x

БОУАӨЯ, ШУА хамтран Эгийн голын УЦС-ын судалгаанд хамтран ажиллана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (ШУА) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг баримт бичигт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нар гарын үсэг зурсан бөгөөд зорилго нь “Эгийн голын усан цахилгаан станц” (УЦС) төслийг уялдаа холбоотой, үр ашигтай хэрэгжүүлэхэд оршино.

Тус санамж бичиг нь Засгийн газрын 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн Эгийн голын УЦС-ын хүрээнд хийгдэх экологийн суурь судалгааг нэгдсэн зохион байгуулалттай хийх, талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох үндэс суурь болж байна.

Санамж бичгийн хүрээнд:

  • БОУАӨЯ нь хэрэгжилтэд шаардлагатай санхүү, зохицуулалт, бодлогын дэмжлэг үзүүлэх, харьяа агентлагуудаас өгөгдөл, мэдээлэл нийлүүлэх, орон нутгийн холбогдох байгууллагуудтай уялдаа холбоо тогтоох үүрэгтэй.

  • ШУА нь батлагдсан “Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа”-ны ажлын I үе шатыг 2025 онд, II үе шатыг 2026 оны эхний хагаст хэрэгжүүлж дуусгах, эцсийн тайланг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа албан ёсоор хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь экосистемийн өөрчлөлт, байгаль орчны эрсдэлийг урьдчилан үнэлэх, УЦС төслийн шийдвэр гаргалтад шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж өгөх чухал алхам гэж талууд онцолж байна.

Эх сурвалж: БОУАӨЯ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    ОХУ ын тал зөвшөөрөхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа атлаа хий дэмий хөрөнгө мөнгө зарж үргүй зардал гаргахаа боль ! ?
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top