x

Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьдрал илүү дордоно

Сэлбэ дэд төвийн бүсэд газар өмчлөгч иргэд эрхээ хамгаалуулахаар Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд ханджээ. Энэ асуудлын талаар газар өмчлөгч иргэн Ц.Дөчинесөнжилтэй ярилцлаа.

-Таны газрыг үнэлэхдээ зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн гэсэн. Таны хэдэн мкв газрыг хэдэн төгрөгөөр үнэлсэн вэ?

-Би Сэлбэ дэд төвийн бүсэд байрлах энэхүү газартаа 2004 оноос хойш амьдарч, бизнесээ төвлөрүүлж, үр хүүхэд, ач зээгээ өсгөсөн. Амьдралынхаа 25 жилийг зөвхөн энэ газартаа зориулсан. Саяхан агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах 20 минутын Сэлбэ хот байгуулна гэх энэ төслийг бид хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч хотынхоо үйл ажиллагаанд саад учруулахгүй гээд боломжийн үнээр газраа төрд өгье гэж бодсон юм. Гэтэл миний газрын 1м.кв-ыг нь 380 мянган төгрөгөөр үнэлсэн. Тэгэхээр миний өмчийг 130 гаруй сая төгрөгөөр худалдаж авъя гэж байгаа юм. Энэ үнэлэмж нь миний амьдралд үнэхээр нийцэхгүй. Дөрвөн өмчлөлтэй, 11 хүний амь амьдрал шийдэгдэх байгаа асуудал шүү дээ. Бид нар энэ мөнгөөр нэг байшинд л орно. Цаашдаа бид хаана, юу хийж амьдрах уу. Монгол Улсын иргэн өөрийн хувийн эзэмшлийн газартаа бизнесээ төвлөрүүлж амьдралаа залгуулдаг гэдгийг огт бодолцож үзээгүй. Хамгийн гол нь бизнесийнхээ орлогыг яах уу гэдэг байна. Өнөөдөр бизнес хийе гээд зам дагуу газар авахад нэг тэрбум төгрөгийн ханштай байгаа. Тэгэхээр би газраа тэдний хүссэн үнээр зарвал миний амьдрал одоо байгаагаасаа илүү дордоно. Ямар ч өргүй газраа төрд 130 сая төгрөгөөр зараад дахин газартай болохын тулд өр тавь гэж байгаа юм шиг шахалт үзүүлсэн. Эрүүл хүний тархинаас ийм зүйл гарах уу. Миний нас явж байна. Би залуу хүн шиг байгууллагуудад ажил хийх боломжгүй. Иргэдийнхээ хувийн өмчийг дээрэмдэж авсан эрх бүхий хүмүүсээс эрхээ хамгаалуулахын тулд бид Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд хандсан юм. Манайх зам дагуу газар учраас одоогоор чөлөөл гэж шаардаагүй байгаа. Харин манай өмнөх айл өрхүүдийг бол газраа чөлөөл гэж дарамталсан сураг гарсан. Хэрвээ надад тийм мэдэгдэл өгвөл би газраа чөлөөлөхгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Би энэ улсын иргэн хүн. Хэнд ч миний хувийн өмчид халдах эрх байхгүй. Саяхан 20 минутын хотын нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Одоо энэ газарт барилгажуулалт явагдана. Хятад барилгын компани энэхүү ажлыг хариуцна” гэж хэлсэн. Яагаад монгол барилгынхаа компаниудад энэ бүтээн байгуулалтын ажлыг хариуцуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр захын нэг монгол хүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд эх орондоо үйлдвэрлэсэн ундаа, ус авдаг. Гэтэл манай хотын дарга ийм зүйл яриад зогсож байдаг.

О.Урангоо: Бид хашаа байшиндаа өргүй сайханамьдарч байсан. Тиймээс заавал улсад газраа өгөөд нэмж өрөнд ормооргүй байна

Сэлбэ дэд төвийн бүсэд газар өмчлөгч О.Урангоотой ярилцлаа.

-Таны хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Би 2015 онд гэр бүлийн хэрэгцээний дагуу Сэлбэ бүсэд газар худалдаж авсан. Энэ газарт аав, ээж, эгч дүү гээд нийт найман хүн амьдардаг. Анх 2015 онд худалдаж авсан үнээр Сэлбэ дэд төвөөс үнэлсэн учраас үнэхээр гомдолтой байна. Энэ 10 жилийн хугацаанд ямар их зүйл өөрчлөгдлөө. Гэтэл бидний өмнөөс өмчийг маань үнэлээд, нийслэлээс хатуу үнэ тогтоосон. Энэ бол манай улс эдийн засгийн чөлөөт зах зээлийн зарчмаа алдсаны шинж. Давхар үнэлгээнийхээ хуулийг ч зөрчсөн. Олон улсынхаа эрх зүйн факт, хүний эрхийн ноцтой зөрчил гаргалаа. Тиймээс газар өмчлөгч бид бүхэн нэгдээд Хүний эрхийн үндэсний комисс, Азийн хөгжлийн банканд өргөдөл, гомдол гаргасан. Одоогоор хариу аваагүй байна. Ер нь бидэнд хандаагүй газар байхгүй. Бидний газрыг маш бага үнээр үнэлсэн. Олон улсын санхүүжилтээр явж байгаа Сэлбэ дэд төв шиг ийм төсөл хөтөлбөр хүний эд хөрөнгөөс гадна сэтгэл санааны хохирлыг хүртэл үнэлэх ёстой байдаг. Би өөрөө олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн учраас үүнийг сайн мэдэж байгаа юм. Мөн миний эд хөрөнгөөс гадна тухайн хашаанд өөр хүн амьдарч байна уу. Миний хамаатан биш байсан ч тухайн хүмүүст санхүүгийн дэмжлэг өгөх ёстой. Энэ мэдээллийг би Азийн хөгжлийн банкны хуралд суугаад мэдсэн. Хамгийн гол нь энэ ойлголтыг монголчууд мэддэггүй. Тиймээс л биднийг нийслэл болон улс төрчид шуналтай, ашиг хонжоо хайсан хүмүүс шиг харагдуулж байгаа. Гэтэл олон улсын энэ ойлголт, мэдээллээс хоцорсноосоо болоод иргэд маш хямдхан үнээр газраа чөлөөлөх ёстой нөхцөл байдал үүссэн. Энэ асуудал ганцхан Сэлбэ дэд төвөөр дуусахгүй шүү. Дараа жил гэхэд аль бүсийн газрыг яг бидэн шиг чөлөөл гээд зогсохыг хэн ч мэдэхгүй. Иргэдээ орон сууцжуулж, утаагүй орчинд амьдруулна гэж энэ төслийг эхлүүлсэн. Гэтэл төслийнхөө эсрэг зүйл хийж байна. Иргэд газраа зараад авсан жаахан мөнгөөрөө уулын орой дээр л амьдарна шүү дээ. Дахиад л нүүрсээ түлээд утаа гараад ирнэ. Яагаад гэвэл бидэнд бодит зах зээлийн үнэлгээ өгөхгүй байгаа учраас байгаа боломждоо тааруулж амьдарна. Иргэдийнхээ газрыг дээрэмдэж авахаасаа өмнө хүний эрхийн мэдрэмжтэй болооч ээ.

-Иргэдийн газрын оронд байр олгоно гэсэн. Танд байр олгох тухай мэдээлэл өгсөн үү?

-Анх бол биднийг орон сууцанд оруулна гэж хэлсэн. Одоо бол газрынхаа зөрүү мөнгөөр урьдчилгаа хийгээд үлдсэн мөнгөө дөрвөн жилийн хугацаанд хүүгүй төл гэсэн. Бид хашаа байшиндаа өргүй сайхан амьдарч байсан. Заавал улсад газраа өгөөд нэмээд өрөнд ормооргүй байна шүү дээ. Хоёрдугаарт, биднийг мөнгөө аваад хүссэн зүгтээ явж болно гэсэн. Сэлбэ дэд төв бидэнд үнэн хэрэгтээ байр санал болгохгүй байгаа шүү дээ. Түүнээс гадна өмнөх газар чөлөөлөлтүүдээс одоог хүртэл орон сууцад орж чадаагүй иргэд бий. Сэлбэ дэд төвийн нээлтийн үеэр 200-гаад иргэн ирж гомдлоо илэрхийлсэн. Газар чөлөөлөх бүртээ иргэдээ ингэж хохироосоор байх уу. Өмнөх гомдлоо шийдээгүй байж дахин шинэ асуудал үүсгэх гээд байх юм.

Ганбаяр: Нэгэнт70 хувь нь чөлөөлөгдсөнучраас та нар газраа чөлөөлөх ёстой гэж тулгах нь өөрөө хуульчилсандээрэм

Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Ганбаяртай ярилцлаа.

-Та гомдлыг хүлээж аваад нөхцөл байдлыг судалж үзсэн үү?

-Анх 2025 оны тавдугаар сарын эхээр О.Урангоо гэх эмэгтэй манай хүний эрхийн хороонд хандсан. Миний хувийн эзэмшлийн газрыг хүчээр чөлөөлөх гээд байна. Бүхий л холбогдох албаны газарт хандаж үзлээ. Нэг ч хариу алга гэсэн. Сэлбэ дэд төвөөс миний газрыг үнэлсэн үнэлгээ нь хэтэрхий бага байна. Би ядаж газраа хоёр өрөө байрны мөнгөөр үнэлүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс би өөрийн эрхээ хамгаалах боломжтой юу гэх асуудлаар хүсэлт гаргасан. Бид нөхцөл байдлыг судлаад үзэхэд ихэнх газар нь чөлөөлөгдсөн юм билээ. Ямар ч улсад газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байдаг. Мэдээж бид бүтээн байгуулалт явуулахыг дэмжинэ. Гэхдээ иргэд Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх, өмчөө захиран зарцуулах эрхээ эдлэх ёстой. Хамгийн гол нь энэ асуудалд хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл харагдаж байгаа юм. Ерөөсөө л иргэд одоо байгаа нөхцөл байдлаас нь дордуулахгүй байдлаар өмчөө үнэлүүлэхийг хүссэн.

Энэ бол 2024 оноос эхэлсэн үйл явдал юм билээ. Гол асуудал нь 2023 оны арваннэгдүгээр сард баталсан түгжрэлийн эсрэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хуулийг хотын дарга Х.Нямбаатар яаралтай горимоор оруулж ирсэн. Хэдийгээр газар чөлөөлж, бүтээн байгуулалт явагдах нь зөв боловч цаана нь иргэдийн эрх зөрчигдсөн. Яаж вэ гэвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өмчийг үнэлэхдээ асар бага мөнгөн дүнгээр үнэлсэн. Төв замаас жаахан зайтай бол м.кв нь 170 мянган төгрөг. Дунд хэсгийнх нь бол 240 мянга, А бүс буюу төв замтай ойр бол 380 мянгаар тус тус үнэлжээ. Тухайн үед буюу 2023 оны үед ийм үнэлгээ гаргасан. Үүн дээрээ тулгуурлаад НИТХ хуралдаад үнийг хатуу тогтоосон гэж байгаа. Тэгээд 2024 оны тавдугаар сараас нэр бүхий хэдэн компанийг тендерээр шалгаруулсан. Мөн хамгийн гол асуудал нь шалгарсан үнэлгээний компаниуд нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон үнээр иргэдийн газрыг үнэлээд байгаа юм. Энэ бол яах аргагүй шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудал. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар “Бид Шударга өрсөлдөөний хуулийг зөрчөөгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, тэр компаниудыг тендерт хамрагдуулаад өөрсдийн дураар иргэдийн өмчийн үнэлгээг хатуу тогтооно гэдэг чинь өөрөө асуудлын гол зангилаа юм.

-Өөр компаниудаар үнэлгээ хийлгэх боломжгүй юу?

-Өөр компаниар үнэлгээ хийлгэх гэхээр тендерт оролцоогүй учраас үнэлэх боломжгүй гээд байгаа юм. Үнэлгээчдийн нэгдсэн холбооны хүмүүстэй уулзъя гэхээр үнийг нь цаанаасаа тогтоосон гээд цааргалаад байдаг. Нийслэл хот саяхан 9.3 тэрбум төгрөгөөр тендер зарласан. Газрыг зарахдаа ийм үнэтэй зардаг юм байна. Харин газар авах болохоороо өөрсдийн дурын үнээр үнэлээд захиргааны шийдвэр гаргаад авдаг ийм шударга бус зүйл болоод байгаа юм. Иргэд зах зээлийнхээ үнээр өмчөө зармаар байна. Гэтэл заруулахгүй гээд захиргааны шийдвэрээр хашаад байдаг. Газар чөлөөлөлтийн хуульд орсон, дахин төлөвлөлтийн хуулиар хязгаарлагдсан гээд дээрэмдэж авах жишээтэй. Нэгэнт 70 гаруй хувь нь чөлөөлөгдсөн учраас та нар газраа чөлөөлөх ёстой гэж тулгах нь өөрөө хуульчилсан дээрэм. Нийслэл Улаанбаатар хот өөрийн эрх мэдлээ ашиглан хувийн компани шиг 500 сая ам.долларын бонд гаргаад Дойче банкнаас санхүүжилт авсан. Түүгээрээ иргэдийн газрыг аваад төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Тэгээд энэ ажил дээрээ Хятадын компаниудыг томилсон. Энэ нь бидний босгосон 500 сая бонд гадаад руу урссан гэсэн үг. Уг нь бол энэ мөнгийг бид дотроо шингээх ёстой шүү дээ. Х.Нямбаатар “Өө, Дойче банк зөвшөөрөх юм бол болно. Дойче банк, Дойче банк….” ийм л тайлбар хийдэг. Дойче банканд бид зээлсэн мөнгөө хугацаандаа төлөх нь хамаатай болохоос монгол эсвэл Хятадын компани бүтээн байгуулалтын ажлыг хийх нь огт хамаагүй.

А.Даваадулам

амьдрал илүү дордоно

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
  • Jay Williams (156.146.63.69)
    A FIRST CLASS RECOVERY HACKER THAT IS TRUSTWORTHY AND RELIABLE. THE HACK ANGELS I suffered in the hands of scammers losing my crypto assets worth $380,000 to a binary option site online with so much debt on me. I seriously needed the help of a legitimate hacking firm to assist in my case. I went searching for a hacker through the Internet seeking for a possible solution to my predicament and I saw comments about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I had to trust the reviews and contacted them to inquire about their recovery services and what it takes to hire them, they laid down their working terms and conditions which I accepted before they commenced with the recovery. I can’t thank THE HACK ANGELS RECOVERY EXPERT enough for retrieving back my funds from these heartless scammers, My sincere gratitude goes to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her Bitcoin and return it to her wallet. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly a Godsend, and their services can make a significant difference. Thank you once again, THE HACK ANGELS RECOVERY EXPERT, for restoring my lost funds. Get in touch with the team through the info below. Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help!
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 3 цаг 12 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 3 цаг 38 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 4 цаг 1 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 5 цаг 32 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 7 цаг 50 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 8 цаг 25 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 8 цаг 38 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 8 цаг 39 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 8 цаг 42 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 8 цаг 43 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 8 цаг 44 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 10 цаг 57 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 10 цаг 58 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 10 цаг 59 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 11 цаг 0 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 11 цаг 2 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 11 цаг 3 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 11 цаг 4 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 12 цаг 32 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 13 цаг 10 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top