x

С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан

Монгол Улсын Төрийн соёрхолт, МУСГЗ, яруу найрагч С.Оюунтай төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат агсны тухай дурсан ярилцлаа.


-Таны хувьд Ерөнхийлөгч П.Очирбат агсны хэвлэлийн албанд ажиллаж байсан шүү дээ. Танд анх яаж санал тавьж байв?

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгчтэй нэг багт ажиллах болсон нь миний хувь заяанд тохиосон эрхэм цаг хугацаа гэж боддог. Хэвлэлийн албаны дарга маань Чунтын Чулуунбаатар, түүний мэдэлд Нарантуяа гэж бүсгүй бид хоёр томилогдож байлаа. 1993 онд би “Ардын эрх” сонины ажилтан, давхар “МОНЦАМЭ”ийн сурвалжлагч байсан. Булган аймагт байхад миний хүсэлтээр эрхлэгч Ц.Балдорж намайг нийслэлд авчирсан. Ирсний дараа нэг өдөр намайг утсаар ярья гэлээ. Гар утас гараагүй, дундаа нийтийн утастай байсан цаг. Тэгтэл “Ерөнхийлөгчийн туслах Тогтохнасан гэдэг хүн байна, тантай Ерөнхийлөгч уулзана гэж байна” хэмээн дуулгасан. Улсын номер нэг хүн уулзъя гэхэд би юу хийчихлээ гэсэн бодол л төрдөг юм билээ. Учир нь тэр хүнийг зурагтаар л харсан төдий, огт танихгүй. Анхны Ерөнхийлөгчтэй уулзахдаа гар хоосон ормооргүй байдаг. Гэтэл надад өгөх ном ч байсангүй. Намар цаг юмдаг. Санаанд Могодын айраг л орж ирсэн. Нутгийн жаахан айраг аваад орвол болох уу гэсэн. Тогтохнасан туслах “болно оо” л гэж байна. Орлоо. Өрөө нь цэл гэр том, тээр цаана Ерөнхийлөгч сууж байснаа босож ирээд гар барилаа. Тэгээд “Би намтрын номоо гаргах гэж байна. Чамайг тэнд ажиллуулах саналтай байна. Чиний бичсэн “Ямар азаар бид хоцрогдов оо” гэсэн нийтлэл чинь надад сайхан санагдсан” гэлээ. Тэр үед надад “зохиолчид юу гэх бол” гэсэн хачин бодол орж ирсэн юм. Маш олон нэртэй төртэй зохиолчид байхад намайг гэдэг нь гэсэн бодол л доо. Тэгээд “Би чадах болов уу. бодъё” гэсэн юм. Ийм үг сонсоно чинээ огт санаанд ороогүй тул тулгамдсан л даа. Тэр нийтлэлийнхээ ачаар л тоогдсон юм шүү дээ.

-Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд ажиллаж байхад хэвлэлийг нь хариуцаж хөдөө гадаа хамт явдаг байсан байх. Энэ тухай дурсвал?

-Ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчтэй хоёр гурван газар хамт явж байсан. Ерөнхийлөгчтэй цуг машинд суугаад явж байхад тусгай албаныхан нь хамгаалж, анхаарал тавьж байгаа нь надад их сайхан санагддаг байсан. Хол газар машинд яваад Ерөнхийлөгч ч зүүрмэглэнэ, бид ч ялгаагүй зүүрмэглэнэ.

Тэр болгонд туслах нь ард нь суугаад гараа эвж, тогтвортой явуулах үүргийг бие хамгаалагчид нь маш хариуцлагатай гүйцэтгэдэг байсан. Энэ нь төрийн дээд албаны хүмүүсээ яаж хүндэлж хайрлаж, хамгаалж байх ёстойг харуулж байсан даа. Надад тэр нь ямар их хүндлэл вэ гэж бодогддог байлаа. Ерөнхийлөгчтэй хамт анх удаагаа Лондонд очиж, хэвлэлийн албаны хүний хувьд хэвлэлийн бага хурал зохион байгуулж үзэж байлаа. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд байхдаа их сайхан зүйлүүдийг үзэж явлаа даа.

-Ингэхэд “Тэнгэрийн цаг” ном дээр хэр удаан ажиллаж байв?

-“Тэнгэрийн цаг” номыг жил гаруй бичсэн. Ерөнхийлөгч өөрөө юмаа бичээд тэрийг бичээч нь шивээд, шивсэнийг нь би авч засаад хэвлүүлээд Ерөнхийлөгчид үзүүлээд явдаг байсан. “Тэнгэрийн цаг” номыг шүүмжилсэн нэг ч шүүмж гараагүйг бодвол бид хоёрын ном гайгүй болсон хэрэг. Би шөнийн 11 цаг хүртэл суудаг байлаа. Засгийн газрын гаражаас тусгай машинаар намайг гэрт хүргэж өгдөг. Тийм боломжоор хангаж байсан гэсэн үг. Тэгээд номоо бичиж дуусгаад Лондонд хэвлүүлсэн. Тэр үед хэвлэлийн чанар сайн биш, шинэхэн хэвлэх үйлдвэр стандартын хэмжээнд ажиллаж чадахгүй байсан цаг. Ном маань гараад олон түмэн сайхан хүлээж авсан.

-П.Очирбат Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн байсан бэ?

-Хэлсэндээ байдаг, хүний итгэлийг дааж чаддаг, өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болдог, яах аргагүй төрийн хүн байсан. Ардчилсан зарчим гэдгийг үлгэрлэж харуулъя гэж боддог . Тиймдээ ч хүмүүсийг сонгож авч ажиллуулахдаа үргэлж зөв бодлоготой байсан. Өөрийн байр сууриа илэрхийлнэ гэдэг бол үе үеийн Ерөнхийлөгч нарт чухал зүйл байдаг. П.Очирбат Ерөнхийлөгч олон зөвлөхтэй, тэдэнтэйгээ зөвлөлдөөд байр сууриа хэдийд хэлэх вэ, хаана уулзалтад очих вэ гэдэг нь бодлогын зүйл байдаг. Энэ бүгд бол Монгол Улсын хувьд цоо шинэ зүйл байсан.

-Монгол Улс Үндсэн хуулиараа хүний эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, ардчилсан нийг мийн харилцааг тунхагласан түүхэн цаг үе шүү дээ?

-Тийм шүү. Ерөнхийлөгч бол өөрийнхөө амьдарч б а й г а а нийгэмд шүүмжлэлтэй ханддаг, дэвшилтэт үзэлтэй хүн байсан. 1990 оноос хойш Монгол Улс бие даасан бодлоготой гэдгийг үлгэрлэж байсан. Улс төрд намууд төлөвшин тогтоогүй үед П.Очирбат гэж хүн гол ноён нуруу нь байгаагүй бол Монгол Улс тийм байж чадах болов уу гэж хамт ажиллаж байсан бидний хувьд боддог. Тийм учраас яах аргагүй эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсан.

Ажиллах үеийн бас нэг сайхан зүйл нь Ерөнхийлөгчтэй хамт цалингийн цэс дээр нэр маань бичигддэг. Хамгийн дээр П.Очирбат гэж байгаад түүнээс доош бидний нэр хамт бичигддэг. Гарын үсэг зурж цалингаа авдаг байлаа. Санхүүгийн эрх чөлөө бий болоод Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр сарынхаа цалинг бөөнд нь авъя гэхэд өгдөг болж байсан. Өмнө нь манай санхүүгийн системд тийм зүйл байгаагүй. Энэ мэтчилэн зах зээлийн харилцаанд орж байсан. Тэр нь их сайхан санагддаг юм. Бид чинь их хатуу үед байлаа. Томилолтоор явъя гэхэд санхүү дээр очно, банк гэж хүнд суртлын газар очно, бөөн юм болдог байсан бол 1990 оноос чөлөөтэй болоод цалингаа гурван сараар нь авъя гэхэд хүртэл өгч л байдаг зах зээлийн нийгмийн эрх чөлөөг бид хамгийн анх үзэж байлаа.

Г.Балгармаа /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.224)
    мэдэхгүй дээ чинийхувьд тийм хүн байсан юм байгаа биз би бол өөрөөр боддог шүү!
    2025 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 34 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top