x

Ногоон бүсэд гал түймэр гаргах эрсдэл өндөр байгаа тул хатуу хориг тавьжээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/373 захирамжаар ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд дараах үйл ажиллагаануудыг тодорхой хугацаанд хориглосон байна. Үүнд:

  • Ойн дагалт баялгийг ашиглах

  • Аялал зугаалга, ууланд алхах

  • Төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах

  • Ил задгай гал гаргах

Эдгээрийг 2025 оны 3-р сарын 28-наас 6-р сарын 10-ныг хүртэл, мөн 9-р сарын 20-ноос 11-р сарын 10-ныг хүртэл хугацаанд хориглохоор заасан.

Нийслэлийн Онцгой байдлын газар болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран өдөр бүр ногоон бүсэд эргүүл хяналт хийж байна. Сүүлийн амралтын өдрүүдэд л гэхэд нийслэлд шар өвсний 7 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд онцгой байдлын алба хаагчид гал түймрийг даруй унтрааж ажилласан байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрийн эрсдэл маш өндөр байгааг онцолж байна.

Иймд дараах сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг уриаллаа:

  • Ногоон бүсэд зорчихгүй байх

  • Хашаан дахь шар өвс шатаахгүй байх

  • Гагнуур хийхээс зайлсхийх

  • Ил гал гаргахгүй байх

  • Эргүүл хяналтын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 58 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 48 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top