Дэлхий Нарны эргэн тойронд эргэх эллипс хэлбэрийн замаараа долоодугаар сарын 3-ны өдөр афелид хэмээх хамгийн хол цэгтээ хүрэх бөгөөд энэ үеэр Нар Дэлхийн тэнгэрт хамгийн жижиг хэмжээтэй харагдана гэж Москвагийн одон орон судлалын төвөөс мэдээллээ.
Манай гариг дунджаар 29.765 км/сек хурдтайгаар, 365 хоног 6 цаг 9 минут 10 секундийн хугацаанд Нарыг бүтэн тойрдог. Тойрог замын Наранд хамгийн ойр цэгийг перигели гээд нэгдүгээр сард дайран өнгөрдөг бол, эсрэгээрээ афелид нь Нарнаас хамгийн хол орших цэг бөгөөд энэ жил 152 сая гаруй км зайтай байна.
Афелид хүрэх энэ өдөр Нарны харагдах өнцгийн хэмжээ хамгийн бага буюу 31 өнцгийн минут 31 өнцгийн секунд байх бөгөөд энэ нь ажиглагчийн нүдэнд Нар хамгийн жижиг мэт харагдахыг илтгэнэ.
"Афели" гэх нэр нь эртний Грек үг бөгөөд “Нараас хол” гэсэн утгатай. Энэ нэршлийг нарны аймгийн гаргуудын эллипс хэлбэрийн тойрог замын хамгийн хол цэгийг тодорхойлоход ашигладаг.
Эх сурвалж: TASS, Москвагийн одон орон судлалын төв