x

Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов

Тус шалгалтын хүрээнд байгаль орчны чиглэлээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, ус ашиглалт, химийн бодис, хог хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт, түүнчлэн хайгуулын цооног, ухсан нүхийг хаах, аюулгүй байдлыг хангах, нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтийг шалгаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам холбогдох байгууллагууд болон орон нутгийн удирдлагатай хамтран Сэлэнгэ, Өмнөговь, Булган аймагт хяналт шалгалт хийж байгаа бол бусад аймагт орон нутгийн ажлын хэсгүүд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛИЙН ЭЗЭМШИГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТААР

Одоогийн байдлаар Сэлэнгэ, Өмнөговь, Булган аймагт нийт 21 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийснээс 5 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 13 нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй боловч зөвхөн 6 нь үнэлгээнд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна. Усны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 8 аж ахуйн нэгж ус ашиглах зөвшөөрөлтэй, мөн 8 нь ус ашиглах гэрээ, дүгнэлттэй, нийт 40 худаг ашиглаж байгаа боловч усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг цөөн тооны аж ахуйн нэгж мөрдөж байна.

Химийн бодис, хог хаягдлын менежментийн чиглэлээр 8 аж ахуйн нэгж химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй, 8 нь аюултай хог хаягдлын үүсгэгчийн бүртгэлтэй, мөн 8 нь аюултай хог хаягдлын хадгалалтын шаардлага хангасан боловч хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн үүргийг ердөө 2 аж ахуйн нэгж бүрэн хангаж байна.

Хяналт шалгалтаар нийт 64 зөрчил илрүүлж, прокурорын зөвшөөрөлөөр хойшлуулашгүй ажиллагаа явуулж 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хэсэгчилэн түр зогсоож, гэмт хэргийн шинжтэй 6 үйлдэл илрүүлэн харьяалалын дагуу холбогдох байгууллагад шилжүүлээд байна. Мөн 12 байршилаас хөрсний шинжилгээг авч ажилласан байна.

Шалгалтаар зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр улсын байцаагчид хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийн үр дагаварыг арилгуулахаар хуульд заасан шаардлага тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын дүнгээс харахад байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй, ус ашиглалт болон хамгаалалтын бүсийн дэглэм мөрдөлт сул, хог хаягдлын менежментийн үүргийн хэрэгжилт шаардлагатай түвшинд хүрээгүй байна. Иймд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛИЙН ЭЗЭМШИГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТААР

Геологи, хайгуулын ажлын хүрээнд өрөмдлөгийн цооногийн нөхөн сэргээлт, аюулгүй байдлын хэрэгжилтийг шалгаж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” ХХК 2025 онд өрөмдсөн 16 цооногт нөхөн сэргээлт хийсэн талаар тайлагнасан боловч газар дээрх шалгалтаар 6 цооног олборлолтын үйл ажиллагаанд өртсөн, 6 цооногийн байрлал нүүрс буулгах талбай болгон өөрчлөгдсөн, зөвхөн 3 цооног шав тэмдэглэгээ болон битүүмжлэлтэй байгаа нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хайгуулын ажлын дараах цооногийн хадгалалт, хамгаалалт, байршлын бүртгэл, аюулгүй байдлын хяналтыг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 939.77 га талбайд нөхөн сэргээлт, геологи, хайгуулын ажлын явцад өрөмдсөн 149 цооногт нөхөн сэргээлт хийсэн байна. Гэвч иргэдийн гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлосон талбай болон нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбайд үүссэн нүх, цооног, цүнхээлүүд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд эрсдэл учруулж байна. Ажлын хэсэг хяналт шалгалтын үеэр нутгийн иргэдийн нэрлэдгээр “16 даваа”, “Шаварт” зэрэг байршилд хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдрэлд орсон талбайд ажиллалаа.

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

“16 даваа” орчимд гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас үүссэн 200 орчим нүх, цооног байгаагаас зарим нь байгалийн нуралтын улмаас улам томорч, осол, эрсдэлийн түвшинг нэмэгдүүлсэн байна. Мөн “Шаварт” гэх байршилд орон нутгийн холбогдох байгууллагууд хууль бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоож, үүссэн нүх, цооногуудыг булж битүүмжлэх арга хэмжээ авсан боловч богино хугацааны дараа хууль бус олборлолт үргэлжилж, шинээр нүх, цооног үүссэн нөхцөл байдалтай байна.

Иймд хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, хайгуулын цооног, ухсан нүхийг аюулгүй болгон хааж нөхөн сэргээх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top