x

Түшиг суманд гарсан түймэрт 324 хүн ажиллаж, бүх чиглэлд унтраах ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ой хээрийн түймрийн голомт өнөөдрийн байдлаар бүрэн унтраагдаагүй бөгөөд ОБЕГ-ын даргын тушаалаар хойд болон өмнөд бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг тусгайлан татан оролцуулж, түймрийн тархалтыг бүх чиглэлд зогсоох ажиллагааг эрчимтэй гүйцэтгэж байна.

Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ:

“Түймрийн тархалт зүүн урагш, урагш, баруун урагш, баруун тийш чиглэж байгаа. Цаг агаар хуурайшилттай, салхитай байгаагаас түймрийн тархалт түргэсэх эрсдэл өндөр байна. Үүнтэй уялдуулан бүх чиглэлд унтраах ажиллагааг зохион байгуулж байна” гэв.

Одоогийн байдлаар:

  • 324 хүн (ОБГ-ын 250 алба хаагч, 74 орон нутгийн иргэн)

  • ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэл, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын ОБГ

  • Ой хөвдөөр бүрхэгдсэн, хүлэр ихтэй, унанги мод, өндөр өвстэй газрын онцлог

гэсэн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа бөгөөд зарим хэсэгт хүрзний ишээр газар шалгаж, гар хүрзээр хөвд ухаж галын голомтыг тогтоон унтрааж байна.

ОБГ-ын ажилтнууд өндөр шатлалын штабын зохион байгуулалтаар, шатахуун, хүнс, багаж хэрэгслийн хангалтыг баруун талаас хоёр чиглэлд хуваан хүргэж байгаа бөгөөд түймрийн голомт руу ойртон ажиллах нөхцөлийг оновчтой бүрдүүлжээ.

Мөн өмнө нь Зүүнбүрэн, Хушаат, Цагааннуур суманд ажиллаж байсан алба хаагчдыг Түшиг сум руу шилжүүлж, хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ, Гал түймэртэй тэмцэх газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 11 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 44 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 58 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 15 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 56 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 12 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 19 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 29 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 51 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 57 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top