x

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'У Пиукалаг хүлээн авч уулзан, Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон ДЭМБ-ын хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхтэйг онцолж, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн бодлогын зөвлөгөө, техникийн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр ашиг, тогтвортой байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн стратегийн худалдан авалтад суурилсан санхүүжилтийн тогтолцооны үр дүн, ДЭМБ-аас хийсэн хөндлөнгийн үнэлгээний зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Уулзалтын үеэр анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах, эрсдэлт бүлгийн иргэдийг эмчилгээ, хяналтын тогтолцоонд бүрэн хамруулах асуудалд онцгой ач холбогдол өгч байгааг сайд онцолсон юм.

Мөн эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог хангах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх нь тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чухал нөхцөл болохыг тэмдэглэлээ. Тэрээр Монгол Улсад харилцаа холбооны дэд бүтэц эрчимтэй хөгжиж, 5G технологи нэвтэрч байгаа нь телемедицин болон цахим эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байгааг онцолсон юм.

Сайд Э.Батшугар мөн Цар тахлын сангийн санхүүжилтээр байгуулагдсан "Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори"-ийг ашиглалтад оруулахад ДЭМБ-аас үзүүлсэн дэмжлэгийг өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ. Тус лаборатори нь Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг үндэсний түвшинд баталгаажуулах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'У Пиукала Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, хөрөнгө оруулалт, тогтолцооны бэхжилтийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр "Монгол Улс эрүүл мэндийг аливаа хөгжил дэвшлийн тулгуур, ард иргэдийнхээ урт хугацааны аюулгүй байдал, хамгаалалтыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт гэж үздэг нь тодорхой харагдаж байна" хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн "ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын хувьд Монгол Улс эрүүл мэндийн тогтолцоогоо улам бэхжүүлж, ард иргэддээ илүү хүртээмжтэй үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд богино хугацаанд олон чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байгааг харах нь миний хувьд туйлын таатай байна. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд итгэл, урам зориг өгч байна" хэмээн онцоллоо.

Талууд цаашид эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, анхан шатны тусламж үйлчилгээ, дижитал эрүүл мэнд, эмийн зохицуулалт, хүний нөөцийн хөгжил болон бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Juliette Lamour (194.233.96.33)
    I’m a testament that miracles happen. When I turned 18, My grandfather encouraged me to buy a lottery ticket for fun but I wasn’t pleased with the way I kept on playing without winning. I was eager to learn more about how to win the lottery and when I searched the internet I found numerous articles saying how they won the lottery through his spells and I decided to give it a try by contacting Lord Meduza.. I’d love to say that this man is such a sweet soul who got my back all through the process of making me a lottery spell to win the lottery. The numbers he gave me won me the LOTTO 6/49 Gold Ball of a whopping $48,000,000 Million Canadian Dollars. Right now, my family and I are blessed. Thank you LORD MEDUZA for making this win come true for me and my family.. Anyone that needs his help can go to his website: lordmeduzatemple.com or Email: lordmeduzatemple@hotmail.com or Whats_App: +1 807 798 3042 to learn more about his works.
    2026 оны 06 сарын 17 | Хариулах
  • Mighty Hacker Recovery for Hiring Hacker (102.208.164.195)
    Cryptocurrency recovery firm do not ask upfront fees, Legitimate Crypto Recovery Company | Hire a Hacker to Recover Lost Crypto | Company to Recover Crypto After Scam CRYPTOCURRENCY FRAUD RECOVERY HACKER FOR HIRE AT MIGHTY HACKER RECOVERY Lost My Wallet Recovery Phrase — MHR(MIGHTY HACKER RECOVERY) Helped Me Regain Access in Just 2 Hours I had lost access to my cryptocurrency wallet after misplacing my private wallet key and recovery phrase. After spending countless hours searching for solutions without success, I came across Mighty Hacker Recovery (MHR) through Google and recommendations I found while researching online. I decided to contact their team, and from my experience, they were responsive and professional throughout the process. What impressed me most was that they did not request any upfront payment before assisting me. Within approximately two hours of contacting them, I was able to regain access to my wallet and recover my private wallet key. The entire experience was much faster than I expected, and I appreciated the clear communication and support provided during a very stressful situation. I am grateful for the assistance I received and for helping me regain access to my account. Contact Us: https://mightyhackarrecovery.com support@mightyhackarrecovery.com mightyhackerrecovery@hotmail.com WhatSapp Canada +1 (343) 947-3496 SMS: +18402063856
    2026 оны 06 сарын 17 | Хариулах
  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top