x

Уут уут мөнгөөр улсаа худалдсан (У.Хүрэлсүх) сайд гуай

Манжийн дарлалын үед монголчууд “Тэвэр тэвэр мөнгөөр

Түмнээ худалдсан ноён гуай

Уут уут мөнгөөр

Улсаа худалдсан ноён гуай...” гэж дуулдаг байв даа. (Киноноос үзсэн л байлгүй) Түүх давтагддаг гэдэг нь үнэн бололтой.

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулган хаалттай хуралдаж нэгэн асуудлыг яаран хэлэлцсэн нь одоо улс төр сонирхогчдын маргааны гол сэдэв болоод байна. Маргааны сэдэв гэхээсээ шүүмжлэлийн бай, түгшүүрийн харанга болов. Уг хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага)-д элсэх тухай асуудлыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн нэгээс бусад нь (Б.Пүрэвдорж) дэмжжээ. Улс төрд олон жил явсан, арай тулхтайд тооцож болох Д.Тэрбишдагва гишүүн хүртэл “Монгол Улс 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүнгүй байна. Хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтээ, газаа барьчихлаа. 2017 онд Энэтхэг, Пакистан хоёрыг элсэхээс өмнө(2017 он) манайх элсчихсэн бол төмөр замаа тавиулчих байсан юм” гэж ярьсан байна. Гай шүү!!!

Хаалттай хуралдаанд Ерөнхийлөгч оролцоогүй боловч саяхан болсон “Эдийн засгийн форум”-ын үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх санаагаа тов тодорхой хэлсэн. Монгол Улс чөлөөт эдийн засгийн биш, геополитикийн аргаар хөгжинө гэсэн билээ. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ШХАБ-ын асуудал дээр дөрөө нийлжээ.

ШХАБ хэрхэн бий болов?

Хуучин ЗХУ, БНХАУ-ын хооронд олоон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тухай яриа бүр 1980-аад оны эцсээр эхэлсэн байна. Асуудлаашийдэж амжаагүй байтал ЗХУ задран унаж, хилийн маргаантай улс орнууд ч(Тажикстан, Киргизстан, Казакстан) нэмэгджээ. Тиймээс хамтарч асуудлаа шийдэхийн тулд энэ таван улсыг оролцуулсан “Шанхайн тав” хэмээх байгууллага 1996 онд бийболсон байна. Байгууллагын гол зорилгыг цэргийн салбар дахь харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоог харилцан бууруулах гэж томъёолсон байв.

2001 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) болгон өргөжүүлж,өөрийн төсөв, үйл ажиллагааны механизмтай болгон албажуулжээ. Байгууллагын зорилгыг: хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх (гэвч одоо болтол үр дүнтэй хамтын ажиллагааны механизм олоогүй байгаа тул тус тусдаа, өөр өөрийн замаар тэмцэл явуулж байгаа), улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэтээр тодорхойлжээ.

ШХАБ нь 2004 оноос ажиглагчийн статус бий болгож, хамгийн түрүүн Монгол улс нэгдсэн байна. Гишүүнээр элсүүлэх урилгыг юун түрүүн Монгол, Туркменистан хоёрттавьсан боловч түркменчүүд татгалзаж, харин Монгол улс хоёр хөршийнхөө байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар оржээ. Манай дараа Энэтхэг, Афганистан, Пакистан, Иран улсууд ажиглагчийн статустай болсон ба Энэтхэг, Пакистан хоёр өнгөрсөн онд гишүүнээр элсэв. Судлаачид энэ байгууллагын зорилгыгЕвро-Азийн төв болсон энэ хэсэгт Орос, Хятад хоёр улс өөрийн нөлөөг тогтоох,гадаад улсуудын нөлөөг энэ бүс рүү оруулахгүй байх явдал гэж тодорхойлдог.

Өнгөрсөн арав гаруй жилийн түүхийг эргэн харахад ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийлөн тод харагдсангүй. Нийгэмлэгийн хүрээнд бүтээсэн томоохон ямар ч төсөл байхгүй. Бүхий л эдийн засгийн хамтын ажиллагаанууд хоёр талын, их сайндаа гурвалсан төслийн хэмжээнд явагдаж иржээ. Орос-Хятадын худалдааны баланс 2000 онд гурван тэрбум ам.доллар байсан бол өдгөө 80 тэрбумд хүрчээ. Хятадын байгалийн хийн импортын 20 хувийг Тажикстан ганцаараа хангаж байна. (Б.Баабар. 2018 он) ШХАБ-ын хүн амын 96 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний 97 хувь нь Орос, Хятад хоёрт хамаарч байх тул зөвхөн энэ хоёр орны эрх ашгийг хамгаалах байгууллага гэсэн нь хоосон үг биш юм.

Б.Баабар энэ тухай “ШХАБ нь байгуулагдсан цагаасаа цэргийн хамтарсан сургууль хийх болжээ. 2003 онд Казахстанд болсон анхны сургуулилтад ШХАБ-ыг цэргийн эвсэл мэтээр харагдуулахаас болгоомжилж Хятад оролцоогүй бол ердөө хойтон жил нь дараагийн сургуулилтыг өөрийн нутагт зохион байгуулжээ. 2005 оноос эхлэнШХАБ-ын далбаан дор Орос-Хятадын хамтарсан цэргийн хээрийн сургууль “Энхийн элч” нэртэйгээр тогтмол явагдах болов. ШХАБ нь цэргийн холбоо биш, зөвхөн терроризмын эсрэг сургуулилт хийдэг хэмээн байнга мэдэгддэг боловч, том хэмжээний хээрийн сургууль, тэр дундаа далайн цэргийн сургуулилт нь зорилгоосоо асар хальсан мэт” хэмээн бичсэн байна.

ШХАБ ба Монгол

Харин манай нөхөд юунаас болж ШХАБ-ыг “Геополитикийн аргаар хөгжих боломж” гэж харсныг ойлгох аргагүй юм.  Арав гаруй жилийн өмнө (“Шанхайн тав”-аас тоолбол хорь гаруй жил) энэ байгууллагад нэгдсэн Тажикстан, Киргизстан улсууд хөгжил буурай хэвээрээ л байна. (Гол тоглогч нь Орос, Хятад хоёр улс гэдгийг дээр хэлсэн)Судлаачдын сануулж, бидний ч мэдэж буйгаар ШХАБ-ын гишүүн болсон Төв Азийнорнууд бүгдээрээ (Киргизстанаас бусад нь) нэг намын засаглалтай, нэг хүн насан туршдаа төрийн эрх барьдаг. Орост Путин, Хятадад Си Зиньпин, Казакстанд Назарбаев гэх мэтээр улс төрийн нэг том бүлэглэл урт удаан хугацаанд төрийн эрх мэдлийг барьж ирсэн. Хэрвээ бид ШХАБ-д элсэхээр бол өнөөдрийг хүртэл сонгож ирсэн улс төрийнхөө дэглэмийг өөрчлөхөөс аргагүйд хүрч мэдэх юм. Монголын ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөх болов уу? 

Хоёрдугаарт тэнцвэрийн асуудал. Хятад улс хөгжлөөрөө АНУ-ыг өнөө маргаашгүй гүйцэж түрүүлэх гэж байгаа том гүрэн. Орос бол дэлхийн хамгийн хүчирхэг армитайулс. Харин Монгол Улс олон улсын ангиллаар бага буурай орны тоонд багтдаг. Тэгэхээр хэтэрхий том, хэтэрхий жижиг орны хамтын ажиллагаа юу болох нь ойлгомжтой. Хэдийгээр хоёр хөршийн зүгээс тус байгууллагад элсэхийг олон жилийн турш зөвлөж, шахаж, гуйсан ч Монголын төр төвийг сахин ажиглагчаараа үлдье гэсэн зарчим барьсаар өдий хүрсэн. Харин өнөөдөр гэнэт энэ бодлоо өөрчлөгдөв үү, эсвэл гадны шахалтаар элсэх гэж байна уу? гэдэг асуулт олон нийтийн өмнө тавигдаад байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хойд, урд хоёр хөрш рүүгээ зөрөлдөн шогших болсон нь юунаас болов? Одоохондоо манайх сайн, муу ч олон намын тогтолцоотой, дутуу дулимаг ч гэсэн ардчилсан парламенттай, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улс. ШХАБ-д гишүүнээр элслээ гэхэд гуравдагч ертөнц биднийг ямар нүдээр харах бол?

Уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёд минь...

Бичвэрийн эхэнд хэлсэн зүйл рүүгээ эргээд орьё. Энэ санаачилгыг сохроор дэмжиж байгаа нөхдийн дийлэнх нь ШХАБ-ыг “мөнгө” гэж харж байна. Төмөр замаа бариулчихна, Тавантолгойгоо хөдөлгөчихнө, ШХАБ-д элссэнээр Монгол Улс далайн ёроолоос даян дээрхэд гараад ирэх юм шигээр ярьж байна. Тийм байх боломжгүй, тэгсэн түүх ч өнөөхөндөө алга гэдгийг өмнө хэлсэн. ШХАБ бол төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, эдийн засгийн харилцан туслалцаа үзүүлдэг байгууллага биш. (УИХ-ын зарим гишүүд соц үед СЭВ-ийн орнууд гэж байсантай андуураад байх шиг) Харин мөнгөнд дуртай манай дарга нарыг бол амархаан урхидаад эрхшээлдээ оруулчихаж байна. Сонгогчдоо халамжаар хуурч, улстөрчдөө тендерээр угжиж өдий хүрсэн эрх баригчдын эрх мэдлээ хамгаалж үлдэх ганц арга, мөнгө олох сүүлчийн боломж нь ШХАБ болж харагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хамтрагч нь болсон байна. Өмнө нь М.Энхболд, Ц.Элбэгдорж гэдэг хослол яригддаг байсан бол өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын ээлж ирэв. Гэхдээ илүү хорлонтойгоор. Бүр улсаа зарах хэмжээнд шүү дээ. Өнгөрсөн сонгуулийн үер Д.Бямбасүрэн гуай Х.Баттулгын тухай хэлж байсан даа. "Нохой нь ч нохой л доо. Гэхдээ манай нохой" гэж. Тэр ч бас юу л бол...

Баабар нэг удаа хэлж байв. “Та нар эднийг мангартаа, мэдэхгүйдээ ингэдэг гэж бодож байна уу? Үгүй шүү. Наадуул чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Угаасаа баялаг бүтээж үзээгүй, өөрөө өөрийгөө тэжээж чадваргүй учраас хоолоо олж идэхийн төлөө чөтгөртэй ч нийлж чадна. Улсаа зарж идэхээс буцахгүй гэж. Тэр цаг ирэв бололтой.

Өмнө нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг олон улсын зах зээлээс бонд босгосны төлөө МАН “Ард түмнээ өрөнд орууллаа” гэж шүүмжилж байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд тэр үед “Үр хүүхэд маань төлчихнө өө” гэж нүүр бардам хэлж байлаа. Яагаад гэвэл энэ мөнгийг бизнесийн зарчмаар, эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлсэн. Монгол хүн хөдөлмөрлөж л байвал энэ өрийг хэзээд төлнө гэсэн итгэл байв. Харин эрх баригчид нь улсаа зараад идчихсэний дараа бид юу хэлээд сууж байх вэ?

Дэлхийн II дайны дараа холбоотнууд Германыг эзлээд энэ улс ямар яргалал үйлдэж байсныг ард түмэнд нь харуулахад “Бид мэдээгүй” гэж хариулсан юм гэдэг. (Одоо ч гэсэн жирийн герман хүмүүс “Гитлерийн Герман” гэдэг үгнээс үхтлээ ичдэг, дэлхийн хүмүүсийн өмнө гэмшдэг) Харин энэ удаа монголчууд “Бид мэдээгүй” гэж хэлээд сууж байх эрх байхгүй л юмсан.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top