x

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1.8 тэрбумыг хасна

Засгийн газрын хуралдаанаас /2025.06.18/ гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Б.Жавхлан: 

-"2025 оны төсвийн жил дундаа орж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 болон 13.1.2 заалтуудад 2023 онд өөрчлөлт оруулж, 2025 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанууд бүрэн дууссан, тендер нь зарлагдаж, худалдан авах ажиллагаагаа хийгээд гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэсэн заалттай. Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа.

Төсөв Засгийн газар, УИХ дээр хэлэлцэгдэж, батлагдахад хөрөнгө оруулалтын төслүүд дээр нэлээд өөрчлөлт ордог. Ингээд бэлтгэл ажил муутай, худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй төслүүд, шаардлагыг хангасан ч зохион байгуулах ажлыг хийх нь маш том хариуцлагын асуудал байдаг. Худалдан авах ажиллагааг эхний хагас жилийн дотор гэрээгээ хийгээгүй бол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдэг бодит байдал дээр боломжгүй.

Тийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцлагажуулж, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтын ажлыг баталж байх зарчмыг  баримтлахад сайн хөшүүрэг болно. Тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн гэрээг хийгээгүй байсан. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлт болж байна гэсэн үг. Төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийх шаардлага үүснэ.

Төсөвт тодотгол хийх талаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө бодлогыг танилцуулахдаа УИХ-д танилцуулсан байгаа. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа илүү оновчтой, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох зорилгоор төсвийн тодотгол, бүтцийн өөрчлөлтийг хийхээр болж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Ийм үндэслэлээр төсвийн тодотгол хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн суурь хуулийн 34 дүгээр зүйлийн 4 заалт бий. Энд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүсвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн.

Ийм хуулийн үндэслэлээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тодотгол хийнэ. Үүнийг дагуулаад хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тэгэхээр нийт 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас 535 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас хасагдаж, 1.8 тэрбум төгрөг нь урсгал зардлаас хасагдана. Үүн дотор Үндэсний хороод болон нэлээд хэдэн яамдын харьяа агентлаг, бүтцийг татан буулгаж, нэгтгэнэ. Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал УИХ дээр аль хэдийнээ яригдсан. Ирэх жилүүдэд есөн хувиар бууруулна гэсэн. Уг цомхотголд багш, эмч нар хамаарахгүй. Энэ процесс энэ удаагийн төсвийн тодотголоор эхэлнэ. Нийт 14.400 төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгохоор УИХ дээр батлуулсан" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top