x

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ оны наймдугаар сарын 22-24-нд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана. Энэхүү наадам нь Монголын соёл, уламжлалт урлаг, спортын өвийг олон улсад сурталчлах, үндэсний дархлааг бэхжүүлэх, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн наадмын тодотгол нь Монголын уламжлалт харваа болох “Бөмбөг намнаа” төрөл Дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтаж буй явдал юм. Ийнхүү “Бөмбөг намнаа” төрөл дэлхийн анхаарлыг татаж, 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваач оролцох урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Фестивалийн хүрээнд зохион байгуулагдах Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь энэ удаагийн наадмын төв үйл ажиллагаа байх бөгөөд Монгол Улсаас 15 шилдэг харваач оролцож, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ.

Тэмцээнийг Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоо зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь:

  • ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” Конвенц

  • Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт

  • Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 41 дүгээр тогтоол
    зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.

Фестивалийн цар хүрээ, олон улсын оролцогчдын тоо, соёлын биет бус өвийг сэргээн таниулах ач холбогдлоороо “Нүүдэлчин” наадам нь Монгол Улсын соёл, спортын дипломат бодлогын томоохон арга хэмжээний нэг болон өргөжиж байна.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top