x

2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн мэдээлэх журам, шалгалтын хуваарь

2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) нь өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 18-ны өдрөөс улс орон даяар эхэлж байна. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын зохион байгуулалт, онцлог болон холбогдох бусад мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

Шалгуулагчдын бүртгэл болон хуваарилалт: Энэ онд ЭЕШ-д нийт 43,318 шалгуулагч бүртгүүлснээс 3,000 нь өмнөх оны төгсөгчид байна. Харин энэ онд 12 дугаар анги төгсөж буй 42,961 шалгуулагч байгаагаас хөдөө орон нутагт 21,362, нийслэлд 21,599 шалгуулагч шалгалт өгөхөөр байна.

2025 оны ЭЕШ-ын онцлог: Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог нь математикийн хичээлийн даалгаврыг анх удаа нээлттэйгээр танилцуулсан явдал юм. Энэ нь шалгалтын ил тод байдлыг нэмэгдүүлж, шалгуулагчдад бэлтгэх боломжийг олгож байна. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг элсэлтийн шалгалтын дүн оноог дүйцүүлэх боломжийг бүрдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой.

Монгол хэл бичгийн шалгалт (МХБШ): Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулсан. Шалгуулагч нь уг шалгалтад 400-аас дээш оноо авсан тохиолдолд их, дээд сургуульд элсэн орох эрх нь үүснэ. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоог нэвтрүүлээд дөрвөн жил болж байгаа бөгөөд энэ оны хоёр дахь шалгалтыг 12 дугаар сард дахин зохион байгуулах юм. ЭЕШ-ыг зохион байгуулах комисст нийт 2966 хүн оролцож байна.

Дүн оноо мэдээлэх, баталгаажуулах журам: Шалгалтын дүн оноо, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан гүйцэтгэнэ. Шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан байранд шалгуулагчийн анхны оноог мэдээлж, шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулах аж.

Элсэлтийн шалгалтын дүн онооны нэгдсэн жагсаалтыг бүх шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулна. МХБШ-ын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулах юм.

Мөн зургаадугаар сарын 28-наас эхлэн МХБШ болон ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон e-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулснаар шалгуулагч хэвлэж авах боломжтой болно. Энэхүү батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил буюу 33 сарын хугацаанд хүчин төгөлдөр байх талаарх мэдээллийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар хүргэлээ.

Шалгалтын хуваарь:

  • Зургаадугаар сарын 18:

    • Түүх: 10:00-11:20
    • Англи хэл: 14:00-15:20
  • Зургаадугаар сарын 19:

    • Хими: 10:00-11:40
    • Газар зүй: 13:00-14:20
    • Нийгэм судлал: 16:30-17:50
  • Зургаадугаар сарын 20:

    • Биологи: 10:00-11:20
    • Математик: 14:00-15:20
  • Зургаадугаар сарын 21:

    • Физик: 10:00-11:40
    • Орос хэл: 13:00-14:20
    • Монгол хэл: 16:00-17:20

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 27 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 34 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 43 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 25 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 55 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 17 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 38 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 54 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 3 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 8 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 10 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top