x

ҮЛГЭРИЙН БАЯЛАГ: "Газар доорхи Вант улсын гурван хатан" зургийн ДОЛООН ТАЙЛБАР

Зураач Виктор Васнецов энэ бүтээл дээр ажиллахдаа уулын баяжуулах аж үйлдвэрийг алдаршуулах зорилгоор үлгэрийн сэдэвээ хамаатуулан бүтээсэн байна.

Өглөгч, урлаг ойлгодог меценат буюу ивээн тэтгэгчийг олох нь зураач нарын аз байдаг. Виктор Васнецов 1878 онд  Москвад  ирсний дараа өвөл нь баян аж үйлдвэрлэгч, төмөр замын магнат Савва Мамонтовтай танилцжээ. Урлагийн  машид ихээр шүтэн бишрэгч Мамонтов өөрийгөө шилдэг зураач, хөгжимчдөөр тойрон хүрээлүүлсэн байсан ба тэнд Васнецовыг хүлээн авчээ.

“Түүнтэй хамтран ажиллах нь алхлан мөлхөгчийн хувьд нисэн хөөрөх лугаа адил” хэмээн уран зураач хэлсэн байдаг.

Виктор Васнецов "Газар доорхи Вант улсын гурван хатан хаан" 1879–1881

Тэр цагаар Васнецов өнөөдрийн чухал асуудал хөндсөн ахуйн уран зургаас илүүтэйгээр түүх, үлгэрийн сэдвийг сонирхож, түүнийхээ төлөө мэргэжил нэгтнүүдээсээ шүүмжлэл сонсч иржээ.

Харин Савва Мамонтовт түүний сэдэв илүүтэй таалагдаж, Донбассын уурхайнуудыг Мариуполийн порттой холбосон Донецкийн чулуун нүүрсний төмөр замын захиргааны өрөөг чимэглэх гурван зураг захиалжээ. Мамонтов компанийн захиргааны дарга байсан ба тэр зураачийг өөрөө сонгож харин зураач нь сэдвээ өөрөө гаргах ёстой байв.

"Донецкийн баян хязгаарын шинэ төмөр замын сэрэлтийн үлгэрийн чимэглэл байхаар тэр зургуудыг Васнецов бүтээсэн..." хэмээн Мамонтовын хүү Всеволод дурссан байдаг. Зургуудын нэг нь түүхэн талаас нь үнэн гэхээргүй "Скифүүдийн славянчуудтай хийсэн тулалдаан" зураг тэр хязгаарын өнгөрсөн түүхэнд зориулагдсан байдаг. Хоёр дахь зураг "Нисдэг хивс" нь тээврийн хөгжлийг бэлгэджээ. Харин гурав дахь "Газар доорхи Вант улсын гурван хатан хаан" зураг нь үлгэрээр бол, алт, мөнгө, зэсний вант улсуудыг төлөөлсөн гэх Александр Афанасьевын түүврийн үлгэрийн сэдэвтэй бөгөөд Васнецовын бүтээл нь алт, мөнгө, зэс биш харин үнэт чулуу, чулуун нүүрстэй холбогджээ.

Гэвч энэхүү бүтээлүүд захиргааны зөвлөлийн гишүүдэд таалагдсангүй. Тэгээд Савва Мамонтов өөрөө хоёр зургийг нь худалдан авч гэртээ зоогийн өрөөгөө чимэглэсэн байдаг. 

"Газар доорхи Вант улсын гурван хатан хаан" зургийг түүний ах Анатолий худалдан авчээ. Гурван жилийн дараа энэ зургийнхаа нэг хувилбарыг Васнецов киевын газрын эзэн меценат Иван Терещенкод зориулан зурсан байдаг.

1. Хатан хаан - АЛТ

Эгч дүү нараас хамгийн эхэмсэг нь түүний нүүр царай, гарыг алтлаг өнгөөр зурж, эхэмсэг, бардам  зогсолт нь хөшөө мэт. Хатан хааны гоёл нь Петрын өмнө үеийн бүсгүйн хувцасны стильтэй, хоргой фрязь гэх захгүй ханцуйгүй нөмрөг маягийн урт хувцас бөгөөд түүний хоолой энгэрийг зүүтээр чимэглэсэн байгаа. Малгай нь оросын уламжлалт титэмлэг коруныг санагдуулна.

2. Хатан хаан - ҮНЭТ ЧУЛУУ

Эгч дүүсийн дундахын хувцас нь бас орос бүсгүйчүүдийн уламжлалт гоёл бөгөөд мэргэжлийнх нь дагуу үнэт чулуугаар чимэглэжээ.

3. Хатан хаан - ЧУЛУУН НҮҮРС

Бага дүү нь эгч нараасаа арай хол зогсох ба тэдэн шиг хувцаслаагүй. Тэр зүгээр нэг даруу харагдаагүй, Петрын өмнөх үед бүсгүй гараа мөр хүртэл ил гаргасан хувцас төсөөлөх аргагүй эд байж. Чулуун нүүрсийг төлөөлсөн хатан хааны гоёл дорнын ургуулсан зөгнөл, 1870-аад оны европын бүжигт наадмын гоёлтой адилтгахаар. Бүсгүйн толгой дээр дөл дүрсэлсэн нь уурын машины үеийн чухал түлш болж байгаа чулуун нүүрсний олборлолтод хандсан санаа болжээ. Чулуун нүүрс нь технологийн хөгжлийн болон зураачдын ирээдүйн тэмүүлэлийн бэлгэдэл болж байлаа.

4. Алчуурууд

Алчуурыг зөвхөн том эгч нар нь барьжээ. “Чулуун нүүрс” хатаны гар нь чөлөөтэй. Бүсгүй нь уурын тэрэг давхилдах хурдан хөгжиж байгаа салбарын бэлгэдэл, тэр “цагаан гартан” биш гэдгийг зураач онцолж өгчээ.

5. Худаг

Орос ардын үлгэрт гол баатар нь газрын гүнзгий нүхээр буун гурван вант улсад хүрдэг. Тэр тэндээс эхийгээ авран гурван үзэсгэлэнт хатан хааныг авч гардаг. Тэр сэдэв нь зургийг захиалагч ба зураачид утга санааг илэрхийлэх чухал болжээ. Шидэт үлгэрүүдэд газар дор өөр хүрэх аргагүй газрыг бүрлэгч өвөг дээдэс, сүнсний нутаг гэдэг. Тийшээ очсон хүн туршилт шалгалтыг даваад эд баялаг эсвэл гайхамшигтай ид шид мөн сүйт бүсгүйгээ олдог. Эртний тахил өргөх ёслолын тусгалыг тэндээс аман зохиолчид олж хардаг юм.

6. Олс

Үлгэрийн баатар түүгээр газар доор буудаг. Үзэсгэлэнт бүсгүйчүүд олсоор дээш гарсны дараа баатрын том ах нар атаархсандаа олсыг огтлон дүүгээ тэнд үлдээдэг ба тэгээд ч түүний сүйт бүсгүй, бага дүү охин ер бусын их гунигтай.

7. Байгаль

Хар баруун хадан уул нь нар жаргаж байгаа тэнгэрийн өнгөтэй эрс тэсийг үүсгэнэ. Сарьсан багваахайтай хурц тод өнгөөр нэлээдгүй хавтгай бичигдсэн дэвсгэр нь театрын таазны арын чимэглэл мэт сэтгэгдэл төрүүлэн энэ зураг нь интерьерын чимэглэл гэдгийг тодруулан өгнө.

Зураач: Виктор Васнецов

1848 - Вятскийн аймгийн Лопьял тосгонд ламын гэр бүлд төржээ.
1862–1867 - Вятскийн шашины семинарид суралцан бурхан зурах арга барилтай болжээ.
1868–1875 - Петербургийн Уран зургийн академид суралцан завсраар нь номын чимэглэл зуран мөнгө олж байв.
1877 - Анагаахын мэс заслын академийн анхны эмэгтэй төгсөгчдийн нэг наймаачны гэр бүлээс гаралтай Александра Рязанцеватай гэрлэв. Тэднийх таван хүүхэд төрүүлэн өсгөжээ.
1878 - Хөдөлгөөнт уран зургийн үзэсгэлэнгийн Андуудын нэгдэлд элсэв. Эхнэрийн хамт Москвад шилжин суухаар иржээ.
1893–1894 - Өөрийн эскизээр Москвад урлантай байшингаа босгожээ.
1880 - "Игорь Святославичийн половцуудтай их тулааны дараа" зургаа зурсан ба үүний дараа тэр ахуйн уран зургаас түүх,  үлгэрийн сэдэвт шилжжээ.
1882 - Мамонтовынхны Абрамцево эдлэнд Спаса Нерукотворного (Дээрхийн Аврагч гэгээнтний нэг толгот)  сүмийн босгов.
1926 - Зүрхний дутагдлаар нас барсан түүнийг Москвагийн Введенскийн оршуулгын газар нутаглуулжээ.

Материалыг 2022 оны "Вокруг света" сэтгүүлийн №1 дугаарт нийтэлжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 14 цаг 24 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 14 цаг 33 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 14 цаг 38 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 14 цаг 41 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 15 цаг 15 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 16 цаг 50 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top