x

Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй

Түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүүтэй ярилцлаа.

-Монгол хүн ёс суртахуун, үнэт зүйлгүй болчихлоо гэж бид ярьсаар байгаа. Тэгвэл үүний шалтгаан нь юу юм бэ?

-Хөгжил гэдэг зүйлийг хүмүүс өндөр барилга бариад, үнэтэй машин, гар утас хэрэглэчихвэл хөгжөөд байгаа юм шиг ойлгодог. Миний хувьд үүнийг технологийн дэвшил гэж хардаг. Харин хөгжил гэвэл хүний хөгжлийг л ярих ёстой. Хүний хөгжлийг хамгийн түрүүнд мэдлэг, боловсролоор нь тодорхойлно. Гэхдээ мэдлэг боловсролтой хүнийг бий болгохын тулд эхлээд ёс суртахуунтай, хүмүүжилтэй хүнийг бий болгох ёстой. Боловсролын суурь нь яах аргагүй хувь хүний хүмүүжил, ёс суртахуун, хандлага байдаг. Цэцэг тарихын тулд гоё ваар сав гэхээсээ илүү хөрс шороо, үндсийг нь сайн бэлдэж байж сайхан цэцэг ургана. Үүнтэй адил хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүнийг бий болгож байж хүний хөгжил ярина. Хүн нь хөгжсөн үед улс орны хөгжлийг ярих ёстой. Өнөөдөр манайхны болж бүтэхгүй байгаа юмны суурь бол ёс суртахуун гэдэг зүйл. Хүмүүжил, ёс суртахууныг уламжлалт соёл, ёс заншил, бахархах түүх нь бий болгодог.

Нөгөө талаар бид цахим орчны төөрөлдсөн мэдээлэлд хэт их автчихаад байна. Салхи хаанаас салхилна хамхуул тийшээ хийсдэг шиг цахим орчны мэдээлэлд тархиа угаалгадаг болсон. Түүнийг шүүн тунгаах чадвар монгол хүнд байхгүй байна.

-Монголчуудын бусад улс үндэстнээс ялгарах онцлог нь ёс заншил, соёл, нүүдэлчин ахуй шүү дээ. Бидэнд одоогоор нүүрлэчихээд байгаа аюул үүнтэй холбоотой байна уу?

-Одоогоор Монголд нүүрлэчихээд байгаа зүйл бол соёлын хэлбэрдмэл байдал болон соёлын харьжих үзэгдэл болчихоод байна. Соёлын харьжих үзэгдэл гэдэг бол өөрийн үндэстний соёлыг дорд үзэх, гадны соёлыг тахин шүтэх хандлагаар илэрдэг. Жишээ нь, цахим орчныг монголчууд маш их ашиглаж байна. Саяхан би цахим орчинд “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэсэн гарчигтай пост харсан юм. Монголчууд “Эр хүн туг барина” гэдгийг ажил үйлс нь сайн явж, мандан бадарч явааг нь ийнхүү хэлдэг. Харин ядарч зүдрээд, доройтож яваагаа “тугал ч хариулна” гэдэг. Эр хүний сайн явах, саар явах хоёрыг ингэж зүйрлэдэг гэсэн үг. Гэтэл тэр хүн сайн явна гээд Тайландад аялж яваа гэж зургаа нийтлээд, ядарч доройтсон явна гээд Дорноговьд авахуулсан зургаа оруулаад, зүйрлэж бичсэн байсан.

Өөрөөр хэлбэл, сайн яваагаа харь нутагт, саар яваагаа төрсөн нутагтаа эцэг эхийнхээ бууцанд байгаа гэж зүйрлэсэн байгаа юм. Монгол хүн төрсөн нутгаа “Унасан газар, угаасан ус гэж эрхэмлэдэг шүү дээ. Энэ жишээ бол соёлын харьжих үзэгдэл болж байгаа юм. Үндэсний зүйлээ дорд үздэг, харийн юмыг сайханд тооцдог хандлага бидэнд өвчин шиг тархчихсан байна. Гадаадад байгаа монголчууд “Монголоо яаж хөгжүүлэх вэ, яаж сайхан болгох вэ” гэхийн оронд “Танай монголчууд” гэж ярьдаг болчихсон.

-Соёлын хэлбэрдмэл байдал гэдэг нь үндэсний уламжлалаа хэлбэр төдий оромдоод байна гэсэн үг үү?

-Үүн дээр нэг жишээ болгоод уул овооны тахилгыг авч үзье. Өнөөдөр уул овоо тахиснаараа Монгол Улс хөгждөг бол мандах бадрахаар боллоо. Гэтэл нэг тийм хэлбэрдмэл байдал бий болчихсон. Жишээ нь, “Алтан овоо”-ны тахилга дээр түм буман хүн машин техник, морь малаа унаад яваад очдог. Тэнд хэдэн зуун хүн чихцэлдээд, хүн малын хөлд талхлагддаг. Гэвч энэ нь яг үнэндээ тахилга биш талхидах явдал болдог. Дараа нь очихоор өргөсөн архины шил, сүүний сав гээд хогийн цэг шиг л харагддаг. Том дээл өмсөөд, том чулуу өвөртөлж очоод “Намайг баяжуулж хайрла” гэдэг бол хэлбэрдмэл байдлын нэг жишээ. Гэтэл уул овооны тахилга бол бусдын сайн сайхан, амар тайван, эрүүл энх байдлын төлөө л байдаг.

Малчид сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөж байгаа нь байгалиа шүтэх монгол ухаан шүү дээ. Гэтэл дэлгүүрээс савтай сүү худалдаж аваад байрныхаа есөн давхраас хүний машин дээр цацаж байгаа нь мухар сүсэг. Энэ мөн л соёлын хэлбэрдмэл байдал.

-Өнөө цагт соёлын олон наадам зохион байгуулагддаг болчихсон. Үүний утга учир, ёс жаяг алдагдаад байна уу?

-Өвлийн наадам, нүүдэлчдийн фестиваль, тэмээний наадам гээд маш олон соёлын өвийн наадам хийгдэж байгаа. Энэ хийгдэх нь зөв ч хамгийн чухал нь олон нийтийн ойлголт байдаг. Олон түмэн соёлынхоо өвд хэрхэн хандаж байна гэдэг утгаараа маш чухал зүйл. Саяхан Дорноговь аймагт болсон тэмээний баяраар тэмээгээ шараад тавьсан. Үүнийг ард түмэн маш их шүүмжилсэн. Энэ бол соёлын өвийн маш том алдаа болсон шүү дээ. Мөн саяхан цахим орчинд шагайн хэлбэртэй ааруул хийж, худалдаалж байсан. Үүнийг хийж байгаа хүмүүс шинэ бизнесийн санаа олох гээд л хийсэн байх. Гэтэл монголчуудын хувьд шагай бол бэлгэдэлтэй яс. Шагайг эр хүн мөлждөг. Мөлжинө гэдэг бол иднэ гэсэн үг биш. Шагайнд мах байдаггүй учраас хутгаар цэвэрлээд тоглож нааддаг, шагайнд шүд хүргэдэггүй гэх мэтээр цээрлэдэг. Бэлгэдлийн хувьд бол маш эрхэм зүйл. Харин практик талаасаа хүүхэд аваад амандаа хийх эрсдэлтэй. Нөгөө талаар идээн дээрээ монгол хүн яс тавьдаггүй. Бэлгэдлийг нь аваад үзвэл маш муу ёрын зүйл болж байгаа юм.

Мөн нүүдэлчдийн наадмаар 10 нас хүрээгүй жаахан охинд эхнэр дээл өмсгөчихдөг. Монгол соёлын хувьд нөхөрт гарсан хүн эхнэр дээл өмсдөг. Энэ нь мөн л соёлын өвийн алдаа болж байгаа юм. Өнөө үед охид эмэгтэйчүүд үндэснийхээ дээлээр гоёчихоод үсээ задгай тавьчихдаг. Гэтэл монгол уламжлалт ойлголтоор бэлэвсэрсэн эмэгтэй үсээ задгай тавьдаг. Тэгвэл яагаад уламжлалт соёл байх ёстой вэ гэвэл тухайн ард түмнийг хүмүүжүүлэх, бусдаас онцгойрох, ялгарах, үндэсний ижилсэл ондоошил юм шүү дээ. Мэдээж бусдын соёлыг даган дуурайх, авч хэрэглэх зүйл байна. Үүнийгээ ялгаж, зааглах шаардлага бий.

-Ер нь монголчууд хоорондоо эв нэгдэлгүй болоод байна уу?

-Монгол хүний тухай гадныхан “Монголчууд гайхалтай шударга, нинжин сэтгэлтэй” гэх мэт онцолсон байдаг. Гэтэл одоо бол гудамжинд нэгнээ харааж зүхсэн, хууль байхгүй бол алж хядах дээрээ тулсан, шударга ёс байхгүй, шударга бусын үйл дээд зэрэгтээ хүрээд байна. Монгол хүний онцлог нь хүн хүнтэйгээ маш сайхан харьцах шүү дээ. Эмэгтэй хүн нөхөртэйгөө, нөхөр нь эхнэртэйгээ, аав ээжтэйгээ, найз нөхөдтэйгөө сайхан харьцдаг зүйл байхгүй боллоо. Монгол хүний мөн чанар алга болчихлоо. Гэхдээ энэ нь эргээд амархан сэргэдэг. Монгол хүний өгөгдөл, удмын санд байж л байгаа. Гагцхүү түүнийг өдөөх, сэргээх, сургах хэрэгтэй.

Дээрээс нь монгол хүн байгаль, ан амьтан, эд юмтай хүртэл маш сайхан харьцдаг байсан. Монголчууд өөрсдийнхөө мөн чанарыг ойлгохоо байчихсан л гэсэн үг. Тэгэхээр монгол хүний мөн чанарыг бий болгохын тулд ёс суртахуунлаг иргэнийг бий болгох, ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй. Үүний тулд боловсролын тогтолцоо маш чухал үүрэгтэй. Монгол хүний ярьдгаар тулга тойрсон шийдвэр гаргаад байгаа учраас ард түмэн буруу зүйл рүү хазайх хандлагатай болчихсон.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно 45 мин Их Британи АНУ-аас цөмийн бөмбөг тээх чадалтай F-35A онгоц худалдан авна 46 мин Хаврын тариалалтын явц 74 хувьтай байна гэдгийг УИХ-д танилцууллаа 48 мин Унгарын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэв 49 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна 49 мин Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна 50 мин Дэлхий ирэх сард Нарнаас хамгийн хол цэгт хүрнэ 51 мин "ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 53 мин Ерөнхий сайд Г.Занданшатар хилийн чанад дахь Элчин сайд нарт үүрэг чиглэл өглөө 53 мин Улсын хэмжээнд 6 газар ой хээрийн түймэртэй байна 54 мин Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ 55 мин ТББХ: УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 28 мин Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон болгохоос эхэлнэ 3 цаг 7 мин Санхүүгийн зөрчлөөс болж Францын “Лион” багийг хоёрдугаар дивиз рүү шилжүүлнэ 3 цаг 36 мин Sipri: Дэлхийн цэргийн зардал хязгааргүй өсөж байна 3 цаг 39 мин Америкийн баазуудад хийсэн Ираны «бэлгэдлийн» цохилт: Ойрхи Дорнодод юу болж байна вэ? 3 цаг 41 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл хэлэлцэгдэж, хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 48 мин Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгох урамшууллын шалгуурыг зөөлрүүлэх хуулийн төсөл өргөн баригдлаа 3 цаг 49 мин УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдааны тов 3 цаг 50 мин УИХ-ын байнгын хороо, дэд хороо, хэлэлцүүлэг, сонсголын хуваарь 3 цаг 53 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио...
Top