x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Сонгуулийн тогтолцоо ба Парламентын чадамж

Эрх баригч МАН-ын санаачилгаар 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд гурав дахиа өөрчлөлт оруулах асуудал шуударч, улс төрийн 24 нам нэгдэн тунхаг бичиг үйлдсэнээс хойш арав гаруй хоног өнгөрөөд байна. Энэ асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж, нэмэлт өөрчлөлтийн асуудлаар иргэдээс санал авахаар болсноос хойш бас тодорхой хугацаа өнгөрчихлөө. 

Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилж, өмнө нэг удаа хуульчлаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр буцаагдсан холимог тогтолцоог хуульчлах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх болгон өөрчилж, Цэцийн хянан хэлэлцдэг асуудлын хүрээг тэлэх, мөн цаазын ялыг халах, төрийн сүлдийг өөрчлөх зэрэг асуудлууд багтаж байгаа.

Намуудын тунхаг бичигт нарийн тодорхойлоогүй боловч (“олон улсын жишигт нийцсэн сонгодог парламентын засаглалыг бий болгох” гэж томьёолсон) эрх баригч намын зүгээс гаргаж тавьж байгаа бас нэг зүйл бол Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, парламентыг тараах эрхийг нь өгөх, Ерөнхийлөгчийг парламентаас томилдог болох асуудал.

Эдгээрээс улс төрийн намуудын хамгийн их ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа нэг гол сэдэв бол сонгуулийн тогтолцооны асуудал. Сонгуулийн мажоритар тогтолцооны үед сонгогчдын санал гээгддэг, тухайн тойргоос хамгийн олон буюу 30 хувийн санал авсан нам, нэр дэвшигч сонгогчдыг 100 хувь төлөөлөх эрхтэй болдгоос үлдсэн 70 хувийнх нь санал гээгддэг. Энэ зарчмаар нийт сонгогчдын 40 хувийн санал авсан нам, эвсэл төрийн эрх мэдлийг гартаа авч, үлдсэн 60 хувь нь төрд төлөөлүүлэх эрхээ алддаг гэсэн үг.

Тиймээс сонгуулийн бусад тогтолцоо, пропорциональ болон пропорциональ, мажоритар хосолсон холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж ирэх асуудал яригдаж байгаа. Өмнө нь нэг удаа 2012 онд холимог тогтолцоог Сонгуулийн хуульдаа хийгээд, сонгууль явуулж үзсэн боловч 2016 онд Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргаад хуулийг хүчингүй болгосон билээ. Тиймээс сонгуулийн тогтолцооны асуудлыг бусад хуулиар зохицуулах боломжгүй юм байна гэж үзээд Үндсэн хуульдаа хийх тухай ярьж байна.

Пропорциональ гэдэг нь сонгуульд оролцож байгаа улс төрийн нам УИХ-ын мандатын тоогоор (одоогийнхоор бол 76) нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг үйлдээд, намын дарга нь өөрөө жагсаалтаа тэргүүлээд сонгуульд ордог систем. Товчхондоо тухайн намын гаргасан жагсаалт буюу листэд тулгуурлаж сонгогчид саналаа өгдөг. Лист нь дотроо нээлттэй болон хаалттай гэж ялгаатай. Нээлттэй лист гэдэг нь сонгогч жагсаалтад бичигдсэн нэр дэвшигч болон намыг аль алиныг нь дугуйлж болдог давуу талтай. Хаалттай лист нь зөвхөн намыг дугуйлдаг. Нэр дэвшигчдийн жагсаалт саналын хуудсанд хэвлэгдэхгүй гэсэн үг. Гэхдээ тухайн намын гаргасан жагсаалтаас энэ нам сонгуульд ялбал хэн хэн Засгийн газарт орж ажиллах вэ гэдгийг харчихаж болно. Жишээ нь 2012 оны сонгуульд орохдоо АН-ын дарга Н.Алтанхуяг “Манай нам сонгуульд ялбал З.Энхболд УИХ-ын дарга, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд, Л.Гантөмөр Боловсролын сайд хийх юм аа. Хууль зүйн салбарт ийм шинэчлэл хийнэ, боловсролын салбарыг ингэж өөрчилнө” гэдэг бодлогоо танилцуулаад орж байсан. 

Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн саналыг хамгийн давуу тал нь сонгогчийн санал гээгддэггүй. 50 хувийн санал авсан нам парламентад 50 хувийн төлөөлөлтэй, 10 хувийн санал авсан нь 10 хувийн төлөөлөлтэй үлддэгээрээ зөв бөгөөд шударга харагддаг. Харин 50 хувийн санал авах уу, 10 хувьтай үлдэх үү гэдгийг намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийн чансаа шийддэг. 

Пропорциональ систем дотор хувь улстөрчийн завсрын, ганцаарчилсан тоглолт явдаггүй. Тухайн нам сонгуульд ямар амлалт авч, хэр сайн мөрийн хөтөлбөр боловсруулсан түүгээрээ сонгогчдоос үнэлгээ авдаг. Улс төрийн намын хариуцлага, төлөвшил, хамгийн том оноо болдог. Төсвийн үрэлгэн зардал, тойрогт дулдуйдсан үр ашиггүй хөрөнгө оруулалтууд хумигдана. Хөрөнгө оруулалт эдийн засгийн илүү үр ашигтай, хөгжлийн том төслүүд рүү явна. Нийгмийн салбаруудад хуримтлагдаад байгаа том бодлого, асуудлуудаа шийдэх боломжтой болно. Ядаж л гишүүд нь “тойргийн мөнгө” нэртэй хахуулиар амаа үдүүлдэг, төсвөөс хумсалдаг байдал алга болно шүү дээ. 

2012-2014 онд хоёрхон жил ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газар яагаад “Хамгийн сайн ажилласан, хамгийн их шинэчлэлийг хийсэн Засгийн газар” гэж үнэлэгддэгийн учир нь Н.Алтанхуягтаа биш, тухайн үеийн парламентад буюу сонгууль явуулсан системдээ байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайн үеийн сонгуулийн хуулиар УИХ-ын 76 мандатын 28-ыг нь намын жагсаалтаар, 48-ыг нь томсгосон 26 тойргоос сонгож гаргасан. Хэдийгээр парламентын цөөн хувийг бүрдүүлж байсан ч гэлээ намын жагсаалтаар сонгогдож гарч ирсэн 28 гишүүн сонгуульд авч орсон намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө дөрвөн жил тууштай явсных юм. Тэгэхээр жагсаалтад бичигдэх нэрс олшрох тусам улс төрийн намын хариуцлага өсөж, бодлого нь тодорхой, хэрэгжих боломж нь ч нэмэгдэнэ гэсэн үг. Одоо ярьж байгаа төслөөр бол хамгийн багадаа нийт мандатын 50 хувь гэж ярьж байгаа бололтой. 

Гол нь жагсаалтыг гаргаж байгаа намын дарга, удирдах байгууллага хэр шударга байх вэ, ямар зарчим баримтлах вэ гэдгээс олон зүйл хамаарна. Хэрвээ намын дарга, Удирдах зөвлөл нэртэй хэдэн хүн сууж байгаа ашиг сонирхол нийлсэн хүмүүс, тойрон хүрээлэгчдээрээ жагсаалтыг дүүргээд явбал сонгогчдын болгоомжлоод байгаа “Намын нэрийн ард нуугдсан хулгай, дээрмийн бүлэглэл” болоод явчихна. Ийм жагсаалтыг сонгохгүй байж болдог бас нэг арга байгаа шүү гэдгийг намын удирдлагууд бодож, тооцоолох ёстой.

Дараачийнх нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Нэмэлт өөрчлөлтийн төсөл бэлэн болоогүй, боловсруулах шатанд яваа ч гэсэн эхний байдлаар 100, 150 гэсэн хоёр хувилбар сонсогдоод байгаа. Ер нь бол парламент томорсноор төсвийн зардал нэмэгддэг гэдэг хууль байхгүй. Одоо ажиллаж байгаа гишүүдийн төсвийг (тойргийн мөнгө биш шүү) хоёр дахин нэмэгдүүллээ гээд монголчууд гуйлгачин болчихгүй. УИХ-ын гишүүний нэг жилийн цалингийн сан 2016 онд утас, унааны зардалтайгаа нийлээд 24 орчим сая төгрөг, туслах, зөвлөхийн цалинтайгаа нийлээд 40 гаруй сая төгрөг байв. 2018 оны байдлаар огт хөдлөөгүй байсан. Хамгийн ихдээ хоёр дахин нэмэхэд 80 сая, үүнийг 150 гишүүнээр үржүүлэхэд 12 тэрбум төгрөг болж байна. Хотын төвд баригдсан таван давхар барилгын л үнэ. Үүн дээр тойрогт ажиллах төсөв, хэвлэл сурталчилгаа, хууль боловсруулах төсөв энэ тэрийг тооцвол бас өөр тоо гарах байх л даа. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол үр дүн. 

Жагсаалтаар сонгогдсон тохиолдолд тойргийн мөнгө гэж байхгүй, тойрогт ажиллах төсөв шаардлагагүй. Төсвийн мөнгөөр боов боорцог, ном сэтгүүл хэвлэж тараах, сонгогчдын саналыг худалдаж авах шаардлага гарахгүй. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаа нэрээр хэдэн тэрбумаар нь мөнгө цацаад, дараа нь тэрийгээ төсвөөс эргүүлж олж авах гэж улайрдаг, хулгайлдаг байдал алга болно. УИХ-ын гишүүн хүн зөвхөн хууль тогтоох ажлаа л хийнэ. Түүндээ дүйцэхүйц мэдлэг боловсролтой, бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол хэн төлбөрийн чадвартай нь нэг тойрог худалдаж аваад насаараа эзэн суудаг феодал маягийн тогтолцоо бий болчихлоо шүү дээ. Улс төрийн намууд нь ч гэсэн сонгуулийнхаа мөнгийг босгож байна гээд хуулиас гадуур мөнгө угаадаг байдал алга болно. Намын санхүүжилт нээлттэй болно. Үүний үр дүнд төрийн бодлого, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа илүү иргэд рүүгээ чиглэсэн, нийгэмдээ хүртээмжтэй болж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тал нь жагсаалтаар сонгогдсон байхад Хэнтийд барьсан шиг цементэн овоолгуудад төсвийн хөрөнгийг хэдэн тэрбумаар нь асгаж хэн ч чадахгүй. Улаанбаатарт яг одоо хэрэгтэй байгаа ерөнхий боловсролын 100 сургуулийн барилгад хөрөнгө оруулалт тавьдаг болно. Гол нь бодлого тогтвортой байна. 150 гишүүн дотор хувь улстөрчийн эзлэх орон зай, нөлөөлөх чадвар хоёр дахин сулраад ирнэ гэсэн үг. 

Дээр нь парламентын чадавх, чадамж гэж нэг юм байна. Манайх бол дэлхийд хамгийн давжаа парламенттай улс. Оросын төрийн Дум 450 депутаттай, АНУ-ын Конгресс 435, сенат 100 гишүүнтэй. Энэ нь хүн амын тоондоо байгаа юм биш. Ямар ч улс орон хүн ам нь их, бага байхаас хамаараад төрийн эрх байгууллага нь үүргээ гүйцэтгэх чадамжтай байх ёстой. Улс орон болгон батлан хамгаалах, хууль сахиулах, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн бодлоготой. Боловсруулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа чиг үүрэг нь ижил учраас тэрэнд нь дүйцсэн чадавхтай парламент байх ёстой. 150 гишүүнтэй парламент манайдаа л том юм шиг харагдаж байвч бусад улстай харьцуулахад жижигтээ орно. Манайхтай ойролцоо буюу 4 сая хүн амтай Гүржийн парламент гэхэд 150 гишүүнтэй байгаа шүү дээ. Адилхан нэг танхимтай.

Есөн сая хүнтэй Шведийн парламент гэхэд 181 гишүүнтэй. Тэгэхээр манай хувьд 150 гэдэг бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон тоо. Үүнээс илүү гарна уу гэхээс дутаж болохгүй. Ядаж одоогийнх шиг 39 хүн хуруугаа дараад 20-ийнх нь саналаар хууль батлагддаг байж болохгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • polkmn (172.70.162.206)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
  • polkmn (172.70.162.206)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 8 цаг 15 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 8 цаг 37 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 8 цаг 50 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 8 цаг 58 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 9 цаг 10 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 9 цаг 24 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 9 цаг 29 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 9 цаг 35 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 9 цаг 40 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 9 цаг 44 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 10 цаг 51 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 11 цаг 5 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 22 цаг 55 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Өчигдөр 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Петр Ян аварга цолоо хамгааллаа Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top