x

Т.Баяр: Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна

Сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол руу хаягласан Тяньжин боомтод байгаа чингэлгийн тоо хоёр, гурав дахин өсч, бөөгнөрөл үүсгээд байна. Энэ нь цар тахлын үетэй адилхан боллоо гэж үзэх хүмүүс ч байна. Энэхүү чингэлгийн бөөгнөрөл хэзээ багасч, иргэд чирэгдэлгүйгээр ачаа бараагаа хүлээж авдаг болох нь тодорхойгүй байна.

Энэ талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ундармаатай ярилцлаа.


-Тяньжин боомт дээр дахиад чингэлгийн бөөгнөрөл үүсээд байна. Энэ нь ямар учир шалтгаантай байна вэ?

-Тавдугаар сарын 1-нээс 31-ний хооронд нийтдээ БНХАУ-аас Монгол руу импортын чиглэлтэй 27 галт тэрэг гарсан мэдээлэл байна. Яг өчигдрийн /уржигдрын/ байдлаар Тяньжин дээр 5450 чингэлэг Монгол руу гарахаар хүлээгдэж байна.

Тяньжин боомтоос Монгол улс руу нийт чингэлгүүд дунджаар 70-85 хоногийн дараа ачигдаж байна. Ачаа тээвэр хамгийн багадаа 70 хоног Тяньжин боомт дээр хүлээгдэж байгаа. Эрээнээс нааш хэвийн тохиолдолд гурван өдөрт ачаа тээврүүд гардаг байсан бол одоо ес, арван хоногт гардаг боллоо. Зам тээврийн яаманд тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй олон улсын тээвэр хийх зөвшөөрөлтэй компани байдаг.

Түүнээс 77 компани нь Тээвэр зуучийн холбооны гишүүн юм. Бид Мэргэжлийн холбооныхоо зүгээс энэ асуудлыг нэлээд тодруулах гэж Хятадын төрийн байгууллагуудтай Зам тээврийн хөгжлийн яам болон Гадаад хэргийн яамаар дамжуулж харьцаж байгаа. БНХАУ-ын Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр Хятадын талаас ямар нэгэн албан ёсны тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн. Тиймээс Тяньжин боомтын асуудал тодорхойгүй нөхцөл байдалтай байна.

-Тяньжинд хэзээ ирсэн чингэлгүүд байгаа бол?

-Гуравдугаар сарын эхээр Тяньжинд орж ирсэн чингэлгүүд хуримтлагдаад байна. Ард иргэдийн ачаа тээврийг түргэн шуурхай үзүүлэх ёстой байдаг. Түүн дотор хүнсний түргэн мууддаг бүтээгдэхүүнүүд бий. Эм, эмнэлгийн хэрэгслүүд байна. Чингэлгийн жагсаалтуудыг гишүүн байгууллагуудаасаа албан ёсоор хүлээж аваад, шуурхай татах хэрэгцээтэй чингэлгүүдээ Гадаад харилцааны яамаараа дамжуулаад Хятадын талд илгээсэн байгаа.

-Яаралтайгаар захиалсан тохиолдолд чингэлгүүд хурдан орж байгаа гэсэн яриа байна?

-Тяньжинаас түлхүү авто машинууд гаалийн горим сольж орж ирж байгаа. Улсын баяр наадмаас өмнө ачигдах шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд мөн орж ирж байна.

Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл ч юмуу зарим ачаа тээвэр горим сольж орж ирж байгаатай холбоотойгоор Замын-Үүд дээр нэмэлт гаалийн хяналтын талбай гаргаж өгөх саналыг холбогдох байгууллагуудад илгээсэн. Ачаа тээврийн урсгал хэзээ сайжрах нь түрүүн хэлсэнчлэн тодорхойгүй. Наашаа гарч байгаа галт тэрэгний тоо багасч, өнжөөд нэг гарч байна.

-Нэг галт тэргэнд хэдэн чингэлэг ачигддаг вэ?

-Нийт 50 чингэлэг нэг галт тэргэнд ачигддаг. Ковидын үеэр чингэлгийн ачаалал 9000 хүрч байсан. Гол нь энэ удаагийн чингэлгийн бөөгнөрөл ихсэх магадлал өндөр байна гэв.

Т.Дорж: Анх ачаа бараа захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна

Ачаа тээвэр захиалсан иргэн Т.Доржоос тодрууллаа.


-Таны ачаа яг одоо хаана байна вэ?

-Би гуравдугаар сарын 15-нд ачаагаа захиалсан. Тяньжин боомт дээр ачаа маань дөрөвдүгээр сарын 16-нд ирсэн. Олон улсын ганц том боомт болох Тяньжин нь ачааллаа дийлэхгүй байгаагаас шалтгаалаад байна. Ковидоос хойш л ийм асуудалтай болсон. Хятадын талд, эсвэл манайд уу гээд яг хаанаа асуудал байгааг сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ачаа таваарыг яагаад хурдан шуурхай татаж болдоггүй юм.

-Нэг чингэлэг ачааг та хэдэн ам.доллараар захиалсан бэ?

-Энгийн тээвэрлэлт нь 3300, 3400 ам.доллараар ирдэг. Хэрэв хурдан татуулбал 4100 ам.доллар, бүр яаралтайгаар 5000 ам.доллар гэж тээвэр зуучаас үнэ санал болгодог. Бид энгийнээр ачаагаа захиалсан. Хэзээ наашаа ачигдахыг хэлж мэдэхгүй байна. Мөнгө нэмж төлөхгүй болохоор ачихгүй байлгаад байна уу гээд л үнэхээр гайхаж байна. Удаашралтай болохоос ачаа тээвэрт одоогоор үнийн хувьд өөрчлөлт ороогүй байгаа. Яаралтайгаар бид 14 хоногт ачаагаа авах тохиолдолд 5200 ам.доллар төлөх шаардлагатай юм билээ.

-Та сүүлд нэмж ачаа захиалсан уу?

-Бид одоо энэ захиалсан ачаа бараагаа ирсний дараа дахин захиална. Анх захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна. Барааны хомсдолд орлоо. Гарч байгаа сөрөг үр дагаврууд нь асар өндөр. Банкны мөнгөө төлж чадахгүйд хүрэх нь. Ковидоос өмнө 21 хоногт ачаа ирдэг байсан. Уг нь 45 хоногтоо ирээд байвал асуудалгүй л дээ. Тээвэр зуучийн компаниас асуухаар таных мөдгүй юм байна. Та яаралтайгаар авах юм бол 1500 ам.доллар нэмж төлнө гэсэн. Энэ нь монгол мөнгөөр таван сая төгрөг болно. Мөнгө нэмээд авчихаар эргээд худалдан борлуулахад үнэ нь нэмэгдэх болдог. Худалдан авагчдад л хүнд тусна даа хэмээсэн юм.

Т.Баяр: Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна

Захиалагч иргэн Т.Баяраас тодрууллаа.


-Тяньжин боомт дээр таны ачаа хэр удаж байна вэ?

-Би 2024 оны гуравдугаар сард бараагаа захиалж үйлдвэрлүүлээд, дөрөвдүгээр сарын 12 гэхэд Тяньжин дээр ирээд одоо хүртэл ачигдахгүй хоёр сарын хугацаанд гацсан байдалтай байна. Ачаагаа энгийнээр захиалсан. Сураг сонсоход дөрвөөс таван мянган чингэлэг Тяньжин боомт дээр овоорсон гэсэн. Шахаад явуулъя гэхээр манай монголчууд ачааллаа дийлэхгүй, боомтоороо гаргаж чадахгүй, явж байгаа галт тэрэг нь ч бага байгаа гэж сонссон.

-Зуучлагч тээвэр зуучийн компаниас танд юу гэж хэлж байна вэ?

-Таны ачааг ачуулахаар хөөцөлдөж байгаа. Нэмж мөнгө төлөх юм бол ачааг тань нааш нь хурдан татах талаар ярьж байгаа гэсэн ч тэр нь бүтэлтэй болохгүй л байх шиг. Тяньжин дээр хүлээгдэх хугацаа нь 60-80 хоног болсон гэсэн. Галт тэргээ сайн явуулаад байсан бол ийм хүндрэл учруулахгүй л дээ. Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна. Би зуны дугуй захиалсан байсан юм. Ирэхгүй байсаар байтал улирал нь дуусах нь. Хүмүүс ч зуны дугуйгаа аваад дууслаа. Хадгалахаас авахуулаад агуулах хэрэгтэй болно. Хэзээ ачаа маань ачигдах нь тодорхойгүй байна.


Дээрх асуудлаар Улаанбаатар Төмөр замаас тодруулахад “Тяньжинаас Эрээн хүртэлх ачаа тээврийн галт тэргийг Хятадын тал хариуцдаг. Өнгөрсөн тавдугаар сард Тяньжинаас Эрээн рүү явах галт тэрэгний тоо багасч, чингэлгийн бөөгнөрөл үүссэн шалтгааныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Бидний зүгээс Тяньжинаас Эрээн рүү яаралтай чингэлгүүдээ татан авах саналыг Хятадын төмөр замд удаа дараа тавьж, хүсэлт илгээгээд байна. Тэдний зүгээс зургадугаар сард хэвийн горимоор буюу хоногт нэгээс хоёр галт тэрэг аялуулах тухайгаа мэдэгдсэн” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 5 цаг 36 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 5 цаг 44 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 5 цаг 49 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 5 цаг 53 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 6 цаг 26 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 8 цаг 1 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top