Цахим спортын Counter Strike-2 тоглоомын 2026 оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Intel Extreme Masters Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатны сүүлийн тойргийн тоглолт үргэлжилж байна.
1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын “MongolZ” баг шөвгийн наймд шалгарахын төлөө Аргентины “9z Team”-тэй тоглож, 0:2-оор ялагдлаа.
Тоглолтын дараа М.Содбаяр буюу Techno4k “Яг юу хэлэхээ мэдэхгүй юм. Бидэнд маш хүнд, хэцүү санагдаж байна. Сүүлийн жилүүдэд мажорын плей-оффт бид тогтмол шалгарч байсан ч энэ удаа чадсангүй. Би өөртөө маш их урам хугарлаа. Харин багийнхнаараа бахархаж байна. Тэд эцсээ хүртэл тэмцэлдсэн. Гэхдээ плей-оффт шалгарах хэмжээний сайн тоглолт үзүүлээгүй. Олон тэмцээнд ялж яваад ялагдсан таагүй мэдрэмж авсан. Энэ хүртэл дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн улиралд уулзацгаая” гэв.
Тэд гуравдугаар шатанд Украины “B8”, “Monte” багийг хожиж, ОХУ-ын “BetBoom Team”, Украины “Natus Vincere”, Аргентины “9z Team” багт хожигдсоноор тэмцээнээ дуусгав.



