Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан “Хүрээ цам–Даншиг наадам 2025” наадам энэ сарын зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Энэхүү шашин, соёлын уламжлалт наадамд иргэдийг Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг (Хүй 7 худаг) хүртэл тусгай галт тэргээр тээвэрлэхээр болжээ.
Наадмын өдрүүдэд нийт 3 вагон бүхий галт тэрэг өдөрт 3 удаа хоёр чиглэлд зорчино. Вагон бүр 81 хүний суудалтай ч, ойрын зайд зорчих тул нэг галт тэргэнд 130-150 хүн тээвэрлэх боломжтой аж. Давааны зөрлөгт буусан зорчигчдыг нийтийн тээврийн автобусаар наадмын талбай хүртэл хүргэх зохион байгуулалттай.
Галт тэрэгний цагийн хуваарь:
Улаанбаатар өртөөнөөс → Давааны зөрлөг (Хүй 7 худаг):
-
08:00 – 08:50
-
14:00 – 14:50
-
19:30 – 20:20
Давааны зөрлөгөөс → Улаанбаатар өртөө:
-
10:06 – 10:55
-
16:16 – 17:05
-
21:26 – 22:15
Наадамд оролцох иргэд галт тэрэг, автобусны үйлчилгээг ашиглан замын түгжрэлгүй, ая тухтай зорчих боломжтой бөгөөд нийслэлийн зүгээс аюулгүй, зохион байгуулалт сайтай наадам болох бүх нөхцөлийг бүрдүүлж буйг албаныхан мэдэгдлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ, Төрийн тээврийн зохицуулалтын газар.