x

“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ…

Улс төр хийх амархан. Амархан байлаа. Харин улсыг авч явах хэцүү. Хэцүү бололтой. Хамтарсан Засгийн газрыг онхолдуулж оронд нь гарч ирсэн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт хоёр ч удаа хуралдлаа. Г.Занданшатарын Засгийн газрын эхний хоёр хуралдаанаас: Бүсээ чангална. Онцгой дэглэм тогтооно гэсэн шийдвэрүүд л гарав.

Сар илүүхний өмнө Монголын Засгийн газар шал өөр юм ярьдаг байжээ. Өнөөдөр харин өөдтэй шийдвэр гарахгүйгээр болсон байна. Юунаас вэ?

Эдийн засаг элгээрээ хэвтэх гэж байна гэсэн ойлголтыг Засгийн газрын сайд нар өнгөрөгч өдрүүдэд маш сайн түгээлээ. Ковидоос хойш дэлхийгээрээ хэцүүдсэн. Тэр дунд яаж аятайхан явах нь тухайн улсаас өөрөөс нь шалтгаалаад удаж байна. Трампын тарифын бодлого 2025 оны эхнээс бүр ч чангалаад байгаа. Монгол Улсын эдийн засгийн хамгийн том түнш Хятадад бодох асуудал гарч ирсэн. Цаашлаад энэ цаг үеийн манай эдийн засагт мөнгө болж орж ирдэг цорын ганц бүтээгдэхүүн болох нүүрсний экспортод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ мэт бол эдийн засагтаа хямгатай бодлоготой байхын наад захын шалтгаан юм Гэсэн хэдий ч нүүрсний үнэ, экспорт хоёр нэг хэмжээнд шахам байсаар ирсэн. Тийм учраас хамтарсан Засгийн газрын үед АН-ын сайд нар голдуу хариуцсан эдийн засаг, уул уурхайн салбар дээр дориухан ажил амжуулсан. Тэр бодлого үргэлжлээд явахад манай жижиг эдийн засаг товхийтэл амьжиргаатайгаа байж хажуугаар нь хэдэн мега төслөө урагшлуулаад явчих боломжтой юм. Гэвчиг АН-тай хамтарсан Засгийн газар огцорсны маргаашаас эхлээд нүүрсний үнэ, экспорт тогтмол урууджээ.

Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл Засгийн газар “Чайна энержи”-гээ тойглоод байхад өнөөдөр яриад байгаа муу ам нь биелэхээргүй юм байна. “Орано”-г бас явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэй бүтсэн төсөл. Бүх тохироо нь хийгдсэн. Бэлэн болчихсон. Алт хөтөлбөр байна. Үргэлжлүүлэхэд мөнгөний уурхай. Монголд мөнгө оруулж ирэхэд бэлэн болсон төслүүд.

Гэтэл Г.Занданшатарын Засгийн газар гарч ирүүтээ л шал өөр юм ярьж, ард түмнийг айдсаар булж гарлаа. Эдийн засаг муу байна, төрийн албыг 14400 хүнээр цөөлнө гэв. Ингэх улс төрийн хоёр шалтгаан байна.

Нэгт: МАН-аа хульхидчихсан. Дангаараа Засгийн газар байгуулна гэж байгаад МАН-ынхаа бага хурлаар шийдвэр гаргуулсан. Тэгж АН-тай хамтарсан Засгийн газрыг унагаад дахиад байгуулахдаа ХҮН-ыг үлдээгээд ИЗНН-ыг нэмсэн. Үндэсний эвслийг урьсан ч Н.Номтойбаяр татгалзсан. ХҮН-д нэг яам, хоёр сайд, ИЗНН-д нэг яам өгсөн. Өмнө нь АН-ын хариуцсан яамд дээр намынхнаа оруулсан. Ийм байдлаар дээрээ яамдаа авч үлдээд, яам дахь төрийн алба хаагчдыг явуулах арга олсон нь тэр.

Ингэлээ гээд МАН-ынхан арганд нь оролгүй улам эгдүүцэж буйгаа өөр зуураа уулзалдаж, уулзахгүй бол дотоод групп чаатуудаараа илэрхийлэх болжээ. Ихэнх нь: Л.Оюун-Эрдэнийг л солих гэж ингэсэн юм биш үү дээ. Юм л бол Ерөнхийлөгчийн нэрийг барьж өрөө рүү нь гүйлдсэн Засгийн газартай боллоо гэцгээх болжээ. Энэ зуурт тус намд тун хэцүү уналт тохиож байна. Өмнөх хамтарсан Засгийн газрыг онхолдуулсан өдрөөс хойш МАН-ын рейтинг огцом унажээ. АН-ынхаас доош орсон байна. Энийг ч тус намынхан их ярих болж.

МАН-ынхан нам дээрхээсээ гадна УИХ дээр ч үл ойлголцол ихтэй байна. МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүйн сайд болсон учир суудал нь онгойсон. Оронд нь дээрээс Л.Энх-Амгаланг зүтгүүлж байгаа ажээ. Үүнд гишүүд нь дургүй байна.

Мөн Г.Занданшатарын Засгийн газарт ХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг очих үед ихээхэн хэл ам гарчээ. Найман жилийн өмнө 32:33-аараа хуваагдсан байсан. Тэр үед тус намынхан үзэл баримтлалын хуваагдалд орсон гэж өөрсдөө үздэг юм байна. Хуучин 33-ын гишүүдээс: Дарга нар өмнө нь юу ярьдаг байлаа даа. Тэгтэл одоо юу хийж байна вэ. Ярьж байсан бүхнээсээ ухарлаа. Тэгэхэд 32-ын талд байж өмнөх дарга нарыг хамгаалж байсан С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарыг ч дэмжлээ, биднийг нулимлаа гэдэг эсэргүүцэл МАН-д гарчээ.

Тэрчлэн МАН-ынхан: Өнгөрсөн цаг хугацаанд МАН-ын ялалтыг МАН бус зарим хүн хэтэрхий ашиглаж байна. Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийг Содбаатар үйлдвэр гэдэг болтол хэрэглэлээ гээд хүртэл хоорондоо толхилцоод эхэлжээ.

Дөнгөж байгуулагдсан Засгийн газар дотор ч үл ойлголцол үүсэх шинжтэй. Тэргүүн шадар сайд нь: Миний рейтинг Ерөнхий сайдынхаас өндөр боллоо гээд 5 дахийн орой үеийнхэнтэйгээ буу халж байгаад ярьчихаж. Түүнийг нь ховч шаазгай тараачихаж. МАН-ынхан үүнийг: Байгуулагдаад ганц хоноод ингэх байсан юм уу гэцгээгээд сүйд. Зарим сайд нь: Манай тэр маань Засгийн газрын эхний хоёр хурал дээр өмнөх Засгийн газар байгаагүй, гэнэт сэрсэн юм шиг бөөлжис цутгатал муулж байдаг шүү гэсэн нь улс төрийн хүрээ рүү ороод иржээ.

Энэ мэтээр ойрын үедээ МАН-ын бага хурал, их хурал болох юм бол гал гарахаар болсон байна. Л.Оюун-Эрдэнэ нь ч онхолдохынхоо өмнө: Эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсч болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай гээд л байсан даа.

Хоёрт: Засгийн газрын бүтцийг цомхон болгоно гэсэн амлалтаасаа буцсан. Г.Занданшатарын Засгийн газрыг байгуулагдаж байхад АН-аас: Засгийн газрынхаа бүтцийг цомхон болгох хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан. Үүний хариу болгож, АН-ын амыг ард түмний сэтгэл зүйтэй хамт айдсаар дарж байгаад төрийн албаа цөөлөх гэж буй хэрэг юм.

Маш товчоор Г.Занданшатарын Засгийн газар эхнээсээ буруу замаар будаа тээгээд явчихаж байна. Уул нь Хэрэвзээ цомхтгол ярих гэж байгаа бол Засгийн газрын бүтцээсээ эхлэх ёстой. Наад зах нь сайд нараа 20 хувь цөөлсөн бол төрийн алба хаагчид руу орж болно. Тэгэлгүйгээр Засгийн газрын бүтцийг хэвээр нь авч үлдчихээд түүнийхээ лайг мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн алба хаагчдад үүрүүлэхээр шийдээд явж байна.

Г.Занданшатарын Засгийн газрын сайд болгон төрийн алба хаагчдыг хэрхэн цөөлөх гэж байгаа талаар дур дураараа ярьж байна. Яг хэдэн хувь нь үүнд өртөж байгаа вэ гэдэг нарийн нийлсэн тоо ч алга. Олон давтамжтай яригдаж байгаа 14400 гэдэг тоо л байна. Гагцхүү цомхотгол сайд нарт биш, төрийн жинхэнэ алба хаагчдад үйлчлэх нь тодорхой боллоо.

Гэхнээ 14400 төрийн алба хаагчдыг ажлаас чөлөөлөхөөр хүн бүрд 36 сарын тэтгэмж өгнө. 2028 оны хүртэл эдгээр төрийн алба хаагчид ажлаа хийж байсан үгүй нь ялгаагүй болж байгаа юм. Харин ч 36 сарын тэтгэмжийн мөнгийг огцом ихээр гаргаж төсөвт дарамт болно. Гэснээ дэд сайд томилохоор болсон нь бүр ч гал дээр тос нэмж байна.

УИХ-ын нэр бүхий долоон гишүүн: Өөрсдөө хэмнэж, бүтцээ багасгасангүй. Бүтцээ шинэчилсэнгүй. Хуучнаар нь хадгалж байгаад сайд нарыг томиллоо. Тэгсэн мөртлөө өөрсөд дээрээ нэмж дэд сайд томилох гэж байна. Тэгснээ зөвхөн төрийн алба хаагчдыг цөөлөх гэж байна. МАН ингэж амлалтаа зөрчлөө. Амлалтаас гадна Үндсэн хуулийг зөрчиж байна. Бүтцээсээ түрүүлээд сайд нараа томилсон нь Үндсэн хуулийн зөрчил. Энэ хэмнэлт биш, харин тансаглал. Түүний оронд сайд нараа 20 хувь цөөлж бүтэц хийгээд, үлдсэн сайд нарынхаа зөвлөх, туслах, цүнх баригчдыг явуулах хэрэгтэй. Тэгж байж хэмнэлт болно. Хэрэвзээ энэ чигээрээ гүлдийчихвэл огцруулах гарын үсэг шууд цуглуулъя гэж тохирч байгаа ажээ.

Ерөнхийд нь хэлэхэд, Г.Занданшатарын Засгийн газарт төсөв тодотгох ямар ч шаардлага алга. Зөвхөн хэл ам дарах гэсэн улс төрийн шалтгаан байна. Ингэхийн оронд “Чайна энержи”, “Алт” хөтөлбөр, “Орано” гурваа тойглох хэрэгтэй. Харин бүтэц нэрээр хөндсөн төрийн жинхэнэ алба хаагчдыг цөөлөх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд төсийг тодотговол долларын ханшаа суга алдахаас эхлээд жинхнээсээ эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх рүү орно шүү.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах

  • Зочин (66.181.182.68)
    ийм хувийн амбицтай ухамсар муутай юмнууд яаж улс орныг удирдах вэ дээ?
    2025 оны 06 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 28 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 1 цаг 18 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 1 цаг 21 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 1 цаг 22 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 1 цаг 23 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 1 цаг 27 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 1 цаг 28 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 1 цаг 29 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 1 цаг 29 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 3 цаг 10 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 3 цаг 20 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 3 цаг 48 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 49 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 3 цаг 49 мин Байгаль орчны эсрэг зөрчилд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ 3 цаг 50 мин Душанбегийн “Их дуулга”-аас Монголын жүдочид таван медаль хүртлээ 3 цаг 51 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байна 3 цаг 52 мин АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана 3 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 54 мин Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 41 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top