x

“Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэг таныг тайтгарлаар тосон угтана

Танд хааяа нэг юмыг тунгааж бодох, уртаар амьсгаа авах цаг хугацаа хэрэгтэй байдаг уу? Их хотын завгүй амьдралаас зай авч тал нутгаар салхи сэвэлзтэл давхимаар санагддаг уу? Энэ мэдрэмжийг бидэнд нүүдэлчин амьдралаас минь үүссэн уртын сайхан дуунууд өгч чаддаг гэдгийг та мэдэх үү? Ганцхан өдрийн хоёрхон цагийг өөртөө зориулаад үз. “Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэг таныг тайтгарлаар угтах болно.

“Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэгийг Улаанбаатар хотын зүрхэнд байрлах INDE Authentic & Fusion Restaurant-д хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм.

Үдэшлэгийн зочин уран бүтээлчээр уртын дуучин О.Оюун-Эрдэнэ, морин хуурч Н.Батбаяр, морин хуурч Б.Хонгор нар оролцож, орчуулагч Б.Энхболд хөтлөгчөөр ажилласан. "Аялгуут тэнгэр сан" энэ удаагийн арга хэмжээг дэмжиж оролцжээ.

Соёлын биет бус өв нь Үндэстний дархлааг тодорхойлж байдаг учир зайлшгүй хадгалан хамгаалах шаардлагатай болдог. Үүнээс үүдэн санаа нэгдсэн хэсэг залуус үндэсний язгуур өв соёл болох уртын дууг дан ганц тайз, дэлгэцээс сонсох, хүртэх бус амьдаар нь, илүү ойрхноос сонсох, хүрэлцэх, хүртээмжтэй болгох үүднээс "Дуртмал сайхан” төслийг санаачилж, тогтмол зохион байгуулахаар зорин ажиллаж байна.  

Үдэшлэгийн зочид уртын сайхан дуугаар цангаа тайлаад зогсохгүй түүнийг дуулах арга зүй, тухайн дууны үүсэл, дуу төрсөн түүх, түүхэн ач холбогдол зэргийг мэргэжлийн уран бүтээлчид, судлаачидтай хөөрөлдөн нэгэн үдшийг өнгөрүүлдэг.

"Дуртмал сайхан” төслийн санаачлагч Мө.Батбаяр: 

-Залуучуудыг харийн соёлыг их шүтэж байна, ёс заншлаа мэдэхгүй байна гэж их шүүмжилдэг. Уртын дууг жишээ болгож авч үзэхэд Монголд, тэр дундаа нийслэл хотод хүртээмжтэй байж чадаж байна уу, очоод сонсъё, юугаараа агуу вэ гэдгийг нь ойлгож, мэдэрье гэхэд очих газар их ховор. Уртын дууны сургалтууд мөн төдий чинээ ховорхон байна. Тэгсэн мөртлөө шүүмжлэл нь их байгаад байдаг. Бид хаанаас очиж сонирхох юм, хаана очиж сонсох юм бэ? Наадмын нээлт, чуулгын тоглолт хүлээх үү? Эсвэл хэн нэгнийгээ хуримыг хүлээх юм уу? Нүүдэлчид өөрийн байгуулсан хотдоо, нүүдэлчин удмынхан өөрсдийн өв соёл болсон ууртын дуугаа сардаа нэг очоод сонсдог газартай байж яагаад болохгүй гэж. Энэ шалтгаанаар ийм үдэшлэг зохион байгуулах санаа төрсөн юм.

“Дуртмал сайхан” төслийн санаачлагч О.Үлэмж:

-“Миний хувьд уртын дуу, үндэсний урлагийн талаарх ойлголт маань их нимгэн. Энэ төсөлд анх зохиолч, орчуулагч Мө.Батбаяртай нэгдэхдээ төслийг их жижигхэн, давчуу харж байсан байна. Уртын дууны үдэшлэгээ хоёр дахь удаагаа хийж байна. Энэ бодол дахиад л батлагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр, чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний үүднээс харахад манай уламжлал гээд байгаа биет бус өвд "амьдрах" орон зай байсан уу, дахиад цаашаа амьдрах уу гэдгийг харах гэж оролдож байсан. Саяхан наадам боллоо. Монгол туургатан маань монгол наадамдаа ирээд уйлж байгааг бид харсан шүү дээ. Энэ монгол туургатангуудад XXI зуунд Монголын талаарх санах ой нь яагаад байгаад байгаа юм, монгол айдентэти, монгол дангааршил, ондоошлыг юу авч яваад байгаа юм бэ гээд бодохоор энэ “өв соёл” маань л байна.

Бид юу давсан түүхтэй улс билээ дээ. Манжийн дарлал, Оросын эрхшээл, эсвэл нэг намын дарангуйлал, эсвэл бүүр ирээдүй цаг дээр дэлхий хавтгай болсон ч бид нарыг монгол чигээр нь авч үлдэж байгаа юм маань ерөөсөө л биет бус өвийг тээж яваа энэ хүмүүс маань юм байна. Бидний ДНК-ийн кодын түвшинд биднийг монгол чигээр нь, монголоор нь байлгаад байгаа нь энэ өв соёл маань юм байна.

"Дуртмал сайхан" үдэшлэгийн зочин хөтлөгч, орчуулагч Б.Энхболд:

-Яг үнэндээ уртын дууны үдэшлэгийг хөтлөх нь миний хувьд шинэ талбар байлаа. Би өөрөө хөгжим их сонирхдог. Хөгжмийн үүсэл хөгжил, гарал үүслийг судлах дуртай. Факт баримтууд ч их цуглуулдаг. Дэлхийн сонгодог хөгжмийн хувьд ихэс дээдэст зориулсан, ордны хөгжим л дөө. Мэдээж тухайн үндэстний онцлог байгаа ч ноёдууд ордондоо л сонсдог байж. Тэгээд сонгодог гэж нэрлэсэн байх. Энэ бол миний л дүгнэлт.

Энэ үдэшлэг миний хувьд шинэ сэргэг байсан учраас хөтөлж явуулахад маш гоё байсан. Би өөрөө бас шинэ зүйл мэдэж авч байгаа юм. Тэгээд “Дуртмал сайхан”-ыг хөтөлж дуусгачихаад дараа нь бодсон. Би социализмын үед өсч, хүмүүжсэн. Бидний үед уртын дуу, ардын урлагийг хоёрдугаарт тавьсан байсан. Монголын урлаг Оросыг л дэмжих ёстой юм шиг байдаг байсан. Ардын урлагийг хамгийн сүүлд тавьдаг байсан нь харагддаг.

Жишээ нь, урлагийн үзлэг болоход хоор дуу, гоцлол дуу гээд явж байгаад ардын язгуур урлаг хамгийн сүүлд зухас гардаг байв. Барууны, Оросын урлаг л түрүүнд байсан гэхэд болно. Монголчуудын үндэсний урлагаа алдсан үе социализмын үе юм байна гэж би боддог. Бидний үед хүмүүжсэн хүмүүс бараг бүгд шахуу үндэсний урлагаасаа хол өссөн. Хөдөө ч юм уу, гэртээ морин хууртай айлын хүүхдүүд л мэддэг байсан гэхэд болно. Миний үеийнхэн морин хуур, уртын дуунаасаа үнэхээр хол өссөн. Жишээ нь, “Подмосковные Вечера”-г мэддэггүй монгол хүн бараг байхгүй. Харин “Хүрэн толгойн сүүдэр”-ыг аялчихдаг, мэддэг хүн бидний үеийнхэнд цөөхөн. “Эрдэнэ засгийн унага”-нд яагаад дуртай байсан гэвэл "Цахиур" Төмрийн дуу болохоор л мэддэг, урлаг талаас нь биш, шилийн сайн эр дуулдаг болохоор нь дурлаж сонсдог байж. Бид монголоо их алдсан юм байна, монголоосоо холдчихоод одоо л эргэж ирж байгаа юм байна гэж харж байна.

Залуучууд энэ арга хэмжээг зохиож байгаад их баярлаад байгаа юм. Яагаад гэхээр, бидний үе хэтэрхий их уриа лоозонгоор амьдарчихсан хүмүүс. Ямар ч юмыг бодитойгоор хэлж чаддаггүй, чадахаа больсон. Заавал нэг "эх орон" ч юм уу, ямар нэг том агуулга ярьдаг. Тийм биш, тэгж ярьдаггүй залуу хүмүүс энэ арга хэмжээг зохиосон, эхлүүлсэн нь үнэхээр гоё санагдлаа. Урамшиж, урам орж байлаа. Улаанбаатар хотын аль ч бааранд орсон Элтон Джон явж л байдаг. Барууны соёл бидний нэг хэсэг болчихсон. Гэтэл уртын дуу аль ч бааранд орсон сонсогддоггүй. Хүртээмж бага байна аа л гэсэн үг шүү дээ.

Энэ сайхан өв соёлоо хүмүүст хүргэх гээд, бичлэг тавилгүй амьдаар сонсгох, мэдрүүлэх гэсэн нь их гоё санагдаж байна. Нэг хүнд ч хамаагүй үндэсний соёлоо хүргэж байвал амжилт юм аа гэж бодоорой. Энэ арга хэмжээгээ урт хугацаанд тууштай үргэлжлүүлээрэй гэж хэлмээр байна.

Уртын дууг зөвхөн хурим найр, Үндэсний их баяр наадмаар сонсдог улирлын чанартай үзүүлэн биш, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч сонсох боломжтой үндэсний соёл, нийтийн хүртээл болгон хэвшүүлэх нь энэ үдэшлэгийн зорилго юм.

Уртын дууг Хүннүгийн үеэс гаралтай, нүүдэлчдийн өдөр тутмын амьдралаас үүдэлтэй аялгуу гэж үздэг. Түүхэнд үлдээгүй баримтыг уртын дуунаас судлах боломжтой байдаг гэдгийг мөн судлаачид онцолсон юм. Тухайлбал, “Уртын сайхан хүрэн” дууг Манжийн төрийн үед харь оронд суугаа ноён хүн нутгаа санагалзан зохиож дуулсан ба уг дуугаар тухайн үеийн нийгмийн аж байдлыг харуулсан гэж үздэг юм байна.

Тухайлбал, соёл судлаач Ж.Долгорсүрэн "Соёлоо алдах, соёлоосоо холдох хөндийрнө гэдэг бол ерөөсөө л бид монгол биш болж, үндэстэн гэдэг онцлогоо алдаж байна гэсэн үг. Монголын өв соёл бол монгол гэдэг үндэстэн байх, эсэх тухай асуудал. Монголын нийгэм тогтвортой орших тухай асуудал юм” гэсэн байна. 

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (172.69.252.154)
    Уртын дуучдыг дэмжиж ажилладаг ТББ Аялгуут тэнгэр сан бол маш үйл ажиллагаатай юм билээ
    2024 оны 02 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 30 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 58 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 1 цаг 15 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 2 цаг 4 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 4 цаг 10 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 4 цаг 24 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 5 цаг 1 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 5 цаг 13 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 5 цаг 21 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 6 цаг 36 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 7 цаг 53 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 8 цаг 38 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 10 цаг 23 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 23 цаг 49 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Өчигдөр 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top