x

“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам” Бельгийн Брюссель хотод болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам” 2025 оны зургаадугаар сарын 28-нд Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотод зохион байгуулагдана.

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, мөн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-тай хамтран гадаад дахь Монгол иргэдийн үүсгэл санаачилгаар зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд болон иргэдийн байгууллагууд идэвхтэй оролцож байна.

Наадмын үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

  • Хүчит бөхийн барилдаан

  • Сур, шагайн харваа, нумт шагайн тэмцээн

  • Монгол хоол, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

  • Урлагийн тоглолт, соёлын арга хэмжээнүүд

Наадмын зорилго нь гаднын улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчуудыг нэгтгэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, харилцан холбоог бэхжүүлэх явдал юм.

Наадмын зохион байгуулалтын талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтүшиг, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын дэд тэргүүн Г.Ганзориг, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар хэвлэлийн бага хурал хийж, тамирчдын бүртгэлийг Европ дахь Элчин сайдын яамд болон мэргэжлийн холбоодууд хариуцан зохион байгуулна гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top