x

Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, хувьслын талаарх чухал нууцыг илэрхийлдэг

Бидний хуруу, хөлийн улны арьс хэдхэн минут усанд байхад үрчийж, гандсан үзэмжтэй болдог ч энэ үзэгдэл зүгээр нэг санамсаргүй зүйл биш гэдгийг судлаачид тогтоожээ. Хамгийн сонирхолтой нь, арьсны энэ өөрчлөлт нь зөвхөн хуруу, хөлийн үзүүрт ажиглагддаг бөгөөд гар, хөлнөөс бусад биеийн хэсэг үрчлээтдэггүй байна.

Сүүлийн үеийн судалгаагаар, арьс үрчийх үйл явц нь зөвхөн ус арьсанд нэвчин орж хөөсөнтэй холбоогүй, харин биеийн мэдрэлийн тогтолцоо идэвхтэй оролцож байгааг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний бие “зорилготойгоор” хийдэг үйлдэл гэсэн үг юм.

Усанд 3–10 минут байхад хуруу үрчийж эхэлдэг бөгөөд хамгийн ихдээ 30 минутын дараа тод үрчлээс үүсдэг. Эртний нэгэн ажиглалтаар, гарын мэдрэл тасарсан хүмүүст хурууны арьс огт үрчийдэггүй байсан нь энэ процесс мэдрэлийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг баталсан анхны нотолгоо болсон юм.

Хожим хийсэн судалгаагаар, усанд гараа дүрэхэд хурууны арьс үрчийж эхлэх үед цусны урсгал огцом багасдаг бөгөөд энэ нь цусны судсууд агшихын үр дүнд гардаг байна. Цусны урсгал буурч, арьсан доорх хэсгийн эзэлхүүн багассанаар арьс доош татагдаж, үрчлээ үүсэх нөхцөл бүрддэг ажээ.

Гол нь энэ үзэгдэл нь бидний биед хэрэгтэй дасан зохицох чадвар бөгөөд норсон орчинд барьц хийж, хальтиргаанаас сэргийлэх зориулалттай гэж үздэг. Манчестерын их сургуулийн мэдрэлийн судлаач Ник Дэвисын хийсэн туршилтаар, усанд норсон ч үрчлээгүй гартай хүн нойтон зүйл барихад илүү их хүч шаарддаг бол үрчийсэн хуруутай хүн илүү бага хүчээр илүү сайн барьц хийдэг болох нь тогтоогджээ.

Түүнчлэн, арьсны энэ хувьслын механизм эрүүл мэндийн талаарх мэдээлэл өгч болохыг судлаачид анхааруулж байна. Учир нь хурууны арьс үрчийх байдал нь мэдрэлийн эмгэг, 2-р төрлийн чихрийн шижин, удамшлын өвчин болох цистик фиброз, зүрх судасны зарим өвчний үед өөрчлөгддөг байна.

Өөрөөр хэлбэл, усанд орсон хойно хуруу тань үрчийж байвал энэ нь зөвхөн байгалиас өгсөн энгийн зүйл биш, харин таны бие идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, боломжит эрсдэлээс хамгаалж байгаагийн илрэл юм.

Эх сурвалж: BBC Future.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top