x

АНУ-ын тогтоосон тариф дэлхийн авто үйлдвэрлэлийг хоёр хувиар унагах төлөвтэй байна

АНУ-ын гадаадын автомашин, авто сэлбэгт тогтоосон шинэ тарифын улмаас дэлхийн автомашины үйлдвэрлэл энэ онд хоёр хувиар буурч, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 87.9 сая нэгжид хүрэх төлөвтэй байгааг S&P Global Mobility компанийн дүгнэлтэд үндэслэн Nikkei Asia мэдээллээ.

АНУ-д 2024 онд автомашины борлуулалт гурван хувиар буурах таамгийг шинжээчид гаргажээ. Өмнөх жилүүдэд АНУ нь жилд дунджаар 16 сая автомашин борлуулдаг байсан бөгөөд энэ үзүүлэлт нь Хятадын дараа ордог дэлхийн хоёр дахь том зах зээл байв. Гэхдээ одоогийн байдлаар АНУ-д зарагдаж байгаа автомашины тал хувь нь импортынх, харин авто сэлбэгийн 30–60 хувийг мөн гадаадаас авдаг байна.

Тарифтай холбоотой хамгийн том өөрчлөлт нь дөрөвдүгээр сарын 3-наас хэрэгжиж эхэлсэн 25 хувийн татвар юм. Энэ татвар АНУ-д импортолж буй бүх автомашинд хамаарч байгаа бол тавдугаар сарын 3-наас эхлэн авто сэлбэг ч энэ тарифт багтах боллоо.

Гэхдээ АНУ-ын дотоодын авто үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор хохирлын нөхвөр олгох зохицуулалтыг мөн багтаасан. Уг нөхвөр нь АНУ-д үйлдвэрлэсэн бүх автомашины үнийн 3.75 хувьтай тэнцэх хэмжээтэй бөгөөд зөвхөн энэ жилийн туршид үйлчлэх юм. Харин ирэх жилд уг нөхвөр 2.75 хувь болж буурч, гурав дахь жилээс цуцлагдах аж.

Ийнхүү АНУ-ын гаалийн тарифын бодлого нь зөвхөн дотоодын зах зээлд бус, дэлхийн автомашины үйлдвэрлэлд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгаа талаар олон улсын шинжээчид анхааруулж байна.

Эх сурвалж: Nikkei Asia, S&P Global Mobility

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top