x

Монгол руу аялахад өртөг өндөртэй байгаа нь жуулчдад нөлөөлж байна

Монголын аялал жуулчлалын холбооны Гишүүнчлэл, олон нийт хариуцсан менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Манай улс өнгөрсөн онд 800 мянга гаруй жуулчин хүлээж авсан гэсэн статистик бий. Энэ тоо өсөх хандлагатай байна уу, буурах хандлагатай байна уу?

-“Ковид-19” цар тахлаас хойш аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрчимжүүлэх тал дээр Засгийн газар, тур оператор компаниуд, хувийн бизнес эрхлэгчид хичээн ажиллаж байна. Өнгөрсөн жил 800 мянга гаруй жуулчин эх орондоо хүлээж авсан нь манай улсын түүхэн дээд амжилт бөгөөд 2023 онтой харьцуулахад жуулчдын тоо 20 хувиар өссөн үзүүлэлт юм. БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг улсаас манай улс хамгийн их жуулчин хүлээн авдаг гэсэн баримт бий. Энэ оны төгсгөлөөр манай улсад нийт хэдэн жуулчин ирсэн бэ гэдэг нь тодорхой болно. Нэмж хэлэхэд, өнгөрсөн хоёр жилд БНСУ-аас ирэх жуулчдын урсгал нэлээн их байсан. Харин энэ жилээс буурах хандлага ажиглагдах боллоо. Энэ нь БНСУ-ын аялал жуулчлалын зах зээлд манай улстай өрсөлдөгч орнууд гарч ирсэнтэй холбоотой. Сүүлийн үед солонгосчууд БНХАУ болон “стан”-ы орнууд руу аялах хандлагатай болж байна. Монголыг зорих зарим улсын жуулчны тоо буурч байгаа хэдий ч нийт жуулчны тоо тасралтгүй өснө гэсэн хүлээлттэй байна.

-БНСУ-аас ирэх жуулчдын тоо буурч байгаад дээр дурдсанаас гадна юу нөлөөлж байна вэ?

-Солонгос залуучууд манай улсыг их сонирхдог. Тэдний дунд Монголын говь хийгээд фургон машин трэнд болж байгаа. БНСУ-аас ирэх жуулчдын тоо багасаж байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, манай улсад БНСУ-аас жуулчин хүлээж авах компаниудын тоо олширсон. Үүнийг дагаад аяллын үйлчилгээний чанар, хариуцлагын асуудал яригдах нь мэдээж. Жуулчин хүлээж авчихаад чанаргүй үйлчилгээ үзүүлбэл тэд дахиж Монгол руу аялахгүй нь тодорхой. “Монголд ирээд, согтуугаар аялж байгаад зарим үйлчилгээг нь мэдрэхгүйгээр буцаж байна” гэдэг үг хүртэл гарчихсан байна лээ. Нөгөө талаас тог цахилгаан, дулааны үнэ нэмэгдчихсэн учраас Монголд аялах өртөг өсч байгаа юм. Жуулчид Монголд аялсантай адилхан мэдрэмжийг Өмнөд Монголд харьцангуй хямд өртгөөр мэдрэх боломжтой. БНСУ-д Монгол орон трэнд болж байсан үе бий. Аялал жуулчлалын салбарын экспертүүдийн хийсэн “Нэг орноос нөгөө орныг зорьж буй жуулчдын тоо өсч байгаад буурах хандлага байдаг” гэсэн судалгаа ч бий. Түүнчлэн Монголыг сонирхож буй орнууд руу чиглэсэн илүү далайцтай, чанартай маркетингийн бодлого баримталж чадвал өндөр үр өгөөж өгч, тэдгээр орноос ирэх жуулчдын тоо нэмэгдэх боломжтой.

-Хятадаас ирж буй жуулчид ихэнх тохиолдолд багаараа аялдаг бол Солонгосоос ирэх жуулчид цаг үеийн чиг хандлага, тэр дундаа сошиал медиа дээр олны анхаарлыг татсан контент, бичвэрүүдээс ихээхэн санаа авч аяллаа зохиодог гэдэг?

-Орон орны жуулчдын онцлог өөр өөр. Хятадууд ихэвчлэн олноороо аялдаг. Солонгос жуулчид хоёроороо ч аялна, хориороо ч аялна. Манай улс дэд бүтэц муутай учраас нийтийг хамарсан аялал жуулчлал гэхээс илүү байгальд ээлтэй аялагчид ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс бид дөрвөн төрлийн кампанит ажлыг эхлүүлээд байна. Үүний нэг нь энэ зун орон даяар “Хариуцлагатай монгол аялагчийг эх орноосоо эхлүүлье” гэсэн уриан дор “Хариуцлагатай монгол аялагч” гэсэн кампанит ажлыг хэрэгжүүлнэ. Монголчуудын аялал зугаалгын улирал эхэлж байна. Тэр ч утгаараа хэрэв монголчууд эх орондоо зөв, хариуцлагатай аялаад сурчих юм бол гадаадад очсон ч мөн адил байна, гадныхан манай улсад ч хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялна гэсэн санааны үүднээс энэхүү ажлыг хийж буй юм.

-Сүүлийн жилүүдэд аль улсаас манай улсыг зорих жуулчдын тоо буурч, аль улс нь нэмэгдэж байна вэ?

-“Ковид-19” цар тахлаас хойш Европоос ирэх жуулчдын тоо буурсан. Монгол руу аялахад өртөг өндөртэй байдаг нь жуулчид ирэхэд нөлөөлж байна. Мэдээж Монголыг л сонирхож байгаа бол аялна. Гэхдээ манай улстай ижил төстэй соёлтой орнуудад аялах өртөг хямд, үйлчилгээ нь сайн байвал тэдгээр улс руу жуулчид татагдах боломжтой. Манай улс 2030 он гэхэд жилд хоёр сая жуулчин хүлээн авдаг болно гэсэн амбицтай байгаа. Жуулчин оруулж ирдэг компаниудаа санхүү болон бодлогоор дэмжээд байвал энэ тоо руу дөхөх боломжтой гэж бодож байна.

-Манай улсад жуулчин оруулж ирдэг хэдэн компани байгаа вэ?

-Сүүлийн үеийн статистикаар 500 орчим тур оператор компани үйл ажиллагаа явуулж байгаа. Аялал жуулчлал улирлын чанартай учраас аяллын идэвхтэй улиралд 500 орчим тур оператор компани үйл ажиллагаа явуулж, бусад үед энэ тоо багасаж 200 орчим болдог. Монгол Улс дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж байж хоёр сая жуулчин хүлээж авна. Зөвхөн аяллын идэвхтэй улиралд л жуулчин аваад байвал хоёр сая жуулчин авах боломжгүй. Тийм ч учраас бид өвлийн улиралд жуулчин хүлээж авахын тулд улиралд нь тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ боловсронгуй болгож, сайжруулах хэрэгтэй.

-Монгол Улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Улс орон бүрийн соёл, хэв маяг нь өөр, өөр байдаг. Бид дэлхийн өндөр хөгжилтэй улс оронтой адил гял цал байх албагүй. Бид байгаагаараа байхад л Монголыг сонирхох жуулчин их байна. Тийм хэдий ч асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй. Энэ салбарт нэгдүгээрт, хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Аялал жуулчлалын чиглэлээр Их, дээд сургууль төгссөн залуучууд гадны улсын ажиллах хүч болж байна. Цаашлаад дэд бүтэц, ариун цэврийн барилга байгууламж, үйлчилгээний байгууллагуудын харилцаа хандлага, орчин нөхцөл, чанар, бараа бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр гэх мэт дурдаад байвал асуудал их байна. Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг сүүлийн жилүүдэд сайн дэмжиж байгаа гэж боддог.

Монголд зочлох жилийн хүрээнд 2028 он хүртэл “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлачихсан байгаа. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ гаргасан. Энэ нь ажил хэрэг болсноор манай улсад аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд нэмэгдэх боломжтой. Бид үйлчилгээний чанар стандартаа сайжруулснаар жуулчдын тоонд нөлөөлж чадна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top