x

Багшгүй Боловсролын сайдаар юу хийнэ

Хичээлийн эхний өдөр Нийслэлийн 15 сургуулийн багш нар ажил хаялтанд оролцжээ. Зарим сайтууд 12 ч гэж бичиж байна. Чанарын ялгаа бол байхгүй. Хичээлийн эхний өдөр “багш нар нь ажил хаясан” гэдэг шалтгаанаар ээж, аавдаа хөтлүүлээд буцсан хүүхдүүд хөөрхий. 15 сургуулийн 30 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон гэж үзвэл цаана нь 60 мянган аав, ээж бухимдалтай хоцров.

Цахимаар тараасан зарим мэдээллийг үзвэл АН ялалт байгуулсан хоёр дүүргийн (Баянгол, Баянзүрх) сургуулиудын багш нар ажил хаялтад оролцсон, АН-ын дарга С.Эрдэнэ нар ажил хаяхыг ятгаж мөнгө тараасан гэж буруутгав. Тийм ч биз, үгүй ч биз. Юу үнэн гэвэл багш нар ажил хаясан, түүнээс болж хүүхэд, эцэг эхчүүд хохирсон нь үнэн.

Өмнөх удаагийн ажил хаялтын дараа Засгийн газар төрийн өмчийн сургуулиудын багш нарын цалинг 8-30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр амласан. Цалингийн нэмэгдэл энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Харин багш нар цалингийн дундаж хэмжээг 1,6 сая болгохыг шаардаж байна. Одоо авч байгаа цалингаас даруй гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. (Багш нар Төрийн Үйлчилгээний албан хаагчийн шатлалаар цалинжиж сард 535286 төгрөгний үндсэн цалин бодуулдаг. Үүнээс ХАОАТ 10 хувь, үлдсэнээс НДШ 10 хувь авдаг. Ингэснээр багшийн гар дээр 428228 төгрөг очдог. Энэ бол 1-5 жил ажиллаж буй багш нарын авдаг цалин. Шатлал ахихад буюу 6 дах жилээс багшийн цалин 3215 төгөргөөр нэмэгддэг. 12 дах жил хүртлээ ийм цалингаар ажиллана гэсэн үг)

Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны тэргүүн Ж.Батзориг энэ тухайд “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин нэг ч удаа нэмээгүй. Валютын ханш, төгрөгийн ханштай харьцуулж үзвэл 37.5 хувиар ам.доллартай харьцах ханш унасан. Ингээд бодвол 37.5 хувиар цалин нэмж байж худалдан авах чадварыг 2014 оныхоор хадгалж үлдэж чадах болно” гэжээ. Харин одоо 2018 он гарчихаад байна. Тэгээд ч багш нар цалингаа нэмүүлэхийг хүссэнээс биш 2014 онд байсан хэмжээнд нь бариулахыг (инфляци тооцсон дүнгээр) шаардаагүй.

Тэгэхээр энэ бүхнээс үзвэл өнөөдрийн нөхцөлд Засгийн газар болон багш нарыг хэлэлцээрт хүрсэн гэж үзэх боломжгүй байх нь. Хэрвээ багш нарын зүгээс Засгийн газрын тавьсан саналыг хүлээж авсан бол Үйлдвэрчний эвлэл энэ удаагийн ажил хаялтад нэгдэхгүй нь тодорхой. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Багшийн цалинг нэмэгдүүлэхээр Засгийн газар шат дараатай ажиллаж байна” гэснийг эс тооцвол салбарын сайд нь энэ тал дээр ганц үг ганхийсэнгүй.

Харин ч эсрэгээрээ, ажил хаялт эхэлсний маргааш ажил хийдэггүй хэдэн багш нарыг цуглуулаад “Ажил хаясан багш нарын оронд ажил хийхэд бэлэн” гэдэг мэдэгдэл хийлгэв. Түймрийн өөдөөс сөргүүлэн түймэр тавьж унтраадагтай адил арга хэрэглэж байгаа бололтой. Тэгж яривал багшийн ажлыг хүссэн хүн болгон хийгээд байдаг ч юм биш. Сургууль төгссөн, дипломтой болгон ч хийдэггүй. Энэ ажлыг хийх хүсэл эрмэлзэлтэй, шалгуурт тэнцсэн хүний хийдэг ажил. Тэр хэмжээгээрээ хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг хүсэх нь дамжиггүй. Хагас өдрөөр ажилладаг цэвэрлэгчийн цалин 600 мянга байхад хүний хүүхдийн ирээдүй, сурлага, хүмүүжлийг дааж ажилладаг дээд боловсролтой багшийн цалин 500 мянга байх нь шударга уу? гээд л эхэлнэ. 

Гэвч асуудлын гол нь цалин нэмэх нэмэхгүйдээ, эсвэл их, бага нэмсэндээ биш юм. Зүгээр ямар ч тохиолдолд багш нарынхаа талд зогсох ёстой (хэрвээ цаашид энэ салбарыг толгойлж ажиллах нь үнэн бол шүү дээ) Боловсролын сайдтан эсрэгээрээ хөшигний ард нуугдчихаад багш нарыг ажил хийдэг, хийдэггүйгээр нь талцуулаад хагалан бутаргаж суугаа нь эгдүүцэлтэй.

Эцэг эхчүүдийн хувьд ч ялгаагүй. "Ажил хаясан багш нарыг халаад, ажилгүй багш нарыг ажиллуул" гэхийн оронд "Миний хүүхдэд боловсрол олгож байгаа багш хүн амьдралдаа хүрэлцэхүйц хэмжээний цалин, орлоготой байх ёстой. Тэгж байж бид багшаас хүүхдийнхээ боловсролыг шаардаж чадна" гэж хэлэх зоригтой, сэтгэлтэй байх ёстой. Эцсийн эцэст таны хүүхдийн боловсрол та болон багшийн хамтын ажил гэдгийг санах ёстой. Тэр цагт цалин хэдэн хувиар нэмэгдэх нь дараачийн асуудал болж хувирна. Өөрөө хэзээ ч хийхгүй зүйлээ бусдаас бүү шаардах нь үр дүнгүй зүйл юм.  "Ажил хаясан багш нарыг ажлаас хал" гэж хэлж байгаа эцэг эхчүүдээс ядаж нэгд нь 500 мянгын цалин өгөөд 50 хүүхэд дунд зогсоовол хугас өдөр болохгүй зугтах нь гарцаагүй.

Эцсийн эцэст багш хүн боол биш. Яг бидэнтэй адилхан эрхтэй гэдгийг санах ёстой. Түүний нэг нь Үндсэн хуульд заасан "Ажил хөдөлмөрлөх эрхлэх, түүндээ тохирсон цалин орлоготой байх" эрх юм.

Б.СЭМҮҮН   

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Ээж (202.9.40.245)
    Багшийн нэр хүндийг унагаасан тааруухан багш нар л цалингаа нэмүүлэх гэж байгаа би яаж ажилладаг билээ гэж өөртөө дүгнэлт хий
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Уртнасан (202.9.41.11)
    Багш нарынхаа цалинг боломж байдаг бол нэмчихээсэй арай л бага юм аа
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Иргэн (103.26.193.126)
    Энэ Цогцол маань гээд дээдсийн бөгсийг долоогч доодос руугаа бөгсөө гаргагч увайгүй хүүхнээс болж тэмцэл хурцдаж байна даа. Багш нарыг бүү басамжил
    2018 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шууданч (202.131.7.74)
    Санаснаар бол ч багш нарынхаа цалинг нэммээр л байна. Гэхдээ Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн нь дээр биз дээ. Цогзолмаа болон Засгийн газар л харин энэ үед гаргасан шийдвэртэй бат зогсох хэрэгтэй шүү. МОНГОЛД ОДОО ЭНЭ Л ДУТААД БАЙГАА... харин багш нарын ажилгүй байсан үеийн цалинг ҮЭ заавал өгөх ёстой ш дээ...
    2018 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.164.235)
    Цалин нэмж яадаг юм.Нэмэхээр юмны үнэ дагаад өснө.Үнэ өсөхөөр ямар ч ажилгүй хүмүүс болон багш нараас бусад төрийн алба хаагч.хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгдэнэ.Ямар ганцхан багш нар өнөөдөр Монгол улсад ядуу байгаа юм уу.Бусад төрийн алба хаагч нар зовлонгоо шүд зуугаад ажиллаж байна.Ялангуяа цэрэг цагдаа ажил хаях эрх байхгүй.Ажил хаявал шууд харагдана.Цалин нэмэхгүй байвал ядаж бараа таваарын үнэ өсөхгүй шүү дээ.Багш нар таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана .
    2018 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.93)
    Ta nar ene jiluuded l mederchihvuu
    2018 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.93)
    Tsogzolmaa said chadah yadahaaraa l hiij bna ene ajil hayaj bgaa bagsh nar zahialgaar hodlohoo boli
    2018 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.93)
    Bagsh nar ingeh tusam irgeded ad vzegdene odoo bolioch huuhduudee chanartai surgahaa bodmoor yum
    2018 оны 09 сарын 09 | Хариулах
  • Ардын багш (202.9.42.219)
    Цогзолмаа авгай үнэхээр багш, ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй байсан бол ядаж л өөрийн тусгай хангамж,цалингаасаа татгалзах байсан.Гэвч энэ хулгайч урвагч луйварчид,офшорчидоос хэзээ ч тийм сэтгэл гарах ч үгүй гаргахыг ч хүсэхгүй.Харин яаж төсөвлөж,лиценз зарж,өөрсдийн эрх ашиг бизнест ашигтай хууль санаачилан,газрын наймаа,бондын мөнгөнөөс хэрхэн хусахаа бодож толгойгоо гашилгаж дахин сонгогдох аргаа бодон суудал бөглөж сууна.
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.91)
    Багш нар ҮЭ-д нэгдэж ажил хаяна гэхээр удирдлага нь хална гэж гаж айлган сүрдүүлж , дарамтлаж байгаа нь хуульд нийцэхүү
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргнэ (150.129.140.189)
    цогзолмаа сайд багш нарынхаа төлөө биш бнаа. Өөр хүн тавиач ээ
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
    • Иргэн
      Сайд цалинг нэмье гээд мянга хүсэвч Хүрэлбаатар сайд хөдлөхгүй дээ. Боловсорлын сайдыг сольлоо гээд ямар ч нэмэргүй. Цогзолмаа байж байсан дээр байх.
      2018 оны 09 сарын 07
  • Зочин (202.126.89.107)
    Цогзолмаа сайд шөвөлзтөл хэрэлдээл, хүн загнаал байхаас өөр дорвитой ажил хийж чадахгүй байна. Түүнд үнэхээр боловсрол, орчин цагийн менежментийн ухаан дутаж байна. Иргүй хутгаар мах хөшиглөхийн адил л байна даа. Хайшдаа боловсрох, хүнтэй зөв харьцаж сурахаас өнгөрсөн байхаа даа
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.156)
    хаант засагтай Япон улсыг Бугд Найрамдах гээд зогсож байсныг аа тацлбарла. Ливерпуль гэж ямар улс байдгийг тайлбарла
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.160.67)
    Монгол улсын хэмжээнд хэдэн сургууль байдгийг мэдэхгүй сайдаар бид нар яанам бэ. Ядаж 360 сум 1 сургуультай 6 дүүрэг хэдэн сургуультай билээ. Үүнийгээ нэмээд сургуулийнхаа тоог цээжиндээ хийчихээд ярилцлага өгөөсэй билээ. Манай сайд тооны ухаанд даанч муу юм даа. Ядахдаа өөрийгөө доромжилж байгаа юм шиг буруу тоо хэлчихээд инээгээд байхдаа яахав дээ......
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
    • B.Semuun gegch. Chini 60 terbumin suljee zoosni nuheer Mongolin ireeduig harahgui shuu! Onoogin bagsh, surgan humuujuulegch nar gej chini, AN-MAN- i gar, hol boljee!
      B.Semuun gegch. Chini 60 terbumin suljee zoosni nuheer Mongolin ireeduig harahgui shuu! Onoogin bagsh, surgan humuujuulegch nar gej chini, AN-MAN- i gar, hol boljee!
      2018 оны 09 сарын 06
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 7 цаг 24 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 11 цаг 30 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 11 цаг 31 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 12 цаг 26 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 12 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 12 цаг 42 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 12 цаг 44 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 12 цаг 44 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 12 цаг 45 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 13 цаг 5 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 13 цаг 24 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 13 цаг 34 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 13 цаг 50 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 14 цаг 42 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 14 цаг 42 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 14 цаг 43 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 14 цаг 46 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 14 цаг 49 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 14 цаг 50 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 14 цаг 51 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top