x

Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцэхээр тогтоод байгаа юм. Тиймээс энэ хуулийн гол агуулга, онцлог зохицуулалтуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цолмонтой ярилцлаа.

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга юу байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөрт дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төслийг тодорхойлсон байгаа. Эдгээр төсөлд Монгол-Францын хамтарсан ураны төсөл багтсан. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэх асуудлыг аль 1997 оноос ярьж байсан боловч эрх зүйн орчин нь тодорхойгүй байсаар ирсэн. Тийм болохоор шаардлагатай эрх зүйн орчныг бэлдэх хүрээнд уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихээд байгаа юм. Гол агуулга бол цацраг идэвхт бодисыг хэрхэн ашиглах вэ л гэдэг асуудал. Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гол хууль бол Ашигт малтмалын тухай хууль. Энэ хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг тухайлсан хуулиар нь зохицуулна гээд заачихсан.

Тэгэхээр энэ харилцаа маань Цөмийн энергийн тухай хуулиар явна гэсэн үг. Үүн дээр Ашигт малтмалын нөөц ашиглах төлбөр (АМНАТ)-тэй холбоотой зохицуулалт нь орхигдчихсон байсан. Цацраг идэвхт ашигт малтмал чинь тухайн ордынхоо нөөц хэмжээнээс хамаарахгүйгээр шууд стратегийн орд болдог. Харин манай улс 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө стратегийн ач холбогдолтой ордын дийлэнх үр өгөөж нь ард түмэнд ногддог байх гэсэн зарчмыг тунхаглачихсан. Тэгэхээр Монгол, Францын хамтарсан Зөөвч-Овоо ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсын ард түмэнд ногддог зарчим руугаа хэлэлцээ явах ёстой. Гэтэл одоо мөрдөж байгаа эрх зүйн орчноор бол энэ стратегийн ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийгээд нөөцийг нь тодорхойлчихсон юм бол тухайн ордынхоо 50-иас багагүй хувийг төр эзэмшинэ. Хувийн эзэмшлийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн бол 34-өөс доошгүй хувийг нь төр эзэмшинэ гэж байгаа юм. Тийм болохоор энэ төслийн Бадрах энержи гэж компанийн 66 хувийг Францын Орона компани, 34 хувийг нь манай улсын төрийн 100 хувийн өмчит Мон-Атом компани эзэмшиж байгаа юм. Ингээд 34 хувийг нь эзэмшээд явахаар нөгөө дийлэнх үр өгөөж нь бидэнд ирэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Оюу толгойн төсөлд манайх 34 хувийг эзэмшиж, хувьцааны санхүүжилт хийж байгаа. Ингээд явахаар өрөнд унадаг тод жишээ бидэнд байна. Монгол Улсын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 хувьд ногдох хөрөнгийг санхүүжүүлж чадах юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хэрвээ чадахгүй бол өөр ямар хувилбар байж болох вэ.

-Тэгвэл ямар гарц, гаргалгаа байгаа юм бэ?

-Манай Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ийм стратегийн ач холбогдолтой ордуудынхаа хувь эзэмшлийг АМНАТ-өөр оруулж болно гээд заачихсан. Гэхдээ хувь хэмжээний таац нь тав. Харин Цөмийн энергийн тухай хуульд энэ зохицуулалт байгаагүй. Тийм болохоор нэмэлт, өөрчлөлтдөө тусгаж өгч байгаа юм. Ингэхдээ бид зардалд нь хяналт тавихад хэцүү. Хөрөнгө оруулахад хэцүү учраас бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцдог аргачлалыг аваад АМНАТ хэлбэрээр орлогоо бүрдүүлье гэж байгаа юм. Ингээд гурван АМНАТ-тэй холбоотой зохицуулалт орж ирж байгаа.

-Тэдгээрийг нь тайлбарлаж өгөөч?

-Бүх ашигт малтмал дээр суурь АМНАТ таван хувь байдаг. Харин ураны ислийн баяжмалын зах зээлийн үнэ ханш өсөөд байвал түүнээс шалтгаалаад бид нэмэгдүүлсэн АМНАТ тооцож байгаа. Үүнийг өсөн нэмэгдэх АМНАТ гээд байгаа юм. Одоо өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар 80 ам.доллар байна. Үүний өсөн нэмэгдэх АМНАТ нь дөрвөн хувь болно. Энэ хувь цаашаа ес хүртэл нэмэгдэх боломжтой. Харин 34 хувиа АМНАТ-өөр оруулах юм бол үүнийг тусгай АМНАТ гээд таван хувь байхаар Ашигт малтмалын тухай хуульд заачихсан. Гэвч бид стратегийн бүтээгдэхүүн учраас уран дээр арай өөрөөр авч үзээд таацыг нь хэлбэлздэг, түүнийг нь УИХ шийддэг байхаар хуулийн төсөлд оруулчихсан байгаа. Ингээд тооцоод үзвэл нийтдээ 14 хувь болж байна. Гэвч ураны үнэ тогтмол өсөх чиг хандлагатай байгаа учраас 19 хувь болох боломжтой. Бүтээгдэхүүн борлуулалтын үнэлгээнээс шууд 19 хувийг нь бид авна гэсэн үг. Үүн дээр нэмээд татвар болон ногдол ашгаараа Үндсэн хуульд оруулсан дийлэнх хувийг авна. Мөн энэ хуулийн төслийг дагаж Компанийн тухай хуульд жижигхэн өөрчлөлт орж байгаа.

-Тэр нь юу вэ?

-Одоогийн байдлаар бид энэ төслийнхөө 34 хувийн энгийн хувьцаа эзэмшигч. Үүнийгээ давуу эрхийн хувьцаанд хөрвүүлье гэж байгаа юм. Ингэснээр ногдол ашиг нь тэргүүн ээлжинд авдаг. Тодорхой үйл ажиллагаанд нь хориг тавьдаг. Урьдчилсан тохиролцсон нөхцөлөөр ногдол ашгаа авна. Хувьцааны санхүүжилт хийхгүй байх зэрэг давуу талыг бий болгоно. Гэвч одоо байгаа Компанийн тухай хуульд энгийн хувьцааг давуу эрхэд хөрвүүлэхгүй гээд заачихсан. Тиймээс хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд гэсэн тодотгол оруулж өгч байгаа юм. Харин тухайлан заасан нь гэхээр Цөмийн энергийн тухай хуульд төр эзэмшлийн хувиа АМНАТ-өөр орлуулж, тодорхой хувийг нь үлдээж байгаа бол тэр хувьцаагаа давуу эрхийн хувьцаагаар хөрвүүлж болно гэсэн заалт оруулчихсан.

-Тусгай АМНАТ-ийн хэмжээг тухай бүрд нь УИХ-аар хэлэлцээд шийднэ гэсэн үг үү?

-Тийм, тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийг нь харж байгаад Засгийн газар саналаа УИХ-д оруулна.

-Ураны асуудал олны анхаарлын төвд байж, араас хэл ам их дагуулдаг. Тэгэхээр хог хаягдлыг нь хэрхэх тухай заалт энэ нэмэлт, өөрчлөлт дээр оруулсан уу?

-Яг үнэн. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой нарийвчилсан заалт нь орхигдчихсон байсан. Тиймээс энэ нэмж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагааг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, хамгаалах, аюулгүй байх байх чиг үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрүүлж байгаа. Мөн үүн дээр төрийн хяналтыг сайн тавьж эхэлнэ. Тухайлбал, энэ хуулийн 34.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдрийн олборлолт, олборлолт, туршилтын бүхий л үйл ажиллагаанаас үүссэн цацараг идэвхтийн хаягдлын менежментийг бүрэн гүйцэтгэх үүрэгтэй гэж оруулсан. Ингэхдээ олон улсын болон үндэсний дүрэм, журамд заасан стандартын дагуу гүйцэтгэх учиртай. Мөн энэ асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ нарийвчлан тусгана.

-Хөрөнгө оруулагч тал хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч яг хог хаягдлаа өөр улсад булшлах уу. Эсвэл манай улсад булшлах юм уу?

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалт орж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр айлтгүй. Харин өөрийн улсдаа олборлосон бол булшилж л таарна. Гэхдээ олон улсын дүрэм, журамд нийцүүлж, стандартыг нь хангаад л явна. Ингэхдээ тухай бүр Цөмийн энергийн комиссын хяналтаар орно. Тусгай зөвшөөрөл авна. Энэ асуудал дээр Цөмийн энергийн газар болон Ашигт малтмалын газар хяналтаа тавиад явна. Мөнгийг нь төлөөд гадны улсад булшилдаг бол сайн л байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 7 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 7 цаг 9 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 7 цаг 11 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 7 цаг 12 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 7 цаг 14 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 7 цаг 16 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 10 цаг 3 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 10 цаг 8 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 10 цаг 9 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 10 цаг 10 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 10 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 10 цаг 11 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 10 цаг 13 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 10 цаг 14 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 12 цаг 0 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 12 цаг 10 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 12 цаг 11 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 12 цаг 12 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 12 цаг 13 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top