x

Өдөр тутмын хяналт нь эрүүл мэнддээ зориулж буй “Эрсдлийн сан” юм

Бид өдөр бүр амьдарч буй орчин, алхаж буй явган зам, замын түгжрэл, нүүрсний утаа, хэт их төвлөрсөн хотжилт, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж... гээд олон зүйлд бухимдаж амьдардаг. Зөвхөн бухимдаад өнгөрөх биш, өөрчлөхийн тулд өөрсдийн хэмжээнд эргэцүүлж, санал бодлоо илэрхийлдэг. Ийм ч болохоор шийдвэр гаргах түвшний хүмүүс нийтийн эрх ашгийг хөндөж буй эдгээр асуудлыг тулхтай авч үзэж, ахиц гаргахын тулд ажилласаар ирсэн.

Гэсэн хэрнээ бид нийтийг хамарсан, нийгмийн чанартай аливаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг шигээ өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж чаддаг билүү? Таны эрүүл мэндэд чимээгүй заналхийлж байдаг эмгэгүүдтэй яг хэзээ нүүр тулдаг вэ?

1978 оноос хойш артерийн даралт ихсэлтээр дагнан судалгаа хийдэг AHA /American Heart Association/ гэх байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар цусны даралт ихсэх өвчтэй дөрвөн хүн тутмын нэг нь л “өөрийгөө бүрэн хянадаг” гэсэн бол хоёр нь “өөрийн артерийн даралтыг ихэсдэг гэдгийг мэддэг, гэхдээ хянадаггүй” гэжээ. Харин үлдсэн нэг нь энэ өвчлөлөө “хянаж чадахгүй” болсон байдаг гэсэн байна.

Үүнтэй ижил судалгааг манай Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн Зүрх судасний тэнхим хийсэн бөгөөд үр дүн нь дээрхтэй төсөөтэй гарчээ. Нийт хүн амын 20,7 хувь нь цусны даралт ихсэлттэй, 7 хувь нь даралтаа хэвийн түвшинд барьж чаддаггүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчтэй, тэдгээрийн гурван хүн тутмын нэг нь л өөрийн өвчлөлөө хянаж чаддаггүй, эмээ тогтмол уудаггүй болж таарах нь.

Сүүлийн жилүүдэд залуу хүмүүсийн дунд (40+, 40-) гэнэтийн нас баралт ихэссэн талаар мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр мэдээлэх болсон. Үүнд хүргэсэн хүчин зүйл юу болохыг олон талаас нь тайлбарлаж байгаа. Үүний нэгд цусны даралт ихсэх өвчнийг нэрлэж байна. Тодорхой хэлбэл, цусны даралт ихсэх эмгэг нь зөвхөн ахимаг насанд илэрдэг гэсэн ойлголт хуучраад байна. Зохисгүй хооллолт, согтуурлах ундааны хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, стресс гэх мэт хүчин зүйлүүд артерийн даралт ихсэхэд нөлөөлдөг. Тиймээс нэгэнт даралт ихэсчихсэний дараа тогтмол хяналт тавихаас гадна даралт ихсэхээс урьтаад дээр хэлсэн эрсдэлт хүчин зүйлүүдээс зутгах буюу өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маягаа  хянаж байх хэрэгтэй болж байна.

Саяхан санамсаргүй сонссон хөгжилтэй гэхдээ бодууштай нэгэн түүхийг энд хуваалцая. Сүхийн талбай дээр жил бүр л сум сумын төгсөгчид арав, арван жилийн зайтай цугладаг даа. Хур ихтэй энэ зуны нар ээсэн цөөхөн өдөр талбай дээр хуран цугласан арван жилийн найзууд хөөрч бужигнахын хажуугаар нэг нэгнээсээ “даралтны эмээ авсан уу, алийг нь уудаг вэ, өдрийн аль цагт нь уух нь зөв бэ” гэхчилэн аминчлахыг сонсох үлгэрлүүштэй санагдав. Мэргэжлийн эмч нар нэгэнт даралт ихсэлт гэдэг онош тавигдсан бол даралт бууруулах эмийг өдрийн цагт тогтмол уухыг зөвлөдөг. Ялангуяа манай 70, 80-аад оныхон нийгмийн харилцаанд оролцохдоо тогтсон хэв журмыг мөрддөггүй, адгаж эсвэл аргацаах хандлагатай нь ажиглагддаг. Ногоон гэрлээр зам гарах ёстойгоо мэддэг ч "улаан гэрлээр гүйх", дугаарлах ёстойгоо мэдэж байгаа ч "би энд байсан юм" гэж зүтгэх бол энгийн шахуу үзэгдэл. Нэг талаас ертөнцийн жамаа дагаад нас, жин нэмсэн, нөгөө талаас нийгмээ дагаад, үүрч байгаа ачаанаасаа шалтгаалаад стресс гэдэг зүйлд хэт өртөмтгий болсон эл үеийнхэн наадаж наргихдаа ч эрүүл мэндээ хичээж, эмээ тогтмол ууж хэвшинэ гэдэг бол эерэг жишээ билээ.

Хэлж ирэхгүй хийсч ирдэг гэнэтийн осол, үхлийг бид сөрөх боломжгүй байж болох ч цусны даралт ихсэх энэ өвчлөлийг өдөр тутам хянаад, энгэртээ халааслаад байх бүрэн боломжтой юм. Тиймээс залуу хүн та толгой өвдөх, хүзүү хөших, анхаарал саринах, төвлөрөл буурах, зүрх дэлсэх, дотор муурайрах гэх мэт шинж тэмдэг илрэх төдийд мэргэжлийн эмчид хандахаа мартуузай. Болж өгвөл энэ шинж тэмдэг илрэхээс өмнө эмчид хандаад, өөрийнхөө цусны даралтын дээд, доод хэмжээг мэдээд авбал эрүүл мэндээ насан туршдаа хянаад явах боломж танд байна. Хяналт бол таны эрүүл мэнддээ зориулж буй “эрсдлийн сан” гэдгийг санаж яваарай.

Ц.Булгантуяа



Хаан банк сангаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд зориулан нийтлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 21 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 30 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 35 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 5 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 14 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 17 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 59 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top