x

АНУ, Украин байгалийн баялгаар гэрээ байгуулав: Барууны хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

2025 оны тавдугаар сарын 1-ний шөнө АНУ, Украин хоёр байгалийн баялгийн салбарт хамтран ажиллах стратегийн гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд анхааралтай хүргэж байна. Дональд Трампын засаг захиргаа Украинд дэмжлэг үзүүлсэн зардлаа нөхөх хэрэгсэл гэж үздэг байгалийн нөөцийн гэрээ нь хоёр орны харилцаанд бодит өөрчлөлт авчирсан алхам хэмээн барууны гол хэвлэлүүд онцолжээ.

Bloomberg: Тус гэрээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украинд хандах хандлагыг зөөлрүүлсэн гэж дүгнэжээ. Хөнгөн цагаан, графит, нефть, байгалийн хий зэрэг нөөцийг ашиглах АНУ-ын давуу эрхийг баталгаажуулсан энэхүү тохиролцоо нь хоёр улсын хооронд энхийн хэлэлцээ эхлүүлэхэд стратегийн ач холбогдолтой алхам болсныг тус мэдээлэлд дурдсан байна.

Financial Times: АНУ-ын Сангийн яамны дэмжлэгтэй байгуулагдсан хөрөнгө оруулалтын сан нь Украины сэргээн босголтыг дэмжих зорилготой. Гэвч гэрээний төгсгөлийн шатанд зарим зөрчил, саад үүсч, Украины талаас өмнө хүлээсэн үүргээсээ ухарсан нь саатал үүсгэсэн гэжээ. Сангийн хөрөнгийн эхний арван жилийн ашгийг зөвхөн Украинд чиглүүлэн зарцуулах бөгөөд өрийн асуудал гэрээнд тусгагдаагүйг онцолсон байна.

The Washington Post: Гэрээг бэлгэдлийн шинжтэй гэж дүгнэжээ. Дональд Трампын хувьд энэхүү гэрээ нь ялалт мэт харагдахыг хүсэж байгаа ч АНУ-ын төрийн зүгээс бус, хувийн хэвшлийн оролцоогоор хэрэгжих учраас хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр хэвээр үлдэж байна гэжээ. Зеленскийн эдийн засгийн зөвлөх асан Олег Устенкогийн хэлснээр уг тохиролцоо нь хэт өөдрөг найдвар төрүүлэхүйц хэмжээний биш юм гэжээ.

Fox News: Украин-АНУ хоёрын хооронд 10 жилийн хугацаатай тэгш эрхтэй түншлэл тогтоосон гэж онцолжээ. АНУ энэхүү гэрээний хүрээнд нефть, байгалийн хий, титан, уран зэрэг стратегийн 20 гаруй ашигт малтмалын төслүүдэд оролцох болсныг мэдээлсэн байна. Тус сангийн санхүүжилт бэлэн мөнгө болон цэргийн тусламжийн хэлбэрээр тооцогдох аж.

“Общественное”: Талуудын байгуулсан стратегийн гэрээний хүрээнд Украины Төсвийн тухай хуулинд нарийвчилсан нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг мэдээлжээ. Хөрөнгө оруулалтын сангийн 50 хувийг Украины тал нөөц ашигласны орлого болон хандивын хэлбэрээр бүрдүүлэх бол АНУ үлдсэн талыг мөнгө эсвэл техник тусламжийн хэлбэрээр хангах юм. Гэрээнд ашигт малтмалыг хаанаас, ямар хэмжээгээр олборлохоо Украин өөрөө шийдвэрлэнэ, мөн үндэсний компаниудын удирдлага Украинд хэвээр үлдэнэ хэмээн тусгасан байна.

Барууны гол хэвлэлүүд нийт дүнгээр энэхүү гэрээг АНУ-Украины эдийн засгийн шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ загвар хэмээн үзэж буй ч хэрэгжилтийн явцад эрсдэл, үл итгэлцэл хадгалагдаж байгааг тодотгожээ.

Эх сурвалжууд: Bloomberg, Financial Times, The Washington Post, Fox News, Общественное

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top