын эсрэг эм бүртгэлтэй байгаагаас 61 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, 39 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад мэдрэлийн ёзоор тайруулах хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн нийт 40 эмийн жагсаалтыг судалж үзэхэд 20 гаруй эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй, 5-8 эм нь эрүүл мэндийн даатгалаар олгогддог байна.

Иймд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэглэдэг эмийн дэлгэрэнгүй бүртгэл, судалгаа хийж бүртгэлгүй эм болон даатгалд хамрагдаагүй эмийн тооцоолол гаргах шаардлагатай байна” гэж тус тус дүгнэснээс харахад хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан эмийн хангамжийн бодлого, түүнтэй уялдсан олон улсын нотолгоо, эх сурвалжид суурилсан эмнэл зүйн удирдмажид заасан эмийг эмнэл зүйн практикт хэрэглэх боломж байхгүй, эмчилгээний чанарт сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болсон байна.” хэмээн практикт учирч буй олон шалтгаануудаас тоо баримттай нь дурдсан.

Олон улсад хэрэглэж буй эмийг Монгол улсдаа саадгүй хэрэглэх боломжийг бүрдүүлэхээр зорьж буй дээрх хуулийн төсөлд саналаа өгч, идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөх: https://d.parliament.mn/tusul/ad677ff2-a260-4f1a-8efd-d97cb5ef4f2e

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.220)
    Энэ хуулинд эмийн чанарын асуудалд онцгой анхаарвал зохино. Тухайлбал : Ханиад томуугын вакуин, улаан бурхан мэтийн бүх төрлийн халдварт өвчний вакцинууд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг бүгдээрээ мэд нэ .ЭМИЙН МАФИ нь нийлүүлдэг байх !!!
    2026 оны 04 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top