x

Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон болгохоос эхэлнэ

Эдийн засагч Г.Батзоригтой төсвийн тодотголын талаар ярилцлаа.

-Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр дутлаа. Оны эцэст таван их наядын алдагдал хүлээх эрсдэлтэй гэж эдийн засагчид хэлж байна. Төсвийн алдагдлыг өөр замаар босгох уу, эсвэл зардлаа танах уу гэдэг асуудал яригдаж байгаа энэ цаг үед та ямар байр суурьтай байгаа вэ?

-2025 оны төсвийн орлогыг хэтэрхий өөдрөг төсөөлчихсөн байна, олон улсын нөхцөл байдал тодорхой бус байна гэдгийг эдийн засагчид, мэргэжилтнүүд оны өмнөөс хэлж байсан. Гэтэл энэ дагуу өнөөдөр болдог юм болдгоороо болж байна. Үнэнд гүйцэгдлээ. Гол нь төсвийн орлого, зардлын зөрүүг харахаар зайлшгүй тодотгол хийх ёстой. Төсвийн тодотголын хуулийнхаа дагуу зардлуудаа эрэмбэлж танах, орлогоо бодитоор дахин төсөөлөх хэрэгтэй. Алдагдлыг яаж бага түвшинд барихаар гаргах, нөхөх эх үүсвэрүүд байдаг. Төв банкнаас мөнгө хэвлэдэг. Эсвэл Засгийн газрын үнэт цаас гаргадаг гэх мэтчилэн янз бүрийн аргуудаар төсвийн алдагдлуудаа нөхөөд явна.

-Шинэ Засгийн газраас 2.3 их наядын төсвийн тодотголыг өргөн барина гэлээ. Ерөнхий сайд тодотгол хийхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт гар хүрэхгүй. Иргэд рүү чиглэсэн халамж, тэтгэвэр, тэтгэмжийг хасч, танахгүй гэсэн. Төсвийн зардлаа яаж танах вэ. Юу, юунаас хэмнэх нь боломжтой вэ?

-34 их наядтай төсвийг 2.3 их наяд төгрөгөөр тодотгол хийнэ гэдэг бол бага дүн биш. Төсвийн алдагдал энэ хэмжээгээр буурна гэсэн үг. Угаасаа тодотгол хийхдээ хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын зардлуудаас танана. Тэрэн дээр 6-7 их наяд төгрөг байгаа байх.

Тэгэхээр Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын зардлуудад дуусаагүй барилга, байгууламж, зам гүүр зэрэгт зориулсан зардлууд тодорхойгүй хугацаагаар юм уу, ирэх жил байхаар сунгагдана. Төсвийн таналт тэндээс явагдана. Үүний дараагаар Засгийн газрын урсгал шилжүүлэг байгаа. Энэ нь юу вэ гэхээр төрийн байгууллагуудад өгдөг нийт төсөв. Төрийн өмчит компаниуд нэлээд зардал өндөртэй.

Тэр компаниудын урсгал зардлыг бас танаж болно. Сүүлд нь ажиллагсад дээр цомхотгол хийж болно. Нэлээд данхар бүтэцтэй төсөв байна гээд байгаа шүү дээ. Энэ дарааллаар явбал төсвийн тодотголынхоо дагуу 2.3 их наядаа хэмнэнэ гэсэн үг.

-Сая шинэ Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулиар гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо. Энэ дунд эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авах ажлууд байсан гэх шүүмжлэл дагуулж байна. Том зургаараа энэ нь бодитой хэмнэлт болж чадах уу?

-Энэ дүн 2.3 их наяд дээрээ нэмэгдвэл далайд дусал нэмэр болж чадна. Дангаараа 535.9 тэрбум төгрөг хэмнэж байгаа гэж үзвэл төсвийн зарлагын ердөө 1.5 хувьтай тэнцэх дүн шүү дээ. Өрхийн сарын зардал 2.7 сая төгрөг гэж үзэх юм бол эндээс 20 мянган төгрөг хэмнэж байгаатай ижилхэн сонсогдоно. Бага багаар, энд тэндээс зардлуудаа танаж байж л төсвийн тодотгол маань бодитоор хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн орлогоо бодитоор бага байна гэдгийг нь тооцоод тэнд зориулж зарлагаа гаргана. Илүүдэл зардал гаргахгүй. Улам бүр төсвийн алдагдлаа багасгана гэдэг зорилт руугаа дөхөх болов уу гэж бодож байна л даа. Ер нь нүүрсний үнэ 40 хувь уначихсан нөхцөлд, төсвийн орлого тасалдах эрсдэл үүсчихсэн байхад хүлээн зөвшөөрөхгүй байсан шүү дээ. Алтаар нөхөөд болоод явна гэдэг тайлбарууд өгч байсан. Үхсэн морины онол гэдэг шиг. Үхсэн мориндоо эмээл хазаар, ногт, цулбуур аваад тавиад байдагтай адилхан гүрийгээд байсан биз дээ. Одоо бол нөхцөл байдлаа ойлгоод арга хэмжээнүүд аваад эхэлж байгаа нь нааштай гэж харж байна.

-Засгийн газраас дарга нарын тоог цөөлж, цомхон төрийн бүтцийг бий болгоно гэлээ. Энэ хүрээнд 28 хороог татан буулгаж, зардлыг нь танана гэж байна. Эндээс хэдэн төгрөгийн хэмнэлт бий болох вэ?

-Ямар албан тушаал дээр ямар хүн байгаагаас хамаарна гээд байна лээ. Төрийн өмчит компаниуд дээр, ялангуяа яамдад байгаа дэд захирал, дэд дарга гэдэг ч юм уу тодорхой удирдах түвшний албан тушаалтай хүмүүсийн цалин төрийн албан хаагчдыг бодвол харьцангуй өндөр байдаг. Тоо нь ч гэсэн цөөхөн байгаа. Байгууллагад оруулж буй хувь нэмэр юу байх вэ гэдгийг бодох ёстой. Ковидоос хойш төр маш данхар бүтэцтэй болсон. Төрийн албан хаагч нар хүртэл нэмэгдлээ. Энэ хэмжээгээр тухайн төрийн байгууллага 50 хүнтэй байлаа гэхэд 70, 80 албан хаагчтай болоод өсчихөөр тэр 30 ажилтны зардлыг дахиад шингээх асуудал үүснэ. Магадгүй 20, 30 хүнийх нь зардлаар 50 албан хаагчийнхаа цалинг нэмээд үлдсэнийг хэмнээд явсан бол төрийн бүтээмж талдаа сайжраад явах боломжтой. Гэтэл төр нэлээд данхар бүтцээр явсны гор нь өнөөдөр гарч ирж байна л даа. Тэгээд үүндээ зориулаад цомхотголууд хийгдэх ёстой. Төр өөрөө цомхон бүтэцтэй, үйл ажиллагаа нь хурдан байх нь чухал. Тэгэхгүй бол дэд дарга, дэдийн дэд дарга гээд яваад байх тусам төрийн үйлчилгээ чинь иргэдээс холдоод байна. Бизнес процессоор нь бодоод үзэх юм бол хүнд хүрэх үйлчилгээ нь багасчихаж байгаа юм. Энэ бол зөвхөн мөнгө хэмнэж байгаа асуудал биш. Мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ арай хурдтай, бүтээмжтэй болох гээд олон чиглэлд эергээр нөлөөлөх болов уу гэж харж байна.

-Төрийн өмчид ДНБ-ий 80 хувьтай тэнцэх хөрөнгө байна гэдэг. Үүнийг яаж хувьчлах ёстой вэ. Цаашид төсвийн зардлыг хэрхэн хэмнэх бол?

-Төсвийн зарлага ДНБ-ий 37 орчим хувьтай буюу түүхэн дээд хэмжээнд ирсэн байгаа. Өмнө жилийн дунджаараа бодоход 32 орчим хувьтай байсан. Тэгэхээр энэ нь ДНБ-ий буюу бидний жилд өсгөж байгаа баялгаас төсвийн зарлагын өсөлт нь хурдтай байна. Энэ утгаараа илүү үрэлгэн байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд ДНБ-ий 32 хувьтай тэнцэж байсан төсвийн зарлага 37 хувьтай болоод ирэхээр нэлээд дарамт үүсч эхэлж байна шүү дээ. Үүн дээр нэмээд төрийн өмчит компаниудын оролцоо, хөрөнгийг нь бүртгээд үзэхээр төр бол эдийн засгийн бараг 50 орчим хувьтай тэнцэхүйц оролцоотой байна гэж эдийн засагчид хэлээд байгаа. Тэгэхээр үүний үр дагаврыг өнөөдөр бид харж байна. Данхар төсөв, бүтээмжгүй байдал, төсвийн ажлууд нь эмх замбараагүй, инфляци хоёр оронтой тоо, ханш уналттай, экспорт өсөөгүй. Энэ зэрэг үзүүлэлтүүдээс харахад төр бизнес хийж чадахгүй. Хувийн хэвшлийг орлож чадахгүй. Яагаад гэвэл төрийн амин сүнс бол ашиг хийх биш. Ашиг хийх амин сүнстэй байгууллага нь хувийн хэвшил. Тиймээс өөрсдөө бүтээмжтэй, үр ашигтай ажиллаж чаддаг. Харин төрийн зорилго нь өөр. Тухайлбал, тосгон байгуулаад тэр дундаа худаг ус гаргаад, явган хүний замыг тохижуулах хэн нэгэн байхгүй учраас төр гэдэг институци нийгмийн барааг бий болгох зорилгоор гарч ирж байгаа юм.Тиймээс тосгоны иргэдээс бага хэмжээний татвар аваад ингэж амин сүнс нь эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн гол амин сүнс нь нийгмийн барааг цаашлаад энэ улсын дундаж давхаргыг дэмжих, макро эдийн засаг болоод улс төр, нийгэм, эдийн засгийн таатай орчноор бүрдүүлж иргэд, аж ахуйн нэгжүүдэд баялаг бүтээх боломжийг нь олгох юм. Эргээд баялаг бүтээгээд, орлого олоод ашиг нь өсөөд ирэхээр тэндээс нь татвар аваад, илүү дэд бүтэц, нийгмийн бараа руу чиглүүлж амьдрах механизм шүү дээ. Төр үүнийгээ л ойлгох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top