x

АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын ByteDance компанийн эзэмшилд байдаг TikTok олон нийтийн сүлжээг тус улсад бүрмөсөн хаах эцсийн хугацааг дахин 90 хоногоор сунгасан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдлээ.

Энэ шийдвэр нь Трампын зүгээс TikTok-ийн эсрэг гурав дахь удаагийн хойшлуулалт бөгөөд тус аппликейшнийг АНУ-д үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Эргэн сануулахад, 2024 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байден TikTok-ийг АНУ-д үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсвэл энэ оны нэгдүгээр сарын 19-ний дотор АНУ-д үйл ажиллагаагаа явуулах эрхийг хятад эзэмшлээс салгаж зарах хуульд гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ энэ нөхцөлийг биелүүлээгүй бол АНУ-д TikTok-ийг бүрмөсөн хориглох байсан юм.

ByteDance тус хугацаанд ямар нэгэн худалдан авагчтай албан ёсны хэлэлцээр хийхээс өмнө нэгдүгээр сарын 18-нд АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа зарласан ч 19-ний орой TikTok дахин ажиллаж эхэлжээ. Үүний дараа Ерөнхийлөгчийн суудалд эргэн ирсэн Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сарын 5 хүртэл, дараа нь дахин 75 хоногоор сунгаж, зургаадугаар сарын 18 хүртэл үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгосон байна.

TikTok-ийг АНУ-д худалдан авч, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой дараах нэр бүхий дөрвөн этгээд тодроод байна:

  • Илон Маск

  • Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон

  • видеоблогчин MrBeast (Жеймс Дональдсон)

  • Microsoft корпораци

Мөн нэгэн сонирхолтой санал болгосон этгээд нь Белорусийн иргэн Денис Ярацийн үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны стартап болох Perplexity юм. Тус компани ByteDance-тэй нэгдэн ажиллахыг санал болгосон тухай мэдээлэл гарсан байна.

TikTok-ийн хувь заяа одоогоор бүрэн тодорхойгүй хэвээр байгаа ч АНУ-ын эрх баригчдын хувьд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, гадны хяналттай байж болзошгүй байдал нь гол шалтгаан хэвээр байгааг онцолж байна.

Эх сурвалж: OfficeLife.media, White House Press.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 0 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 18 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 24 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 28 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 32 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 26 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 59 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 28 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 33 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 36 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 40 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 45 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 54 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 16 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 47 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 9 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 15 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 30 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top