x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исландын Парламентын даргад бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт баасан гарагт бараалхлаа. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын 2024 оны сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудыг танилцуулсан байна.

Тэрбээр Монгол, Исланд хоёр улс нь ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурласан найрсаг харилцаатай гэдгийг онцлон тэмдэглэж, цаашид нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэр дундаа аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбар нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл байх боломжтойг дурдсан байна.

Парламентын дарга Торунн Свейнбярнардоттир хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид ч хоёр талын хүчин чармайлтаар гүнзгийрэн өргөжихөд итгэлтэй байгаагаа илэрхийлж, хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.

Мөн сайд Б.Батцэцэг Исландын парламентын гадаад бодлого, аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, олон улсын харилцааны асуудлаар санал бодлоо хуваалцан, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, үйл ажиллагааг танилцуулжээ.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 31 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 2 цаг 18 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 2 цаг 24 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 2 цаг 33 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 2 цаг 38 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 45 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 2 цаг 49 мин Хөгжих үү, хоцрох уу? 2 цаг 56 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 3 цаг 13 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 21 цаг 43 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 21 цаг 43 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 21 цаг 54 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 22 цаг 23 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц...
Top