x

Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц хэрэгтэй

Г.Занданшатарын Засгийн газрын танхим бүрдлээ. Ингэхдээ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулсангүй. Яамгүй сайд нар буюу Үндэсний хороодын дарга нарыг цомхотгож, 18 яам, 19 сайдтай ажиллахаар болов.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулаагүй шалтгаан нь мэдээж хэрэг сөрөг хүчний хоёр намыг засагт урьсантай холбоотой. ХҮН-д хоёр, ИЗНН-д нэг сайдын суудал өгчээ. Үүнийг “хамтрал” гэж үзэх боломжгүй учраас “хатавчиндаа авсан нь” гэж л нэрлэх байх даа. “Үндэсний эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр Засгийн газарт орохоос татгалзсаныг гайхах юм алга.

Хамтарсан Засгийн газарт МАН 11 яам, нэг яамгүй сайдтай байсан бол энэ удаад 16 сайдтай ажиллахаар болов. МАН талаасаа харвал “амжилт” л юм даа. 

Ерөнхий сайд Г.Занданшатарын томилогдсон дариудаа амласан зүйл бол төсвийн хэмнэлт, эдийн засгийн тэлэлт. Төсвийн зардлыг бууруулж, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн. Товчхондоо, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн санаа. Гэвч үүний тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол уул уурхайгаа дэмжих, эргэлтэд оруулах. Уул уурхай хөгжиж байж бусад салбараа чирч явдаг нь ганц манай ч жишиг биш. Дэлхий нийтээрээ ингэж хөгжилд хүрсэн. 

Өмнөх удаад Хамтарсан Засгийн газрын зарласан “отгон” хөтөлбөр болох “Алт III” хөтөлбөрийн тухай сануулсан. Нүүрсний экспорт унаж, төсвийн орлого 2,5 их наядаар тасрахад хүрсэн учир экспортын орлогоо нэмэгдүүлэх өөр эх сурвалж нь алт олборлолтыг нэмэгдүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих явдал гэж үзсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар “Хамтарсан Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан, энэ ч шалтгаанаар өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг танхимдаа урьсан байх.

2024 оны эцсийн дүнгээр Монголбанк 16.5  тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан байна. Монголбанк сүүлийн 5 жилд дунджаар 20 орчим тонн үнэт метал худалдаж авсан /албан ёсны мэдээ/ гэж үзвэл алтны худалдан авалт жил тутам буурч байна аа гэсэн үг.

Энэ онд Монгол Улс 18 тонн алт олборлож, 1850 ам.доллароор экспортолж, нийт 342 тэрбум төгрөг орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тоөлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр алтны үнэ унци нь 3200 ам доллараас давсан, 3000 ам доллараас буухгүй гэдэг төлөв гаргаад байгаа. Ийм үед энэ салбарыг дэмжиж, хөрөнгө оруулбал экспортын орлого төдий чинээ нэмэгдэх боломж байна гэсэн үг.

Үүнээс ч илүү ашигтай ажиллаж болох өөр нэг салбар бол газрын ховор элемент. Монгол Улс газрын ховор элементийн 3.1 сая тоннын нөөцтэй. Нийт зургаан орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг. Энэ эрдсийн баялгийн нөөцөөр манай улс дэлхийд эхний 15-д ордог. Тиймээс эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай “Эрдэнэс Монгол” компани жил хагасын өмнөөс ярьж байгаа.

-Улаандөлийн 124.78 тоннын орд,

-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,

-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд

-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд

-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,

-Лугийн голын 14.5 мянган тоннын нөөцтэй.

Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил гүйцэтгэсэн, олборлолт явуулахад бэлэн болсон. Ганц садаа болж байгаа зүйл нь уул уурхай тойрсон улс төржилт, байгаль орчны нэр барьсан шантааж дарамт.

Өнгөрөгч намар хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байсан ААН рүү орон нутгийн иргэд зэвсэглэн дайрч, ажилтнуудыг барьцаалсан, хяналт хийж байсан улсын байцаагчийг “ална тална” гэж сүрдүүлсэн. Үүний улмаас ААН-ийн үйл ажиллагааг зогсооход хүрч байлаа. Энэ хэрээр манай уул уурхайн салбарт итгэх итгэл, хөрөнгө оруулалт буурч, бүр тасалдаж байгааг эрх баригчид анзаарч л байгаа. Харин хариу үйлдэл нь л тодорхойгүй байгаад байна.

Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулбал “сэхээнд" орчихоод байгаа эдийн засгаа сэвхийтэл өргөөд босгоод ирэх боломжтой гэдгийг эдийн засагчид, инженер, технологичид, зах зээл судлаачид хангалттай ярьж хэлж байгаа. Газрын ховор элемент бол соронз, онгоцны хөдөлгүүр, тусгай технологиудад голчлон ашигладаг бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээ болох гар утас, LCD дэлгэцийн оптик шил, чийдэн, цахилгаан хэрэгслүүд болон цаашлаад эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг олон талбарт өргөн хэрэглэгддэг, үнэ цэнэтэй түүхий эд.

Нэг грамм цэвэр элемент 10-20 мянган ам.долларт хүрдэг. Гэвч газрын ховор элементээс хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгах нь нэлээд өндөр өртөгтэй, нарийн технологи шаарддаг учраас манайд олборлолт хийж байгаа ганц компани хүдрээр нь тонныг нь 4000 ам.доллараар экспортолдог гэх. Гэтэл коксжих нүүрсний үнэ хамгийн оргил үедээ 220-230 ам долларт хүрч байв.

Хэрвээ энэ салбарт хөрөнгө оруулалт татаад, дэлхийн зах зээлд түүхий эдээ гаргаж чадвал өмнөх удаагийн нүүрсний экспорт шиг улсаар нь тэжээчих чадвартай том салбар. Аж ахуй нэгжүүд нь хөрөнгөө гаргаад хайгуул хийж нөөцийг нь тогтоогоод, яг ашиглах болохоор иргэний хөдөлгөөний нэр барьсан уул уурхайн шантаажчидтай хамтраад ажлыг нь зогсоочихдоггүй л баймаар байна.

Тухайлбал, "Халзанбүрэгтэй тэргүүтэй нийт найман ордыг стратегийн ордын жагсаалтад авна" гэдэг яриа өмнөх Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн. Стратегийн орд гэдэг бол улс орны эдийн засгийг урагш татах хэмжээний эдийн засгийн үр ашигтай орд юмаа гэсэн үг. Хэрэв тийм бол үүн дээр Засгийн газрын бодлого тодорхой байх учиртай. Шинээр томилогдсон Засгийн газар нь бодлогоо тодорхой болгох ёстой. Тэгж байж хөрөнгө оруулагчид ажлаа хийх боломжтой болно.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 13 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 50 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 16 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 27 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 33 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 39 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 44 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 48 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 19 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 23 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 24 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 29 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 32 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 35 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 46 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 40 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top