x

МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно

Төв халхын алдарт уртын дуучин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 13, 14-нд Арвайхээр суманд болно.

Монгол үндэстний давтагдашгүй соёлын биет бус өв болох монгол уртын дууг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, мөн С.Сумьяа агсны уран бүтээлийг залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор тус уралдааныг Монголын уртын дууны холбоо, аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулна.

Уралдаанд мэргэжлийн болон өвлөн уламжлагчдын ангиллаар оролцох бөгөөд оролцогчид МУГЖ С.Сумьяагийн урын санд багтах “Хүрэн толгойн сүүдэр”, “Өлийн даваа”, “Хэрлэнгийн барьяа”, “Цомбон туурайтай хүрэн”, “Эрдэнэ засгийн унага”, “Бор тойрмын бялзуухай” зэрэг олон арван уртын дуунаас сонгон дуулах боломжтой юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин Самбуугийн Сумьяа нь 1941 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төржээ. Тэрбээр бага насандаа ааваасаа “Зээргэнтийн шил”, “Торой банди” зэрэг уртын дууг анхлан сурч, айлын найр наадамд аавыгаа даган дуулдаг байжээ.

Тэрбээр 70 гаруй уртын дууг урын сандаа багтааснаас “Цэвцгэр хурдан шарга”, “Хэрлэнгийн барьяа”, “Уянхан замбуу тивийн наран”, “Дөмөн”, “Хоёр бор”, “Соёг бор”, “Хөөрхөн халиун”, “Саруул талбай” зэрэг олон дууг өөрийн өвөрмөц арга барил, дуу хоолойн өнгө аясаар дуулсан хэмээн мэргэжлийнхэн үнэлдэг.

Мөн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Ч.Ойдовын “Далан худалч” хөгжимт драмын жүжгийн Пагам, С.Равдангийн “Арвайхээр” жүжгийн Хүдэрмаа, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Жавзан зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Түүнчлэн Монголын уран сайхны “Тууврын замд” киноны гэрийн эзэгтэй, “Ард Аюуш” киноны Дарьзав хатны дүрийг чадварлаг бүтээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top