x

Эрдэнбүрэнгийн УЦС-аас үлдсэн асуудал нүүлгэн шилжүүлэлт

Эрчим хүчний сайд Б.Тавинбэх өнгөрсөн хавар “Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтад орж магадгүй” хэмээн мэдэгдэж, олон ч хүнийг цочоосноос хойш бараг найман сарын хугацаа өнгөрөөд байна. Манай улсын одоо ашиглаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд болон холбогдох дэд бүтцийн 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90 орчим хувь нь эрчим хүчний нүүрсээр ажилладаг технологитой тул найдвартай ажиллагаа талаасаа эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг тухайн үед сануулж байлаа.

Тиймээс нэгд, одоо байгаа эх үүсвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрт Багануур, Бөөрөлжүүт, Тавантолгойн нүүрсний ордуудыг түшиглэн 300-450 мВт-ын хүчин чадалтай нүүрсээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт тавьсныг Эрчим хүчний сайд хэлжээ. Гэвч энэ хоёр зорилтын аль аль нь байрнаасаа хөдлөөгүй байгааг бид мэднэ. Харин гуравдах нь, дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох явдал.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тодорхойлсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт эрчим хүчний чиглэлээр хийгдэх нийт 23 төсөл, арга хэмжээ тусгагдсан. Эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 14.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо судалгаа гарснаас 7.6 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болоод байгаа тухай Эрчим хүчний сайд мэдээлсэн. Үүний нэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС.

Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс (нар, салхины гэх мэт) манай эрчим хүчний системийн технологид хамгийн сайн тохирдог нь усан цахилгаан станц юм байна. Төвийн эрчим хүчний системд холбох боломжтой, хүчдэлийн хэлбэлзэл хамгийн багатай нь гэсэн үг. Гэвч манайд гадаргын ус хомс учир УЦС барих өгөгдөлтэй гол мөрөн цөөн. Ийм цөөхөн голын нэг нь Ховд гол юм. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Ховд гол дээр дунд шатлалын дараалсан гурван ч станц барих боломжтой. Үүнээс нарийвчилсан судалгааг удаа дараа хийж, УЦС барих газрыг тодорхойлоод ТЭЗҮ-ийг боловсруулж, гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулсан нь одоогоор Эрдэнэбүрэнгийн УЦС байна даа. Суурилагдсан хүчин чадал нь 90 МВт буюу жилд 366 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

Баримт хэлэхэд, манай баруун аймгууд эрчим хүчний хэрэглээнийхээ 72 хувийг ОХУ болон Хятадаас импортоор авдаг. Импортын өндөр үнээр эрчим хүчээ авдаг боловч хэрэглэгчиддээ энэ үнээр нийлүүлэх боломжгүй учир Баруун бүсийн эрчим хүчний системд жил бүр улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөгийн татаас өгдөг. Энэ мөнгө хаанаас гарах вэ, татвар төлөгчдийн халааснаас гардаг. Тийм болохоор Эрдэнбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулах нь зөвхөн баруун аймгийнхны асуудал биш юм. Оюутолгойн алт, зэсийн уурхай мөн ялгаагүй Хятадаас эрчим хүчаа авдаг, жилд 120 сая ам.доллар төлдөг. Өмнөд бүс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болчихвол энэ хэмжээний мөнгө манай төсөвт орж ирнэ гэсэн үг.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Эрчим хүчний хэрэглээгээ дотоодынхоо эх үүсвэрээр 100 хувь хангаад зогсохгүй Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний ойрын 10 жилийн нийт хэрэглээний өсөлтийг бүрэн хангана гэж байна. Төслийн нийт өртөг 271 сая ам.доллар, БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын  “Power China” компанитай өнгөрөгч оны есдүгээр сард “түлхүүр гардуулах” нөхцлөөр гарын үсэг зурж, энэ оны дөрөвдүгээр сард ажлаа эхэлсэн. Одоо геологи, өрөмдлөгийн шатанд яваа. Гүйцэтгэгч компани УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг таван жил буюу 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой. Тэгэхээр бид эрчим хүчний шинэ эх үүсвэрээ хүлээж авахад чилийсэн дөрвөн жил хагасын хугацаа үлдэж байна даа. Тэр хооронд бусад эх үүсвэрүүдийнхээ ажлыг эхлүүлчих байлгүй.

Нэг зүйлийг сануулахад, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулах асуудал зөвхөн энэ Засгийн газрын өнгөн дээр эхэлсэн юм биш. 2015 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Монголын Засгийн газарт ашиглах тухай ерөнхий хэлэлцээр байгуулагдаж, 2018 оны тавдугаар сард Засгийн газрын 160 дугаар тогтоолоор энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм. Гэвч өнгөрсөн хугацаанд УЦС барихтай холбоотой асуудлаар орон нутгийн иргэд болон ТББ-ууд, Засгийн газрын хооронд багагүй зөрчил гарч, асуудал ундарсныг бид мэднэ. Тиймээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдэд хандан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудал дээр улс төрийн дэмжлэг хүсч байлаа. Тэр үед Ерөнхий сайд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй байдаг. Асуудлыг дагуулаад элдэв янзын улс төр явдаг. Өнөөдөр жишээ нь  Эрдэнэбүрэнгийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд энэ төслийг бид урагшлуулах ёстой.

Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Тэр тоолонд улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийдэг. Үүнд нь хөтлөгдөөд явах уу, эсвэл бид өөрсдөө нэгдмэл байж нийтлэг эрх ашгийнхаа төлөө явах уу гэдгээ сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна” гэж хэлж байв. Тэр өдрөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг босгох ажил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нуруун дээр ирж. Өнгөрсөн сард байх, УИХ-ын зарим гишүүд санаачлаад УЦС баригдахаас өмнө (2022-2025 онд) түүний нөлөөллийн бүсэд суурьшиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудлаар тогтоолын төсөл санаачлаад явж байсан. Бодоход нэгдмэл бодлоготой, нийтлэг эрх ашгийнхаа төлөө алхаж эхэлсэн нь тэр байх.

Харин орон нутгийн иргэдэд дуулгах бас нэг шинэ мэдээлэл нь, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулснаар зөвхөн эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүчний өөрийн өртгийг хямдруулаад зогсохгүй эргээд байгаль орчиндоо эерэг нөлөөтэй юм байна лээ шүү. УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх боломжтой. Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлдэг гэсэн байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС бол шинээр баригдах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамшийн том нь. Ховд гол дээр УЦС барих судалгааг бүр 1964 оноос хойш гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран хийж ирсэн байдаг. Олон жил яригдсан, мөрөөдөл төдий байсан энэ бүтээн байгуулалт одоо л ажил хэрэг болж байгаа нь энэ. Улс оронд хэрэгтэй том төсөл хэдий ч ганцхан сөрөг нөлөө бий. Тэр нь тасралтгүй ажиллах усан сангийн талбайд мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх явдал. Уртаараа 24 км, өргөн нь 4 км хэмжээтэй усан сан байгуулна. Усан сангийн гүн 3-40 метр байх бөгөөд 9700 га газрыг хамарна гэж байгаа.

Тиймээс усан сан байгуулагдах талбайд амьдарч байгаа 258 өрхийг одоо амьдарч байгаа нөхцлөөс нь дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох нь манай талаас буюу Засгийн газрийн шийдэх ёстой ганц ажил болж үлдээд байна. Иргэд өөрсдөө ч гэсэн үүн дээр ухамсартай, ул суурьтай хандаж чадвал асуудал хүндрээд байх шалтгаан ч алга. Ямар ч том, жижиг асуудал угаасаа хүнээс эхлээд хүнээр дуусдаг хойно доо.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (172.69.252.133)
    Орон нутгийн нь засаг захиргаа нь нутгийнхаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол больчих л доо
    2022 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (172.69.252.132)
    Alivaa tusliig zaaval hulgai dagaj ard irged hashirsan NNuursnii hulgai, Hugjliin bankiig har Ard tumnii amidral ulam dordood Tom tusluud uguuj alga
    2022 оны 12 сарын 02 | Хариулах
  • Ахмад иргэд (172.69.252.132)
    Монгол улсаа хөгжүүлэе сэтгэж зураг төслийн асуудал шийдэгдсэн бол хийх л хэрэгтэй л дээ 200 гаруй айл өрхийн асуудлыг шийдээд барьж байгуулах л хэрэгтэй л дээ төр засаг шийдвэрээ гаргаад Монгол улсын эрх ашгийг нэг дүгээрт тавиад асуудлыг дуусгах хэрэгтэй л дээ 200 гаруй өрх айл МОНГОЛ улс биш шүү дээ
    2022 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Тэр мөнгөөрөө Улаанбаатар хотод дулааны эх үүсвэр барь
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Хаана л бол хаана хулгай луйвар тэгсэн хэрнээ нэг ч шүүгч, нэг ч луйварчин зохих ёсоор хариуцлага хүүлээсэнгүй их болж ажилаас халагдах жишээтэй!! Төсөл хөтөлөр, хөгжил энэ тэр гэхээсээ илүү хулгайгаа эхлээд дармаар бна. Чингэс гээд л байдаг. Тэр чингэсээ дуйрайдаг сургаалийг нь хэрэгжүүлдэг болоосой
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 12 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 18 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 22 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 28 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 32 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 35 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 38 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 41 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 45 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 49 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 36 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 54 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 19 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 6 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top