x

Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагч Т.Дөлгөөнтэй ярилцлаа.

-УИХ-аас гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг дагаад эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ. Үнэхээр гурилын үнэ буурах уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ баталлаа. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд нь бус Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь уг хуулийн төслийг оруулж ирээд батлуулчихлаа. Сайд гэдэг бол салбарын бодлогыг тодорхойлж, хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар шийдүүлэх үүрэгтэй. Улс талаасаа харвал ХХААХҮ-ийн сайдын шаардлага ер нь байна уу гэж харагдахаар. Энэ ажлыг хэрэг эрхлэх газар нь хийчих юм биш үү гэлтэй харагдсан. Эдийн засаг талаасаа хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, дээрх хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхний тайлбарласнаар хүнсний болоод малын тэжээл, нөөцийг нэмэгдүүлэхэд, стратегийн бүтээгдэхүүн гэх гурилын үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ.

Гэтэл энэхүү шийдвэр нь засаг, төр нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явдгийг бүрэн утгаар нь харуулсан үйл явц. Түүнчлэн бодит байдал дээр Засгийн газрын энэхүү хүлээлт биеллээ олно гэж үзсэн нь хэт хөнгөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг талаасаа маш хортой шийдвэр боллоо.

-Эдийн засагт яг ямар эрсдэл үүснэ гэсэн үг вэ?

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэхээсээ илүүтэйгээр одоо алдагдалтай байгаа төлбөрийн тэнцлийг улам муутгах, төгрөгийн ханшийг улам сулруулах, үндэсний үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг эрсдэлд оруулах шийдвэр боллоо. Тухайлбал, тариаланчдын бодлого алдагдаж, улмаар гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалахад хүндрэл үүсэх төдийгүй санхүүгийн эх үүсвэр нь гажуудах наад захын эрсдэлүүд бий. Цаашилбал, ажилгүйдлийн эгнээг нэмэгдүүлэх, халамжийн бүлгийг зузаатгах урьдач нөхцөл болно гэж харж байна.

-Төлбөрийн тэнцэл гэлээ. Угтаа төлбөрийн тэнцлийг багасгахын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Ерөнхийдөө валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой байтал эсрэгээрээ импортыг идэвхжүүлсэн шийдвэр гэж харж байна уу?

-Яг тийм. Төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд экспортыг нэмэгдүүлж, валютын дотогшлох урсгалыг сайжруулах ёстой. Ковидын үеийг бодоход эдийн засаг харьцангуй өссөн. Гадаад валютын нөөц нэмэгдсэн нь сайн хэрэг ч энэ мэт томоохон шийдвэр хормын төдийд жижиг эдийн засагтай манайх шиг улс оронд гай л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хуримтлагдсан багахан хэмжээний валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, дотоод хуримтлалыг үгүй хийж эдийн засгийн дархлааг сулруулж буй бодлого боллоо. Учир нь энэхүү шийдвэр нь үндэсний үйлдвэрүүдийн оршин тогтнох асуудалтай шууд холбоотой. Товчхондоо эдийн засгийг саармагжуулж байна. Одоо байгаа валютын нөөцийг нэмэгдүүлэх бус шууд гадагш урсах болно.

-Иргэд, малчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Гурилын үнэ ханшийг барьж хэрэглэгчдийн ашгийг хамгаална гэж тайлбарлаж байгаа. Асуудал үүсэнгүүт гэнэт өнөөдөр гурилын үнэ өссөн мэтээр шийдвэр гаргаж байгаа юм. Гэтэл энэ асуудал аль хэзээ үүссэн. Үнэхээр бодлого хэрэгжүүлж байгаа бол гурил үйлдвэрлэгчдийн, цаашлаад тариаланчдын үйл ажиллагааг тогтвортой байх талд дээр улс төр хийлгүйгээр анхаарах ёстой байсан. Улстөрчид ч өөрсдөө энэ салбар луу орох шаардлагагүй байсан болов уу.

Дээрээс нь олон жил газар тариалангийн салбарт шинэчлэл хийгээгүй, тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаараагүй. Халамж болоод байшин барилгад зарцуулдаг мөнгөө валют олдог салбартаа зарцуулах ёстой байсан. Гурил, тэжээлийн эрэлтээс сэргийлэх боломж Засгийн газарт байсан гэсэн үг. Гэтэл УИХ-аар энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгч байгаа нь түр зуурын гал унтраах явцгүй шийдвэр боллоо. Хэдийгээр богино хугацаандаа үнийн хөөрөгдлөөс хамгаалж буй харагдах боловч Оросын үйлдвэрүүдийн эрх мэдэлд орох, тэдгээрээс хараат болох зам руу түлхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ унагах зүйл рүү явж байна гэж дүгнэж байна. Монгол Улсын хувьд өнөөдөр хойд болон урд хөршөөсөө хөгжлийн гол тулгуур салбаруудаараа хараат байгаа. Эрчим хүч, шатахуун, бензин, хүнд үйлдвэрлэлийн түүхий эд гэх мэт зүйлд. Эдгээр нь тухайн улс орны хөгжлийг түрэгсгэх гол хүчин зүйлс байдаг. Гэтэл үүн дээр нэмээд хүнсээ хүртэл хараат болгох гэж байна. Энэ бол том аюул шүү.

-Урт хугацаандаа улс орны эдийн засагт ямар нөлөөлөл учруулах вэ?

-Сая миний хэлээд байгаа хүнсний хараат байдал руу орно. Өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр хямд гурил идэж болох ч маргааш тэдний хүслээр үнэтэй гурил идэх үү, үгүй юү дээрээ тулна. Үүнийг эдийн засгийн дайн гэдэг. Дайнд бид ялагдлаа гэсэн үг. Эсрэгээрээ өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр өндөр үнэтэй гурил идэж байгаа ч маргааш хямд гурил идэх боломжийг л нээж өгөх ёстой байсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс хэрэглэгч орон. Гэтэл хэрэглэгч орон гэдэг статусаасаа салж байж бид угтаа хөгжих ёстой юм. Гэтэл хэрэглэгч орон гэх статусыг зузаатгасан явдал боллоо гэж харж байгаа. Импортоор бараа бүтээгдэхүүн хямд ч бай, өндөр үнээр ч бай авна гэдэг бол гадагшаа урсах валютын урсгал нэмэгдэж байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ урсгалыг л багасгах тусам дотоодын эдийн засаг сэргэнэ. Энэхүү урсгал нэмэгдэх тусам дотоодын эдийн засаг суларна гэж ойлгох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gmail.com).
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • бас (127.0.0.1)
    битгий солиор мал минь!
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 22 цаг 26 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 22 цаг 27 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 22 цаг 33 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 22 цаг 35 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 22 цаг 37 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top