x

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тѳв банкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Жил бүрийн намар Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Инфляцын түвшин 8.9%-д хүрч Тѳв банкны 6+/-2% интервалтай зорилтыг даваад байгаа энэ үед мѳнгѳний бодлогын зорилтоо хэрхэн тодорхойлсон нь анхаарал татаж байна?

-Ирэх оны бодлого маань үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохоон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байгаа.

Инфляцын хувьд Тѳв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мѳнгѳний зѳѳлѳн бодлогоор дэмжих орон зайг олгож буйг онцлох нь зүйтэй. Тухайлбал, цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хѳшүүрэг болж байна. Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго маань хэвээр үргэлжилнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг  эдийн засгийн идэвхжлээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа.

-2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор банкны системд реформын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж байна. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлд гарч, олон нийтэд хувьцаагаа санал болгох тун дөхжээ. Монголбанк 2022 онд банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Энэ чиглэлд гурван үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Нэгдүгээрт, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монголбанк Ковид-19 цар тахлаас үүдэн 2020 онд эдийн засаг болон санхүүгийн мөчлөгийн огцом уналт бий болж, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан иргэд, аж ахуй нэгжүүдийг хамгаалах, банкны секторын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Тухайлбал, төлбөрийн хүндрэлд орсон 146,704 зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2,249 ААН-ийн 2.6 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 59,926 өрхийн 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна (2021 оны 6 дугаар сарын байдлаар). Өөрөөр хэлбэл, банкны системээс гаргасан нийт зээлийн 27.2 хувьд бүтцийн өөрчлөлт хийжээ.

Цаашид цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдүүлж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг 2021 оны 6 дугаар сард баталсны дагуу банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, актив хөрөнгийг ангилахтай холбоотой шаардлагуудыг шат дараатайгаар хэвийн горимд шилжүүлэх болно. Ингэхдээ эдийн засгийн сэргэлттэй уялдуулан шат дараатай арга хэмжээ авах юм.

Хоёрдугаарт, банкны IPO нь 2022 оны эдийн засаг, санхүүгийн зах зээлд нѳлѳѳлѳх томоохон үйл явдал байна. Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани, бусад банкийг хувьцаат компани хэлбэртэй байх зохицуулалт орсон. Иймд хувьцаат компани хэлбэртэй банкны хяналт шалгалт болон зохицуулалтыг хэрэгжүүлж, системийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ хѳрѳнгѳ оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх нь ирэх оны нэг том зорилт, ажил болоод байна.

Гуравдугаарт, Монголбанк банкны салбарын эрх зүйн орчин, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох ажлаа тасралтгүй үргэлжлүүлж, хууль тогтоогч байгууллагатай хамтран ажиллана.

-Технологийн хөгжилтэй зэрэгцээд дотоодод финтек компаниудын тоо нэмэгдэж, олон төрлийн төлбөрийн үйлчилгээг санал болгож байна. Монголбанк төлбөр тооцооны энэхүү хөгжлийг хэрхэн хүлээн авч байна вэ, криптовалют койнууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк санхүүгийн зах зээлийг хѳгжүүлэх зорилгын хүрээнд шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих бодлого баримталж байгаа. Ингэхдээ Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргээ хэрэгжүүлнэ. Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудын зохицуулагч байгууллагуудын бодлого шийдвэр, зохицуулалтын орчин, дотоод зохион байгуулалт нь хурдацтай даган шинэчлэгдэж буй. Тиймээс шаардлагатай зохицуулалтын орчныг тухай бүр шинэчилж, төлбөрийн системд тавих хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн төгрөгт итгэх итгэл, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Харин сүүлийн үед зах зээлд гараад буй криптовалют, койнууд нь үүнээс өөр буюу албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш бөгөөд иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа. Монголбанк ажлын хэсэг байгуулан дижитал мѳнгѳ, цахим мѳнгѳний талаар томоохон хэмжээний судалгаа хийж буй.

-2020 оны 10 дугаар сард ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг 6% хүргэж бууруулсан. Цаашид Монголбанк орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү. Цар тахлын хүнд үед Засгийн газартай хэрхэн уялдаж ажиллах вэ?

-Энэхүү хөтөлбөрийг анх хэрэгжиж эхэлснээс хойш 95 мянга гаруй хүн хамрагдаж орон сууцтай болсон байна. Хүүг бууруулж 6% болгосноос хойш л гэхэд 6,288 өрхөд 457.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Ипотекийн хөнгөлттэй зээлийн хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг бидэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой. Гэхдээ хөнгөлөлттэй санхүүжилт учир Төв банкны мөнгөний бодлогын зорилттой нийцдэггүй. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар Монголбанк ипотекийн зээлиййн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хугацаанд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр зээлийг шийдвэрлэнэ гэсэн үг. Нийгмийн олон талын ач холбогдолтой хөтөлбөр учир тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж төв банк үзэж буй юм. Урт хугацаандаа олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал.

Мөн ирэх жил ₮10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гарч буй ажлын байр, хөдөө аж ахуйг дэмжих, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллана.

-Цар тахлын үеийн эдийн засгийн сорилтуудаас гадна Монгол Улсад урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг энэ удаагийн тѳсѳлд тусгасан байна. Тэгш бус байдал, байгаль орчны асуудлууд нь одоо л анхаарлаа хандуулахгүй бол ирээдүйд эдийн засагт, санхүүгийн системд эрсдэл учруулах зүйлс мѳн үү?

-Дэлхий нийтээрээ л уур амьсгалын ѳѳрчлѳлт, эдийн засгийн тэгш бус байдлын сѳрѳг нѳлѳѳллийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын хувьд ч ялангуяа, цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү ѳртѳж, эдийн засгийн ѳсѳлтийн хүртээмжтэй байдлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Төв банк эдийн засгийн бодлогын гол институцийн хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлын талаас ч тэр, санхүүгийн салбарын тогтвортой байдал болон хѳгжил, санхүүгийн хүртээмж болон гүнзгийрэлт, засаглалын чанараар дамжуулан хүртээмжтэй өсөлтийг бий болгох хѳрсийг бүрдүүлэхэд анхаарна. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд зѳвхѳн мал аж ахуй, газар тариалан гэлтгүй эдийн засгийн бүхий л салбарт нѳлѳѳлж, улмаар санхүүгийн секторт тусгалаа олох эрсдэл юм. Иймд хүрээлэн буй орчин доройтох нь эдийн засгийг улам л эмзэг болгох тул зайлшгүй анхаарал хандуулах сэдэв юм. Эдгээр асуудалд зохицуулагч байгууллагууд хамтран дорвитой шийдэл, гарах гарц, гаргалгааг бий болгох нь нэн чухал байна.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 4 цаг 25 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 4 цаг 38 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 5 цаг 13 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 5 цаг 37 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 6 цаг 31 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 13 цаг 0 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 13 цаг 5 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 13 цаг 14 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 13 цаг 21 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 14 цаг 59 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 15 цаг 2 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 15 цаг 6 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 15 цаг 11 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 15 цаг 18 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 15 цаг 24 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 15 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 15 цаг 52 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top