x

“Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна

БНСУ-ын “Samsung Electronics” компани 2025 онд үндсэн хөрөнгө болон судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн чиглэлд 90 орчим их наяд вон буюу 59.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 компанийг тэргүүлж байгааг салбарын судалгаа харуулжээ.

Компаниудын зах зээлийн үйл ажиллагааг судалдаг “CEO Score” байгууллагын тайланд мэдээлснээр, Өмнөд Солонгосын технологийн салбарын аварга тус компани өнгөрсөн онд нийт 89.9 их наяд воны хөрөнгө оруулалт хийснээс 52.2 их наяд воныг үндсэн хөрөнгийн зардалд, 37.7 их наяд воныг судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн ажилд тус тус зарцуулсан байна.

Энэ нь жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” компанийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс 69.4 их наяд воноор хол давсан үзүүлэлт юм.

Чипний зах зээлийн уналттай холбоотойгоор 2023 онд ашиг орлого нь огцом буурсан хэдий ч “Samsung Electronics” компани хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлсээр иржээ.

Тус компанийн үйл ажиллагааны ашиг 2023 онд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 84.9 хувиар буурч, 6.57 их наяд вон болж байв. Гэсэн хэдий ч “Samsung” компани тухайн онд 88.9 их наяд вон буюу үйл ажиллагааны ашгаасаа 13 дахин их хэмжээний хөрөнгө оруулжээ.

Хагас дамжуулагчийн зах зээл хямралтай байх үед “Samsung”-ийн хэрэгжүүлсэн энэхүү далайцтай хөрөнгө оруулалтын бодлого нь өнгөрсөн оноос эрчээ авсан салбарын сэргэлтийн бат бөх суурийг тавьсан гэж шинжээчид үзэж байна.

“Асар их хэмжээний тасралтгүй хөрөнгө оруулалт шаарддаг хагас дамжуулагчийн салбарын онцлогийг харгалзан үзвэл, одоогийн өсөлтийн мөчлөгийн үед хэдэн арван их наяд воныг урамшуулал хэлбэрээр тараах болон хуримтлагдсан ашгийг хуваарилахтай холбоотой маргаан нь компаниудад ихээхэн дарамт учруулж болзошгүй” гэж “CEO Score” байгууллагаас анхааруулжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 2 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 9 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 20 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 30 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 44 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 16 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 26 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top