x

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо байгуулагдлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2023.06.29) баталлаа.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан тус төслийг санаачилсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгөв.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу УИХ өөрөө хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг том субьект болсон. Тиймээс УИХ энэ бүрэн эрхээ эдэлж, Монгол Улсад хүний эмийн зах зээл иргэдэд хэр ээлтэй байна, тэр тусмаа төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй үнийн зайлшгүй эмийн жагсаалт зэргийг батлахдаа компаниудын нөлөөнд автагдах эрсдэлтэй юу, энэ жагсаалт дахь эм нь ард иргэдэд хүртээмжтэй, чанартай байж чадаж байна уу, үнэ нь хэт өссөн үү үгүй юу гэдгийг, өөрөөр хэлбэл ер нь асуудлыг хэрхэн зөв тогтолцоогоор шийдэж байна вэ гэдгийг тодорхойлох зорилгоор энэ Түр хороог байгуулж байгаа юм.

Шийдвэр гаргаж байгаа тогтолцоо “тунгалаг” байх ёстой. Тогтолцоо өөрөө төрөөс хулгай хийх нөхцөлийг бүрдүүлж байвал засах ёстой болохоос ганц нэг компанид хариуцлага тооцоод өнгөрөх тухай асуудал биш. Алдааг засаж чадахгүй бол төрөөс хулгай хийх нөхцөл нь байсаар байна, дарамтыг нь ард иргэд үүрсээр байх болно…

Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт мөнгөний эргэлтийн чухал байр суурийг эзэлж байгаа эмийн худалдаа, тэр тусмаа зайлшгүй эмийн жагсаалт батлах процесст монополь болон олигополи тогтолцоог дэмжсэн бүтэц байна уу гэдгийг Түр хороо судлах юм.

Зайлшгүй шаардлагатай эмийг нэг цонхоор худалдан авах, ингэснээрээ чанартай эмийг арай хямд үнээр авах ямар боломж байна вэ гэдэг тогтолцоог бий болгох зорилгоор Эмийн агентлагийг байгуулсан. Тиймээс тус агентлаг цаашдаа ямар бүтэц, тогтолцоогоор ажиллах нь чанартай эмийг иргэддээ хүртээмжтэй хүргэх боломж бололцоог бий болгох вэ гэдгийг Түр хороо мөн гаргаж ирнэ.

Түр хорооны бас нэг ажил бол улсын эмнэлгүүдийн тендерийн үйл ажиллагаа хэрхэн үнэн зөв, хуулийн дагуу бодитоор явагдаж байна вэ гэдгийг тодруулна.

Үүнээс өмнө Н.Учрал гишүүний ахалсан Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдан ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Өмнөх Түр хороо хянан шалгах үйл ажиллагааны цар хүрээний хувьд үнийн асуудал бус чанар дээр голлон ажилласан. Чанар, үнэ хоёр салшгүй холбоотой. Тиймээс энэ удаагийн Түр хороо чанараас гадна эмийн үнийн өсөлт, түүний учир шалтгааныг тогтолцооных нь хувьд тодруулахаар ажиллах юм. Тогтолцооны судалгаанд илүү их анхаарна. Гол баримталж байгаа зарчим бол ард иргэддээ чанартай, хэт өсөөгүй үнээр эмийг хүргэх.

Дээрхээс гадна эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох асуудал чухлаар тавигдаж байна. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачлагаар 2017 онд “Монгол улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон олон улсын Эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Судалгааны дүнд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байх ба улсын байгууллагын хангамж 53.6%, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2% байна. Үүнээс үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу зайлшгүй шаардлагатай эмийг 80 хувийн хүртээмжтэй байлгах зорилгод хүрэхгүй байна. Иймд цаашид эмийн хүртээмжийн хангалтгүй байдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай.

Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаалт батлахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үе шаттайгаар судлах шаардлага тулгарч байна.

Өмнө нь байгуулагдан ажиллаж байсан “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар” хянан шалгах түр хорооноос “хүний эмийн чанар, стандартыг шалгах явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдаалагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан нөхцөлд хяналт шалгалтыг цаашид үргэлжүүлэн хийх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн дагуу цаашид эмийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний асуудлаар шалгалт хийн, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 52 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 56 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 14 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 14 цаг 5 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 16 цаг 10 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 16 цаг 17 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 37 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 16 цаг 42 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 46 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 54 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 16 цаг 59 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 17 цаг 31 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top