x

Америкийн баазуудад хийсэн Ираны «бэлгэдлийн» цохилт: Ойрхи Дорнодод юу болж байна вэ?

Израиль, Ираны хоорондын сөргөлдөөний арван нэг дэх өдөр нөхцөл байдал туйлын хурц шатанд хүрч, Ойрхи Дорнодын бүс нутаг даяар түгшүүр нэмэгдэв. Өглөө нь Иран улс цөмийн байгууламжууд руу хийгдсэн бөмбөгдөлтийн хариуд АНУ-ын Катар, Ирак дахь цэргийн баазуудад цохилт өгөхөө анхааруулсан бол орой нь Катар дахь Аль-Удейд нисэх хүчний бааз руу пуужин харважээ. Тус бааз нь Ойрхи Дорнод дахь Америкийн хамгийн том стратегийн цэгийн нэг юм.

Ираны зүгээс энэ ажиллагааг “ялалтын тухай сайхан мэдээ” хэмээн нэрлэсэн ч пуужингуудыг Америкийн довтолгооноос хамгаалах систем амжилттай няцаасан гэж үзжээ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Иран энэ довтолгооны талаар Катарт урьдчилан мэдэгдсэн байв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ хариу үйлдлийг “сулхан цохилт” хэмээн тодорхойлж, удалгүй бүс нутгийн энх тайвны тухай мэдэгдэл хийв.

Тухайн үед Персийн булангийн Ирак, Бахрейн, Кувейт, Катар, АНЭ зэрэг улс агаарын орон зайгаа түр хаасан бөгөөд хэдхэн цагийн дараа хязгаарлалтаа цуцалсан байна. Сөргөлдөөний гол цэгүүд болох Иран, Израиль улсууд ийнхүү пуужин харилцан харваж байх хооронд Дональд Трамп энх тайвны санал тавьсан нь сонирхол татав. Ираны зүгээс довтолгоогоо зогсоож, дараа нь Израиль арван хоёр цагийн дараа гал зогсоох шийдвэр гаргасан гэж Трамп мэдэгдэв. Тэрээр “дэлхий 12 хоног үргэлжилсэн дайн албан ёсоор дууссанд баяр хүргэнэ” хэмээн тунхагласан байна.

Израилийн талаас ч мөн Трампын саналд эергээр хандаж, цөмийн болон баллистик пуужингийн хос аюулыг зайлуулсан хэмээн мэдэгджээ. Ираны Гадаад хэргийн сайд ч довтолгоогоо зогсоож байгаагаа мэдэгдсэн ч хоёр талын гал зогсоох тохиролцоо удаан үргэлжилсэнгүй. Хэдхэн цагийн дараа талууд дахин харилцан зөрчсөн бөгөөд үүнд бухимдсан Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европ руу явжээ.

Энэхүү хурцадмал нөхцөл байдлаас улбаалан нефтийн үнэ $70 хүртэл унасан нь бүс нутгийн тогтворгүй байдал дэлхийн эдийн засагт ч нөлөөлж байгааг харуулж байна. Ийм нөхцөлд зүгээр л түр зуурын гал зогсоох биш, бодит энх тайвны хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай байгаа талаар ажиглагчид анхааруулж байна.

Эх сурвалж: Officelife.media, Reuters.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top