x

Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна

Түүхэн баримтаас үзэхэд эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар байгалийн гамшигт нэрвэгдсээр ирсэн байдаг. Тийм ч учраас манай улсын хувьд байгалийн гамшигтай тэмцэх асуудлыг өнгөрсөн зууны тавь, жараад оны үеэс эхлэн төрийн бодлогын хэмжээнд авч үзэх болсон байна.

Энэ нь Монгол Улсын Иргэний хамгаалалтын албаны эхлэлийг тавьсан байгууллагуудын  гүйцэтгэх үүрэгт байгалийн гэнэтийн аюултай тэмцэх талаар удаа дараа тусгаж өгч байснаас харагдана. Харин Иргэний хамгаалалтыг дайсны үй олноор хөнөөх зэвсэг, довтолгооны бусад хэрэгслээс хамгаалах зорилгоор зохион байгуулж байсан дал, наяад онд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн осолтой тэмцэх арга хэмжээг Иргэний хамгаалалтын “тайван цагийн үүрэг” гэж үздэг байжээ.

Энэхүү тайван цагийн үүрэг зорилтыг улам тодорхой болгох, үйл ажиллагаагаа байгалийн гамшиг, ослын аюулаас авран хамгаалахад чиглүүлэх шаардлага тулгарах болж, зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлийн суурь тавигдсан нь 1990-ээд он.

Хүний нийгмийн хязгааргүй хэрэглээ, хөгжил, тэлэлт байгаль дэлхийг хайр найргүй сүйтгэсний хариуг байгаль өөрөө барьж эхлэв. Гамшиг осол, дэлхий дахинаа аюулын харанга дэлдэх үзэгдэл олширч буйд олон улс цочирдож, энэ талбарт шинэ хандлага нэгэнт бий болов. Тэрчлэн дэлхийн хэмжээнд улстөрийн уур амьсгалын дулаарал эхэлж, социалист орнуудын батлан хамгаалах бодлогод өөрчлөлт гарч эхэлсэн байна. Монгол Улсын хувьд ч улс орноороо шинэ тогтолцоонд шилжих өөрчлөл байгуулалтын замд буцалтгүй орсон байлаа. Энэхүү нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих түүхийн хариуцлагатай цаг үед бүх салбарт өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал орсон нь Иргэний хамгаалалтын байгууллагыг тойроогүй юм. 

Төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлого, чиглэл өөрчлөгдөхийн зэрэгцээ манай орны хэмжээнд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл, гамшиг осол, хүн малын гоц халдварт өвчний гаралтын тоо, хамрах хүрээ, хохирлын хэмжээ жилээс жилд өссөн зэргээс Иргэний хамгаалалтын байгууллага үйл ажиллагаагаа дэлхий нийтийн жишигт ойртуулан нийцүүлэх, Иргэний хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдсан байна.

Ингээд Улсын иргэний хамгаалалтын газрын даргын 2001 оны 15 дугаар тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Иргэний хамгаалалтын газрын өнөөгийн байдлын оношлогоо, шинжилгээ, дүгнэлт, ирээдүйн дүр төрхийг тодорхойлох төслийн багийг томилон ажиллуулжээ. Тус төслийн багийн ахлагчаар Иргэний хамгаалалтын газрын хэлтсийн дарга, хурандаа О.Намхай ажиллаж, гишүүдэд Ж.Энхбаяр, Г.Дашдаваа, Л.Пүрэвдорж, Б.Дорждагва, М.Сүхбаатар, Ш.Даваажав, Я.Жаргалсайхан, С.Содгэрэл, одоогийн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, үндэсний зөвлөхөөр Засгийн газрын ахлах референт Э.Сумьяа нар ажиллажээ.

Улмаар төслийн багаас гаргасан судалгааны тайланд үндэслэн Гамшгийн удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулагдаж, 2001 оны 12 дугаар сард Төрийн ордонд “Монгол Улсад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” үндэсний бага хурал анх удаа зохион байгуулагдаж, гамшгийн удирдлагын шинэчлэлийг хийх талаарх цогц асуудлыг хэлэлцэж, гамшигтай тэмцэх бие даасан байгууллага бий болох  суурь тавигдаж эхэлжээ.

Гэхдээ энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн зам шулуухан, дардан байсангүй. Энэ тухай хошууч генерал О.Үржин нэгэнтээ “Шинэ хуулийн төсөл хэлэлцүүлэгдэх явцад Ж.Гүррагчаа сайд Иргэний хамгаалалтын газартай Галын байгууллагыг нэгтгэх хэрэгтэй гэсэн санал хэлж байсан бол Ерөнхий сайд Н.Энхбаяр Улсын  нөөцийн газрыг оруулах нь зүйтэй гэж энэ гурван байгууллагын зангилаа гарсан. Байнгын хорооны хурал дээр М.Далайхүү гишүүн  цэргийн цолыг яах юм бэ гэсэн асуулт тавьж, хурал даргалж байсан Байнгын хорооны орлогч  дарга Д.Базарсад цолтой байхаар асуудлыг авч гарч байсан” хэмээн дурссан байдаг.

Харин Улсын Их Хурал “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг  2003 оны 6 дугаар сарын 20-нд батлан гаргав. Тус хуулийг хэрэгжүүлснээр гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын бүтэц, чиг үүрэг, зохион байгуулалт, Засгийн газрын бүтцийн хүрээнд эзлэх байр суурь, үйл ажиллагааны хэрэгжилт, эдийн засаг, гадаад  харилцаа зэрэгт олон эерэг өөрчлөлт гарчээ.   

Ийнхүү өнөөдрийн Онцгой байдлын алба бий болж, даян дэлхийн ижил төрлийн байгууллагатайгаа хөл нийлүүлэн алхах эрх зүйн үндэс нь тавигдсан байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг авран хамгаалах эрхэм үүргийг эгнэгт нэр төртэй биелүүлж ирсэн үе, үеийн алба хаагчдад Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 21 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Эх сурвалж: https://nema.gov.mn/albanii-tuuh

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top