x

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын одоохи байдал

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсан цагаасаа бүс нутгийн засгийн газар хоорондын олон улсын байгууллага, гол үйл ажиллагаа нь терроризм, экстремизм, сепаратизмтэй тэмцэх явдал хэмээн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын ба бусад баримт бичгүүдэд зааж байснаас бус Европын Холбоо, НАТО-той шууд сөргөлдөнө гэсэн заалт хаана ч ил болж байгаагүй.

Гэтэл ШХАБ-ын үйл ажиллагааг өөр чиглэлтэй, өөр зорилготой байгаа мэтээр ОХУ-д үзэх болсон байна. “Орос, Хятад хоёр улс Европын Холбоо, НАТО-гийн эсрэг ШХАБ-ыг сөргүүлэн тавих гэж байна” гэсэн гарчиг бүхий томхон өгүүлэл оросын “lenta.ru” сайтад 2022 оны 8 дугаар сарын 11-нд тавигджээ.

Энэ өгүүллээс үзвэл ШХАБ-ын одоогийн ба ойрын жилүүдийн зорилго, тэр ч бүү хэл анхлан буй болсон, түүнээс хойш 20 гаруй жил тус байгууллагыг хөгжүүлж ирсэн зорилго үйл ажиллагаа (Оросын өнцгөөс) ил болж байх шиг. Оросын сайтад оросын судлаач эрдэмтэд бичсэн гэдгээр ОХУ-ын зүгээс ШХАБ-д тавьж буй шаардлага, тэгэх тусмаа Украинтай дэгдээгээд буй дайндаа ШХАБ-аас дэмжлэг хүлээх гэсэн далд хүсэл нь ч цухалзсан байх магадлалтай гэж үзэж байна. 

2022 оны намар Узбекистаны Самаркандад хийхээр товлосон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь ковид цар тахлын хоёр жилийн цахим уулзалтуудын дараа, тэгэх тусмаа олон улсын харилцаа огцом хурцадсан, дэлхийн шинэ дайны аюул ойртсон, Өрнөд ертөнц ба Орос, Хятадын хооронд зөрчил туйлдаа хүрсэн үед болох гэж байгаагаараа онцлог юм. 

Ийм хүнд цаг үед ШХАБ дээд хэмжээнд уулзана гэдэг энэ байгууллагын жин нөлөөг дэлхийд дахин мэдрүүлэх, магадгүй ШХАБ-ын хөгжлийн дараагийн шинэ үе шатыг эхлүүлэх зааг үе байж болно. Оросын хувьд ихэд олзуурхдаг, сурталчилдаг ШХАБ-ын тоон үзүүлэлтүүд: Евразийн хязгааргүй орон зайн том тоглогч, цөмийн зэвсэгтэй 4 гүрэн (ОХУ, БНХАУ+Энэтхэг, Пакистан), дэлхийн хоёр дахь ба 6 дахь том эдийн засаг, Евразийн нийт нутаг дэвсгэрийн 60 хувь, манай гаригийн 8 тэрбум хүн амын бараг тал нь гэхчлэн ярих аваас ШХАБ үнэхээр хүчирхэг мэт харагдана, сонсогдоно. “Цөмийн зэвсэгтэй дөрөв”, “Евразийн 60 хувь”, “Найман тэрбумын тал нь”, эсвэл гишүүн улс тус бүрийнх нь эдийн засгийн үзүүлэлтүүд (мэдээж Хятад эхэнд нь), нэмж тооцсон үзүүлэлт гээд яривал аугаа тоо харагдана. Гэхдээ энэ бол бодит байдал дээр ШХАБ хүчтэйг илтгэхгүй, тус тусдаа механик тоонууд, хүчтэй эрчтэйнх нь бодит хүчин зүйл бол биш. Наанатай цаанатай ойлгох хэрэгтэй. 

Узбекистанд болох ШХАБ-ын дээд хэмжээний энэ уулзалтаар ШХАБ-ын эгнээг Иранаар тэлнэ. Ираны араас Белорусс өргөдлөө өгсөн, энэ удаа жинхлүүлэх процедурт бүртгэнэ. Ираны араас арабын ба азийн бүхэл бүтэн цуваа жагсаж оочероо хүлээж байна хэмээн оросын “Лента.ру” сайтад бахархалтайя бичжээ. Нэг үгээр ШХАБ-ын татан дагуулах цаглашгүй хүч оргилж, энэ утгаар НАТО руу хандуулан Еврази хариу өгч болж таарахаар ойлголт төрнө.

“НАТО тэлбэл бид тэлнэ” гэх зарчим ямар ч гэсэн ОХУ баримталж байгаа бололтой. 2022 он НАТО-гийн хувьд түүхийнх нь шинэ үе шатыг эхлүүлж, төвийг сахисан Финланд, Швед хоёр НАТО-д элсэхээр болсон ба “Орос-Украины дайн” гэх хүнд сорилттой НАТО байгуулагдсан цагаасаа хойш анх удаа тулгарч, дэлхийн II дайнаас хойшхи Европын хамгийн ноцтой зэвсэгт мөргөлдөөнд НАТО шууд бусаар татагдан ороод байгаа билээ.

Тэгвэл ШХАБ нь шинэ үе шат, шинэ давалгаагаа эхлүүлэхээр болж байна. ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлгөөнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үг хэлэхдээ, “Өрнөдийнхний ганц туйлт дэлхийн дэг гэгчийг сөргүүлэх чадвар бүхий цөөхөн байгууллагын нэг нь ШХАБ мөн” гэв. Өнөөгийн ШХАБ-ыг НАТО-той харьцуулан С.Лавров ярихдаа НАТО нь хатуу шалгуур үүрэг бүхий цэрэг-улс төрийн эвсэл бол харин ШХАБ нь тийм байгууллага биш, хэдийн хожуу байгуулагдсан ч гэлээ олон улсын нөлөө, ач холбогдлоороо Умар Атлантын гэрээний байгууллагаас дор орохгүй гэжээ. 

НАТО-д АНУ ба түүний ойрын холбоотнууд бусад гишүүддээ бодлого чиг шугамаа тулгадаг шиг тийм байдал ШХАБ-д байхгүй. ШХАБ-д хэн нь ч оройлдоггүй гэж нэмж хэлжээ.

ШХАБ-ын гишүүнчлэл ихээхэн өрнөлттэй байх ба оросын сайтад бичсэнээр, Самаркандын уулзалтаар Иран бүрэн эрхт гишүүн болж холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Өмнө нь Энэтхэг, Пакистан нь 2015 онд жинхлэхээр процедур эхлүүлэн хоёр жилийг туулж жинхэлж байсан бол 2021 онд жинхлэх урилга авч процедураа ганц жил туулсан Иран 2022 онд жинхлэх болжээ. Энэ нь жинхлүүлдэг процедурыг хялбаршуулсан хэрэг юм. Энэчлэн Белорусс мөн ийм зам туулахаар байна. Иймд ШХАБ нь 2022 оноос 10 жинхэнэ гишүүнтэй болно. Самаркандын уулзалтаар холбогдох меморандум Египет, Саудын Араб, Катартай байгуулж яриа хэлэлцээний түншийн статус олгоно. 2021 онд энэ тухай зарласан, энэ удаа хэрэгжүүлнэ. Ийм процедурыг Самаркандын саммит дээр Бахрейн, Мальдивтай эхлүүлнэ. Стандарт бус шийдвэр АНЭУ дээр гаргаж болохоор байна. Учир нь яриа хэлэлцээний түнш, ажиглагчийн статусыг алгасаад шууд жинхлэх хүсэлтээ энэ улс гаргасан тул хэлэлцэж магадгүй юм. Аль 2016 онд ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцъё хэмээн Сири, Израилийн зүгээс хүссэн нь нээлттэй байна. 

Сайд С.Лавровын ярьснаар ШХАБ-ыг чин сэтгэлээсээ сонирхож буй Армен, Азербайжан гэсэн хоёр улс байгаа ба Камбож, Балба гэх Азийн орнуудын нэгэн адил тэр хоёр улс ажиглагч гишүүн болохоор өргөдлөө өргөн барьсан гэжээ. Хэрэв энэ 4 улс ажиглагч болж чадвал Монгол, Афганистан хоёр дээр нэмэгдэж ШХАБ нь ажиглагч гишүүн 6 улстай болно. Мьянмаp гэх улс ШХАБ-ыг сонирхож яриа хэлэлцээний түнш болох хүсэлтээ илэрхийлснийг бас тооцох учиртай. 

Самаркандын саммитын бас нэг онцлог нь Туркменистаны шинэ Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салман Аль Сауд нар оролцож магадгүй байна. 

ШХАБ руу гадаадын ийм олон улс орнууд хошуурч байгаа нь өөрөө бас нэг онцлог юм. Төв Азид олон улсын терроризм, экстремизмтэй гайхалтай тэмцээд туршлага хуримтлуулсанд нь биш юм. Оросын шинжээчдийн үзсэнээр (Оросын хүсэл юм даа?) сүүлийн саруудын хямралууд, Украин дахь дайны ажиллагаа, Орос ба Өрнөдийн хоорондын сөргөлдөөний хурцдал, Тайванийг тойрсон хямралын шатлан өргөжилт нь ШХАБ-ыг өөрөөр харахад хүргэсэн аж. Тэр нь дэлхийн урьдын дэг журам суларсан, зарчмын хувьд цоо шинэ дэг журам төлөвшүүлж, олон улсын харилцааны системийг шинэчлэх шаардлагаас урган гарсан гэж оросын сайтад бичжээ. 

Оросын олон улсын харилцааны зөвлөлийн ерөнхий захирал Андрей Кортуновын үзэж байгаагаар, Орос ба Европын хооронд, Хятад ба Америкийн хооронд өрнөж буй сөргөлдөөний дунд олон улс орон хавчуулагдахыг хүсэхгүй, харин ч тулгараад буй геополитикийн мөргөлдөөний “галын шугам”-наас эвтэйхэн зайлах, чөлөөтэй маневр хийх эрхээ авч үлдэх гэсэн улсууд ШХАБ руу хандаж байгаа ба тийм эрхийг ШХАБ олгоно хэмээн А.Кортунов тэмдэглээд Энэтхэгээр жишээ татжээ. Энэтхэг нь ШХАБ ба Энэтхэг-Номхон далайн Quad эвсэлд нэгэн зэрэг гишүүн байж болоод байна. Энэтхэгээр жишээлбэл Quad дөрвөл гэдэг нь АНУ, Япон, Австрали, мөн Энэтхэг байгаа. Энэ талаас нь авч үзвэл ШХАБ нь аль ч утгаар Өрнөдийн эсрэг коалиц биш, уян хатан чөлөөтэй маневрлах бололцоогоор хангагдсан гэжээ.

Гэхдээ ШХАБ нь НАТО-гийн эсрэг байхаас аргагүй болж байна. Учир нь Өрнөд төвтэй дэлхийн дэг журмын эсрэг зогсож байна. Бүс нутгийн төдийгүй олон улсын асуудлаар НАТО-гоос тэс өөр байр суурь баримталж байна. Цөмийн зэвсэг бүхий 4 гүрэн ШХАБ-д байгаа бол НАТО-д гурав байна. Тэр нь АНУ, Их Британи, Франц. Харьцуулаад үзэхэд 4:3, жин нөлөөгөөрөө ШХАБ илүү байна. ШХАБ нь бүс нутгийн бусад байгууллага, жишээ нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ), ТУХН, АСЕАН-тай нягт хамтран ажиллаж, Их Евразийн Түншлэл гэсэн маш өргөн хүрээтэй интеграцын төслийн фундамент тавигдаж байгаа учраас ШХАБ-д улс орнууд татагдаж байна хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд ярьжээ.

Үргэлжлэл бий...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top