x

Хорих байранд хүн үхэж болохгүй, Хууль зүйн сайд аа!

С.Баярын өвчин хүндэрч, хөл дээрээ зогсож чадахгүй байна (олон жил өвдсөн тулай өвчин нь хүндэрчээ) гэсэн мэдээний дор “Ал, үх. Эх орноо зарж идсэн хүн амьд яваад яах юм” гэсэн сэтгэгдлүүдийг хараад (бурхан нүглийг нь өршөөх болтугай) нуруу руу хүйт оргино. Үр хүүхэд нь сайн сайхан явах болтугай даа...

Экс Ерөнхий сайдын эрүүл мэнд барагтайхан байгаатай зэрэгцэн эдийн засгийн хөгжил ярьж том том “үсэрсэн” намын нөхдийн зураг хөргийг хараад дур гутна. Нөхөд гэж ноход болсон цаг аж. Монголын эдийн засагт оруулсан хувь нэмрээ яривал С.Баярын хумсны толионд ч хүрэхгүй амьтад билээ л.

Дөрвөн жилийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчлан саатуулахад Н.Алтанхуяг Ерөнхий сайд Хууль зүйн сайдаа дагуулаад хорин 461-р анги руу шууд ороод явчихаж билээ. АТГ-ынхан телевизүүдийг дуудаж “Ерөнхий сайд хууль зөрчиж сэжигтэнтэй уулзлаа” энэ тэр гэж сүржигнээд л. Эхлээд уулзья гэхэд нь АТГ-ынхан уулзуулаагүй юм билээ л дээ. Тэгэхээр нь Хууль зүйн сайдаа дуудаад “ШШГ байгууллагаар чинь орно оо” гээд шууд яваад очсон, цаадуул нь ёслоод оруулна биз дээ.

Тэр үед ч Н.Алтанхуягийг “эр хүний нөхөрлөл ийм, тийм” гэж магтсан хүн байхгүй. Эсрэгээрээ “Ерөнхий сайд хүн ингэж хууль зөрчиж болдог юм уу? Хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй биз дээ” хэмээн өнөөдрийнхөөрөө л шуугиж байлаа. Тэгэхэд Ерөнхий сайд нэг л үг хэлсэн. “ШШГЕГ бол Засгийн газрын, тэр дундаа Хууль зүйн яамны харьяа агентлаг. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн дуртай үедээ орох эрхтэй” гэж. Хууль зөрчсөн ч бай, үгүй ч бай одоо харахад тэр нь зөв байж.

С.Баяр бол Н.Алтанхуягийн дэргэд, өнгөрсөн 28 жилийн МАН-ын түүхэнд домог болсон улстөрч, намын лидер. Орсон сонгууль болгондоо МАН-ыг ялалтанд хүргэж байсан, өмнөх хоёр ч Ерөнхий сайдын батлуулж чадаагүй Оюутолгойн гэрээг батлуулж чадсан Ерөнхий сайд. Тэр хүний буруутай буруугүйг бид шийдэхгүй, шүүх шийднэ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцож болдоггүй. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим энэ.

Гэтэл С.Баярын далбаан дор намирч, эрх мэдлийн өндөрлөгт хүрсэн МАН-ын дарга нар хэнд ч хэрэггүй сандал суудлаа хоохойлж үлдэхийн тулд энэ хүний амь нас, эрүүл мэндийг “нохойд хаяж” өглөө. Эцсийн эцэст амь үнэтэй юу, алба үнэтэй юу?

Улс төрд найз байдаггүй гэж ярьдаг. Гэхдээ эр улсад нөхөрлөл, хүндлэл гэж юм байдаг. Нэр төр, хүн ёс гэж байдаг. Харин МАН-ын одоогийн дарга нарт тэрний хэлтэрхий ч алга. Адгийн наад зах нь албан үүргийнхээ дагуу У.Хүрэлсүх, Ц.Нямдорж хоёр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангиар нэг ч удаа шагайсангүй. С.Баярын хоригдож байгаа орчин, эрүүл мэндийн талаар асууж сурагласангүй. Хэрэв тэр хаалгаар хамраа шургуулж гэмээн С.Баяртай нэг адил гэмтэн болно гэж айсных биз. Эсвэл С.Баярын хоригдож байгаа байдал өөрсдөд нь илүү ашигтай учраас тэр байх.

Хүн айх юмнаасаа айж, ичих юмнаасаа ичих ёстой. Хулгай хийхээс ай, худлаа хэлэхээс ич. С.Баяр гэдэг хүн лав тэдний хувьд айдас, ичгүүрийн аль нь ч биш, авралын бурхан байсан цаг харин саяхан.

Тиймээс МАН-ын удирдлагуудад сануулахад гэмтэн ч бай, гэмгүй ч бай хүн бүр амьд явах эрхтэй. С.Баярт ч бас энэ эрх хамаатай. Тэр тусмаа хуулийн байгууллагуудын чинь шийдвэрээр эрхээ хасуулж “төрийн хамгаалалтад” орсон хүн тэр байранд үхэж болохгүй. Эрүүл мэндээ алдаж болохгүй, Ерөнхий сайдаа! Үүнийг “эрүүдэн шүүлт” гэдэг юм.

Наад захын, арван жилийн боловсролтой хүмүүсийн мэдэж байгаа энэ үнэнийг 28 жил улс төрд явж, гурван удаа Хууль зүйн сайд хийсэн Ц.Нямдорж гэдэг “ясны хуульч” мэдэхгүй байх учиргүй. МАХН, МАН-ын дарга нарыг 28 жил бөмбөгөнүүлж, шударга ёсны “илдээрээ” далайлган хүссэн хаалгаа татаж явсан Ц.Нямдорж гэдэг хүн нэг муу “хулгайч”-тай (С.Баярыг хэлэв) уулзахаасаа л айх гэж.

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ: С.Баярын өвчин хүндэрч алхаж чадахаа больжээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • БАТБАЯР (202.179.31.10)
    2008 ОНД БАЯР ГАРЧ ИРЭЭД Л АРД ТҮМЭНД СОНГУУЛЬ БУРУУ БОЛСОН БОЛ НЯГТЛАН ШАЛГАЯГЭЭД АРД ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗСАН БОЛ 5 САЙХАН ЗАЛУУ АМТД БАЙХ БАЙСАНБОЛОВ ??? ЯАХ БАЙСАН БОЛ??? МАН -ЫХАН ЧИНЬ ХҮН ЧАНАР ХҮНИЙ МӨСӨӨ ГЭЭЧИХСЭН ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ШҮҮ ДЭЭ!!!
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • хэ (150.129.141.61)
    cанаа зоволтгүй ээ. Дарга чинь удахгүй хэрэг нь хэрэгсэхгүй болоод гарчихсан л ярвайж явахвий хараад л байгаарах
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.94.202)
    huts pizda
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (117.111.4.223)
    Odoo Matriin nulims unagahaa bolitsgooyoo. Ter hun buruu hereg hiisen bol tohiroh hariutslagiig ni uuruuleed uneheer gem buruugui bol sullaad yawuulah heregtei. Manai mongol nasaaraa uls tord zutgeed heden terbemtan boloson humuus bdag bugd hulgaich luiwarchinguud. Shudarga ys hezee togtoh boldoo
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Gosh!!! (103.84.167.170)
    OT-n geree hiisen ni bol zuv alham bsan, terniig uguisgej buruutgahgui. Harin avilgal avsan bol haa gazar hariutslaga tootsdog. Teglee ged hunii ami nasand hurch bolohgui. Ingeed har tsagaaniig ni yalgaad dunduur ni tasalj boldoggui zaaval ali neg tiisheegee hazaij tuilshiraad margaad bdag yum bee?!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Shd (103.229.122.79)
    Bi bol bayriig hezeed omoorno. 1. Oyu tolgoin geree hiigeegui bol tuhain uyd mongol ymar baih uu? 2. Oyutolgoin ooriinh n chadamj ymar baih uu? 3. Unuudur oyutolgoid mongol hichneen ajilchid baina? 4. Oyutolgoin ajilchid hichneen tugrugnii tsalin avj bn? 5. Oyutolgoi unuudur hichneen tugrugnii tatvarnugj baina? Ene bugdiig manaihan bodoh yostoi Shuu.! Bi bayariig avilga hahuuli avaagui gej helehguie bas avsanch gej helehgui, gehdee avsanch avaaguich, ter unalt, zogsoltond oroh gj bsn tom ordiig hudulgusun uls turch shuu, Unuudur bayr hiigeegui bol? Bayraas hoishih yronhii said naraas hen n ch ene oyutolgoi tusul, gereeg hiij chadahgui yostoi vanga shig helie. AH ch hj chadahgui, MAH ch hj chadahgui, Bayar songuulid yalchihaad yaagaad hamtarsan zasag baiguulsiin,,, aguulga n yroosoo ene., dangaaraa zasag baiguulj oyutolgoin gereeg hiih baisan ch bayar tegeegui hamtraad l hiisen, Unuudur tegvel ene bayar gedeg hun yaagaad shorond bgan? Yrdoosoo ashig sonirholiin zorchil, ene bayar pizda minii idkjbbsn ymiig idlee, ene nadaas bayan bolchihloo, eniig zaaval shalgana, ene bayar gedeg huniig niigemd sorog handlaga ug geh met, tegeed l bayar gedeg hun hort mogoi nariin bai bolsondoo,,, unuudur manai mongolchud denduu huviramtgai shuu, bayar magadgui nas barval bayar shig sain hun bhgui ter l mongoliin ediin zasgiig avarsan, za barag l daraachin zorig shig boloh baih, Bval ene oizdag al uh geh met.. bi bayariig haach umuurnuu muulasd baigaa usan tolgoitou har lalaruudaa
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.111.58)
    ҮНЭН ШҮҮ
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • haramsmaar (202.9.40.16)
    boduushtai...huuliig zaahguu ch huulig bas zavhruulj boldog yum shig baigaam haraal baihnee...internet yertuntsuur bol mgl hunii setgehui esuul niigem maani araatan aytai zerlegshsen met boljee.ingeel bodhoor niigmiin soyol ugui bolj..humuusiin maani bolovsrol tegtlee unaa yu...hen buruutai be...minii bodloor tsuuhun hedhen huniig jargaaj chaddagui 76 ..erunhiilugch said darga nariin buruu.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
    • Булгаа
      Монгол хүн арай ч ингэж доройтох гэж дээ. Асуудлын үнэн мөнийг ч шалгах завгүй, ал хяд л гэсэн хүмүүс болж. Өнөөдөртөө ч яахав болдог л байж, үр хүүхэд дээр нь ямар цаг үе ирнэ ээ
      2018 оны 05 сарын 24
  • Unen huu (202.179.11.10)
    Tulai ( padgoro) chini emch narin heldegchlen yambani uvchin gedeg . sorond ih l yambalsan bna daa . Emchilgee ni zuger l deglem hoolni idej boloh zuil ni baitcaa . jims. limontoi us . 5- 10 honog uunig l hereglene.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
    • Би тулайтай /gaut гэж нэрлэдэг/. Мэдэхгүй хүмүүс энэ өвчинг ямбаных гэдэг л юм. Би бол нэг их ямбалсан амьтан биш. Олон жил өвдөж байна. Хоолны хатуу дэглэмийг маш урт удаан хугацаанд барьдаг, өвдөлт нь ясандаа мэдрэгддэг хүнд өвчин. Би бол жирийн л нэг компаний менежер, суудлын голдуу ажилтай, цалигаас цалингын хооронд явдаг хүн. Юун тэр ямба... Сайн мэдэхгүй байж ингэж амархан хэлж болохгүй ээ.
      2018 оны 05 сарын 24
  • Зочин (202.131.249.12)
    Б.СЭМҮҮН мөнгөөр бичихээ боль! Ичдэггүй авгай
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Jotty (202.131.249.12)
    Үхэж далд ор, хэн ч дурсахгүй чамайг!
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Shd
      Har gechiniinzulzaga min bayariig 1000 hun tanihad chamaig henchntanihgui
      2018 оны 05 сарын 23
  • Зочин (103.212.116.160)
    Яахаараа том дарга нар шоронд ороод сар болохгүй үхэх гээд байдаг юм бол жирийн иргэд болохоор хэдэн сар жилээр хоригдоод ялаа эдлээд гараад ирдэг л юм байхчив лээ.Яахаараа жирийн иргэдийг болохоор шалгаж байгаа нэрийн доор хэдэн сар жилээр хорьж болдог, яахаараа том дарга нарыг болохоор шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй энтэр гээд байдгийм бол.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Ko (206.189.116.24)
    ANU dahi house-aa mongol ulsdaa ugchihuud dald or. Chinii ami bidend hereggui
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • nalaih (62.99.24.60)
    bayar ard tumnee bodson bol ard tumen bayariig bodiishdee umguulj hamgaalaad 28n jil yag yu hiisiin anglid elchin nereer jargajbsuusniig n medeh yum bna uhej dald ormor uiliin ur n ur huuhdiig tenger nirgej irnee
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • nalaih (62.99.24.60)
    bayar ard tumnee bodson bol ard tumen bayariig bodiishdee umguulj hamgaalaad 28n jil yag yu hiisiin anglid elchin nereer jargajbsuusniig n medeh yum bna uhej dald ormor uiliin ur n ur huuhdiig tenger nirgej irnee
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (66.181.187.135)
    зөв бичсэн бна.баярын зиндаад хүрэх улс төрч байхгүй
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Ариунаа
      чи хаанаас гарч ирсэн гар хөл вэ.Үүрэх юмаа үүрэх ёстой энэ хүн
      2018 оны 05 сарын 23
  • Mgl (103.26.193.130)
    Mongolchyydiin tolgoig l ene xeden pop ygaagaad bgaan. Ediin zasag yamar bsnaa byy nart. Belen um avah xysel deer n doroolson xogiin xeden yls tirchdiin tarxi Ygaalga.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • ANONYMOUS (103.57.95.177)
    HAHA SHAAHAA L BOLICHIH HEREGTEI BAIGAAMSHDEE. OYU TOLGOI GEREEG BATLUULSAB CH GEH SHIG. MANAI OROND YMAR CH ASHIGGUI GEREE NI GAWYA BOLTSNUU GENET. MONGOL TER AYAARAA MEDEJ BGA HUNIIG HEDEN HALTAR TSAAS AWJ TARHI UGAAH GD YHAW DEE. MONGOLCHUUD CHN YER N L OMNHII BOLSON TSAG SHVV DEE.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • 10 garui ANU dahi house aa yaj avsanaa heleed l garaad ireh bololtsoo baigaa sh dee... (103.10.23.218)
    zochin
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Н.Бадарч (203.91.115.41)
    МОНГОЛ УЛСЫН АМИН ЧУХАЛ ЭРХ АШГААС УРВАЖ ХАРИЙНХАНТАЙ СҮЛБЭЛДСЭН 12 УРВАГЧИЙГ МӨНХ ТЭНГЭР ГЭСГЭЭХ ЁСТОЙ ГЭНЭМ . . .
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Neg ih er hun bolson huuliig ulandaa gishegsen garuud. Tiim bolhoor uls hogjihgui baina za. Tor tomor nuuree haruulna haruulah ch bolno. Nyamdorjiig bitgii odood bai. Durmeeree l ajilaa hiij bn.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Би л байна (183.177.100.3)
    АТГ, Шүүх, Прокурорын дарга Ерөнхийлөгч нар бол Элбэгдоржийн хүмүүс байгаа ш дээ одоогоор
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • engiin negen (183.177.100.3)
    munguur iim zuil bichihee baichihaach
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.178.100)
    МАН -ын бүлэг хулгайчид төрийн ордонд нохой шиг хэрэлдэж хэмлэлдээд л хорогдох байранд өдөр хоногийг өнгөрөөж сууна даа. БАЯРЫГ БҮХ ХЭРГЭЭ ГАНЦААРАА ҮҮРЭЭД ҮХЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ СУУГАА ШҮҮ ДЭЭ. СҮ.БАТБОЛД ТЭРГҮҮТЭН.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Яг зөв аэллээ
      2018 оны 05 сарын 23
  • Зочин (64.119.17.15)
    Zsss. Huuliin baiguullagiig ajiliig n hiilge. Buruugui bol ene hun chini garaad l irne bizdee. Sahal Erdenebilegiin hurgen huu, Elbegeetei neg halaastai, erh barigch namiin leader, tsunh barigch bandi nar n tom tom alban tushaal avchihsan baigaa geh meteer Bayariig diilehed hetsuu. Uneheer ilerhii todorhoi hereg n yaltachgui ilersen bolood l suulgaj baigaa biz
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin (203.91.118.53)
    oodoo shidsen chuluu ooriin tolgoi deer gej. Zov yavbal zoolo zoolon horvoo shuudee j
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Хүн (103.26.193.178)
    Enebhol zasgiin gazraas halisan zuil baihaa..Zasgiin gazar shorond hiigeegui. Yamar baiguullaga, hen huuliin deed baiguullaga, huchnii baiguullagad nuleeleh erhteig humuus medehgui burj igch baih shiv
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Irgen (103.26.193.178)
    Huuliin baiguullagiin uil ajillagaand hen ch dunduur n orj bolohgui. Zuvkhen yos surtahuun, huuliig ulandaa gishgesen deeremchinguud l tegj hutgaldaj, huuliin baiguullagiin ajliig hiilgehgu dairdag yum shuu dee
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Монгол иргэн (27.123.212.140)
    Дээд тэнгэрт мэдүүлсэн гэсэн дээд тэнгэр өвгөд.н доор хүмүүн бид хумхийн тоос билээ үйл үйлийн үрээ өөрөө эдлэх хэрэгтэй үр хүүхдэд буруу байхгүй!!!
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Соёэрдэнэ (66.181.178.100)
    Ард түмэндээ үнэнээ хэлээд хэргээ хүлээж хөрөнгөө хураалгачихаад тайван амьдраасай даа. Авсандаа аваад орох бишдээ. Үлдсэн үр хүүхдээ бас бодож тайван амьдруулаасай даа.
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
  • Zochin (74.88.73.18)
    Domog bolson uls turch,tushigtei tulhtai uls turch,judagtai uls turch Yagaad ingeed tsuuhun toonii hun erh medel awanguutaa ushuu honzongiin bai bolgood bgaan, yamar uchraas ene commentchid uh al dald or gej biceed baidag bolchihov ,ted bugdeere tiim uls tur meddeg bolchoo yu ni...
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • ккк
      бага солиор чи муу бөгс долоогч . Чам шиг хулгайчууд Монголыг ямар болгож байгааг хар
      2018 оны 05 сарын 23
  • Ц.отгон (203.91.115.36)
    Овоо босгоогүй бол шувуу юунд суух вэ гэсэн үг байдаг олсон орлогоо баримттай тайлбарлах хэрэгтэй
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Буруутай гэж шуух шийдвэр гаргаагуй байхад хунийг ингэж хорьж шийтгэж болдоггуй байх, бурууг нь тогтоогоод хоронгийг нь улсын орлого болговол болоо бишуу. естой л эруу болох гээд бгаа юм бишуу
      2018 оны 05 сарын 23
iШинэ мэдээ
ХЗБХ: Төрийн алба хаагчийн тоо 44 мянгаар нэмэгджээ 6 цаг 9 мин E-Mongolia системээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой 6 цаг 48 мин “И-Монгол академи” Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтарч ажиллана 6 цаг 52 мин МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна 7 цаг 33 мин Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө 9 цаг 10 мин Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолтыг тэнцээгээр өндөрлүүллээ 9 цаг 11 мин “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо 9 цаг 12 мин Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо 9 цаг 13 мин Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа 9 цаг 14 мин “Улаанбаатар марафон-2025” уралдаанд 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ 9 цаг 16 мин Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа 9 цаг 16 мин Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа 9 цаг 18 мин “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь 9 цаг 18 мин Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв 9 цаг 19 мин Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна 9 цаг 24 мин “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 9 цаг 25 мин Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй 10 цаг 44 мин Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 12 цаг 10 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 12 цаг 11 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 12 цаг 12 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Top